Багш‎ > ‎

Багшийн ёс зүйн албаны журам


Боловсрол, соёл, шинжлэх ухааны

сайдын 2006 оны 482-р тушаалыг үндэслэв

 

Захирлын 2007 оны 12  дугаар

сарын 27-ны өдрийн 45  дугаар тогтоолын

17  дугаар хавсралт

 

БАГШИЙН ЁС ЗҮЙН АЛБАНЫ ЖУРАМ

 Нэг. Нийтлэг үндэслэл

 1.1          Энэхүү журам нь “Гурван-Эрдэнэ” БДС-ийн “Багшийн ёсзүйн алба”-ны ажиллах харилцааг зохицуулна.

1.2          Багшийн ёс зүйн алба нь багшийн мэргэжлийн нэр хүндийг хамгаалах, багшийн хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь туслах, дэмжлэг үзүүлэх, багшийн ёс зүйн дүрмийг зөрчсөн тохиолдолд шийтгэл хүлээлгэх, засаж залруулах алба юм.

1.3          Багшийн мэргэжлийн  үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, багшийн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаандаа дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээ, зан үйлийг тогтоон хэвшүүлэхэд оршино.

 Хоёр. Багшийн ёс зүйн албаны эрх, үүрэг

2.1          Багшийн ёс зүйн хэм хэмжээ зөрчигдсөн гэж үзэх тохиолдолд асуудлыг хүлээн авч шүүн хэлэлцэх эрхтэй.

2.2          Оюутнуудын болон эцэг эх, удирдлага бусад хүмүүсээс ирсэн гомдол саналыг хүлээн авч шийдвэрлэх, арга хэмжээ ноогдуулах эрхтэй.

2.3          Сургууль, багш нарын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бололцоог дэмжих үүрэгтэй.

2.4          Багшийн ёс зүйн хэмжээг зөрчсөн багшид  хөөн хэлэлцэх хугацаанд шийтгэлийг гүйцэтгэхэд нь хяналт тавих үүрэгтэй.

  Гурав. Зохион байгуулалт

 3.1        Багшийн ёс зүйн алба нь 3 хүний бүрэлдэхүүнтэй байна. Үүнд: тэнхим тус бүрээс нэг багш, захиргааны нэг албан тушаалтан байна.  

  

Төгсөв.

Багш
Багшийн дүрэм
Багшийн ёс зүйн дүрэм
Багшийн ёс зүйн албаны журам
Зээлийн сангийн дүрэм