Бүтээлч багш нарын танхим

“Гурван-Эрдэнэ” БДС-ийн дэргэдэх “Бүтээлч багш” клубын дүрэм

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Тус клуб нь бүх шатны боловсролын байгууллагад бүтээлчээр ажиллаж өөрийн гэсэн бүтээлтэй багш
нарын сайн дурын үндсэн дээр нэгдсэн ашгийн бус тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг хамтлаг юм.
1.2 Клубын зорилго нь багш нарын бүтээлийг сурталчлан олон нийтэд хүртээл болгож боловсролын салбарын
шинэчлэлд хувь нэмэр оруулахад оршино.
Хоёр. Үйл ажиллагааны чиглэл
Клуб нь дараах чиглэлийн үйл ажиллагаануудыг явуулна.
2.1 Бүтээлч багш нарын бүтээлийн уншлага, уралдаан
2.2 Бүтээлч багш нар туршлага солилцох уулзалт, ярилцлага
2.3 Багш нарын сургалт, семинар
2.4 Номын өдөрлөг, шинэ бүтээлийн нээлтийн баяр
2.5 Багш нарын бүтээлийг олон нийтэд сурталчлах, бүтээлээ хэвлүүлэх, борлуулах ажилд дэмжлэг үзүүлэх
Гурав. Бүтэц, зохион байгуулалт
3.1 Клуб нь дарга, дэд дарга, нарийн бичгийн даргатай байна.
3.2 Клубын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих хяналтын хэсэгтэй байна.
3.3 Цугларалт бүрийг удирдлагын зүгээс тогтоосон цагт гишүүдийн санал, ажлын хэрэгцээг харгалзан зохион байгуулна.
Дөрөв. Гишүүдийн эрх, үүрэг
4.1 Гишүүд нь дараах эрхтэй байна.
4.1.1 Үйл ажиллагаатай холбоотой санал гаргах, шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцох
4.1.2 Клубын үйл ажиллагаагаар сурталчлуулах, бүтээлээ нийтийн хүртээл болгоход дэмжлэг авах
4.1.3 Өөрийн болоод бусдын бүтээлийг нийтийн хүртээл болгоход дэмжлэг үзүүлэх
4.1.4 Клубын удирдлага, хяналтын хэсэгт сонгогдох
4.2 Гишүүд нь дараах үүрэгтэй байна.
4.2.1 Клубын үйл ажиллагаанд санаачлагатай оролцох
4.2.2 Клубын удирдлагын өгсөн үүргийг биелүүлэх
Тав.Санхүүжилт
5.1 Клубын үйл ажиллаганы санхүүжилт нь дараах эх үүсвэртэй байна.
5.1.1 Клубын үйл ажиллагааны орлого
5.1.2 Гишүүдийн хандив, тусламжийн хөрөнгө
5.1.3 Бүтээлийн борлуулалтын орлого
5.1.4 Бусад үйл ажиллагааны орлого
5.2 Клубын санхүүгийн  зарцуулалтад гишүүдийн саналаар сонгогдсон хяналтын хэсэг хяналт тавина.

Боловсрол судлалын судалгааны ажлын арга техник

posted Jan 6, 2016, 1:34 AM by Ц ӨНӨР   [ updated Jan 13, 2016, 12:16 AM ]

ЗОХИОГЧ: С.БАТХУЯГ, Б.ТӨРТОГТОХ, Н.ЦОГЗОЛМАА
НОМЫН НЭР: БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН СУДАЛГААНЫ АЖЛЫН АРГА ТЕХНИК

“Боловсрол судлалын судалгааны ажлын арга техник” хэмээх энэхүү бүтээл нь боловсрол судлалын шинжлэх ухааны мөн чанар, онцлог судалгааны ажлын ерөнхий арга барил (судалгааны үе шатууд), судалгааны аргуудын үүрэг зорилго, онцлогийг тодруулахын зэрэгцээ тодорхой аргыг хэрэглэх арга зүйг хэрхэн боловсруулах аргачлалыг дэлгэрэнгүй авч үзжээ. Мөн эрдэм шинжилгээний бүтээл түүний төрөл,  бүтээл дээр ажиллах  онцлог, туурвих арга барил хийгээд судлаачийн ёс зүй, бүтээлд хандах хандлагын талаар өгүүлжээ.  Энэ ном нь багш, залуу судлаачдад судалгааныхаа ажлыг шинжлэх
ухааны үндэстэй  боловсруулж, хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг болох юм. 

УБ, 2015
Хуудас: 277
Үнэ:15000

Багш Д.Ганцэцэгийн бүтээл

posted Jan 6, 2016, 12:15 AM by Ц ӨНӨР   [ updated Jan 12, 2016, 11:37 PM ]

Багш Д. Ганцэцэгийн бүтээл

    Сургуулийн  өмнөх насны хүүхдэд зориулсан танин мэдэхүйн сэтгүүл анх 2000 онд
үүсгэн байгуулагдсан бөгөөд одоог хүртэл үйл ажиллагаагаа тасралгүй явуулж байгаа билээ.

    Уг сэтгүүл нь 2010-оныг хүртэл зөвхөн сард нэг дугаар гаргадаг байсан бол 2010 оноос
хойш 2-3 нас, 4-6 насны хүүхдүүдэд зориулсан 2 насны ангилалтайгаар сар бүр хэвлэгдэн
гарч байна. Сэтгүүлийн зөвлөлд сургуулийн өмнөх боловсролын салбарт үр бүтээлтэй
ажилладаг багш нар ажилладаг бөгөөд сэтгүүлийнхээ буланг хуваарилан авч мэдээлэл
бэлтгэдэг. Миний бие уг сэтгүүлийн “Амьтны ертөнц”, “Ухаанаа сорьё”, “Зөвлөгөө” 
буланг хариуцан ажиллаж сар бүр материал бэлтгэн    хэвлүүлдэг.

Энэхүү сэтгүүл нь монгол орон даяар тараагддаг томоохон хэмжээний сургуулийн
өмнөх насны хүүхдэд зориулсан анхны сэтгүүл билээ.

    

    



     Уг сэтгүүлд бага насны хүүхдийн бие бялдрын хөгжлийг дэмжсэн ”Хамтдаа тоглоё”, 
     төрөл бүрийн дасгал, хөгжимт хөдөлгөөн, хүүхдийн оюун ухааны хөгжлийг дэмжсэн
    “Зурж суръя”, “Ухаанаа сорьё”, “Зугаатай
тоолол”, ”Яагаад”, “Будаж суръя”, “Амьтдын ертөнц”,
     “Өөрөө бичиж суръя”, “Зурган өгүүлэл”, “Ажиглая олъё”, “Цаасаар урлая”, “Баримлаар урлая”
     гэсэн дасгал даалгавар, тоглоом, мөн бага насны хүүхдийн нийгэмшихүйн хөгжлийг дэмжсэн 
     сурган хүмүүжүүлэх зөвлөгөөнүүд тус тус багтдаг.

         Миний бие уг сэтгүүлийн зөвлөлд 2010-оноос хойш ажиллаж байгаа бөгөөд сар бүр 2 , жилд 24
     сэтгүүл, нийт 5 жилийн хугацаанд 120 гаруй сэтгүүлд материалаа бэлтгэн өгч хамтарсан бүтээл
     гаргаад байгаа билээ.

  









“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийг дэмжих чиглэлээр цэцэрлэгийн багш нарыг
  чадавхжуулах төслийн хүрээнд уг гарын авлагыг боловсруулсан.

  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал нь Монгол улсын нийгмийн салбарын тулгамдсан
  асуудлын нэг.

  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, төрөлхийн болон
  олдмол хөгжлийн бэрхшээлээс урьдчилсан сэргийлэх нь боловсролын төдийгүй нийгмийн

 салбарын үйлчилгээний хоцрогдсон, удаашралтай асуудлын нэг хэвээр байгаа билээ.

 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдийн хөгжлийн
 асуудлаар чадавхжуулах замаар дэмжих хэрэгцээ байсан нь уг гарын авлагыг боловсруулах
 зайлшгүй шаардлага гарч ирсэн.







  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн олонх нь хүүхдийнхээ хөгжлийн асуудлаар
 цэцэрлэгтэй хамтран ажиллах, тэднээс хүүхдийн хөгжлийн асуудлаар зөвлөгөө тусламж
 авах хэрэгцээ, хүсэлтэй байдаг боловч өнөөгийн цэцэрлэг, цэцэрлэгийн багш нарын

  чадавх хангалтгүй байна. Иймд тэдэнд зориулж “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах
  арга зүй” гарын авлагыг боловсруулахдаа  хамгийн түгээмэл байгаа “Хөдөлгөөний”,
 “Оюун ухааны”, “Хэл яриа”-ны бэрхшээлтэй хүүхэдтэй хэрхэн ажиллах арга зүйг оруулсан. 











ХУУЛЬЧ САНДАГ БА МОНГОЛ ҮГ ЗОХИОЛ

posted Dec 9, 2015, 11:04 PM by Ц ӨНӨР   [ updated Jan 12, 2016, 9:21 PM ]

ЗОХИОГЧ: БӨӨРӨНХИЙН БАЯНАА
НОМЫН НЭР:
“ХУУЛЬЧ САНДАГ БА МОНГОЛ ҮГ ЗОХИОЛ”

“Гурван -Эрдэнэ” БДС-ийн багш Б.Баянаа “Хуульч Сандаг ба монгол үг зохиол” хэмээх ганц сэдэвт зохиол бичсэн нь эрдэмтэн судлаачдын анхаарлыг татахуйц сонирхолтой бүтээл болжээ. Сонирхолтой гэхийн учир нь монголын уран зохиолын өвөрмөц нэгэн төрөл “үг” зохиолын нэрт төлөөлөгч хуульч Сандагийн уран бүтээл түүний туурвил зүйн онцлогийг уран зохиолын тодорхой жишээ баримтаар нотлохыг эрмэлзсэнд байгаа юм.

Б.Баянаа энэ судалгааг хийхдээ хуульч Сандагийн үг зохиолыг XIX зууны  монгол уран зохиолын үгийн төрөл дотор харьцуулахын зэрэгцээ Ишсамбуу, Равжаа, Агваанхайдав нарын зэрэг нэрт уран бүтээлчдийн сэдэв, туурвил зүйн онцлогтой холбон авч үзээд өөрийн санал дүгнэлтээ гаргажээ. Судалгааныхаа явцад Хэнтий аймгаас “Хуульч Сандагийн наадмын домог” нэртэй шинэ хувилбар эхийг олсноо олны хүртээл болгох зорилгоор хавсаргасан байна.Тухайн судалгааны өөр нэг шинэлэг тал гэвэл өмнө нь манай судлаачдын төдийлөн хэрэглэдэггүй байсан бүтээл туурвилд арга, чиглэлийн үүднээс хандсан явдал байна.
Энэ бүтээл үг зохиолын судалалд ерөөс монголын уран зохиолын уламжлал, залгамжлалын холбоог нягтлан авч үзэхэд шинэлэг санаатай, өвөрмөц содон бүтээл болж чаджээ.

      Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиол судлаач, доктор Ч.Дагвадорж 2004 он

Master English

posted Nov 12, 2015, 10:43 PM by Ц ӨНӨР   [ updated Jan 12, 2016, 9:48 PM ]

‘’Master English’’ гарын авлагын танилцуулга

Энэхүү гарын авлагыгГурван Эрдэнэ” багшийн дээд сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж сайшаасан ба 2014 онд Арвай бархан ХХК-д 300 ширхэг хэвлэгдсэн.  Суралцагсдын англи хэлний сонсох, ярих, унших, бичих чадваруудыг хөгжүүлэхэд туслах болно. Англи хэл сурах арга барил эзэмшихийн тулд хэл сурах үе шатуудыг зөв дарааллаар дамжих ойлголттой байх нь зүйтэй. Өдөр тутмын харилцан ярианд хэрэглэгддэг үг хэллэгийг чээжлэн, англи хэлний түгээмэл хэрэглэгддэг хэлц үгсийг хам сэдвийн хүрээнд судалж дүрмийн болон хэлзүйн мэдлэгээ бататгах, хэлийг нь судалж байгаа улс орны соёл, онцлог шинж болон хүмүүсийн нь талаар ойлголттой байх зэрэг нь хэл сурахад гол суурь болдог. Гарын авлагын дагалдах CD нь суралцагсдын сонсох чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн юм.

Section 1. Phrases for conversation
Англи хэлээр чөлөөтэй, бусдад ойлгомжтой ярьж сурахын тулд харилцан яриаг эхлүүлэх, өрнүүлэх, дуусгах, бусдын яриаг дэмжих, таслах, дэлгэрүүлэн асуух, өөрийн санааг илэрхийлэх, бусдын саналыг лавлах, хэлэлцэх, тодруулах, батлах асуулт асуух, заавар зөвлөгөө өгөх авах, дамжуулах зэрэг өдөр тутмын ярианд хэрэглэгддэг үгсийг судлах нь чухал ач холбогдолтой.
Section 2. Texts and English expressions

Хэл судалж байгаа хүмүүсийн нэлээд төөрөлддөг, утгыг нь ойлгоход түвэгтэй үгс бол хэлц юм. Эдгээр үгийг хам сэдвийн хүрээнд, жишээ өгүүлбэрээр нэмэлт тайлбар хийсэн нь судалж ойлгоход хялбар болсон. Англи хэлтэн орнуудын ард түмний ахуй байдал, хүмүүсийн өдөр тутмын үйл ажиллагааг илэрхийлсэн эхүүдийг уншиж орчуулах явцдаа шинэ үгсийг хам сэдвийн хүрээнд судлан, яриа болон бичигт хэрэглэх чадвартай болно.

Section 3. Confusing words quizze

Зөв үг өгүүлбэрийг сонгох, асуултанд хариулах, үг нөхөж бичих аргаар шинэ үгсийг судалснаар суралцагсдын үгсийн сан баяжна. Англи хэлэнд түгээмэл хэрэглэгддэг нэр үгс, ойролцоо утгатай үгсийг сонгох тестүүдэд түлхүү оруулсан. Зөв хариултыг ‘’Answer key’’ хэсгээс харах боломжтой.

                                Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

УБ, 2014
Хуудас: 342
Үнэ: 10000

Эрдэм шинжилгээний бичиг №8

posted Oct 29, 2015, 7:43 AM by Ц ӨНӨР   [ updated Jan 18, 2016, 11:48 PM ]

Гурван-Эрдэнэ Багшийн дээд сургуулийн 20 жилийн ойд зориулан шинэ эрдэм шинжилгээний бичиг гарлаа. Гурван-Эрдэнэ Багшийн дээд сургуулиас тогтмол гаргадаг бүтээлүүдийн нэг юм. Уг цувралын онцлог нь Гурван -Эрдэнэ(багш, шавь, ном)-ийн шинэчлэл сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүдийг хэвлүүлсэн байна.

Хичээлийн хөтөлбөр

posted Oct 29, 2015, 7:34 AM by Ц ӨНӨР   [ updated Jan 18, 2016, 11:48 PM ]

Гурван-Эрдэнэ Багшийн дээд сургуулийн 20 жилийн ойд зориулан шинэ Хичээлийн хөтөлбөр гарлаа.Энэхүү ном нь багш нарын хамтын бүтээл бөгөөд их, дээд сургуулийн оюутнууд болон багш нарт зориулан хэвлэсэн.Уг номд сургалтын хөтөлбөр боловсруулах ерөнхий арга зүй, шинэчилсэн хөтөлбөрийн үзэл баримтлал, багшийн хөгжил зэргийн тухай өгүүлсний зэрэгцээ тодорхой хичээлээр ээлжит хичээлийн төлөвлөлтийг боловсруулан оруулсан байна.

Соён гэгээрэгч хэн бүхний монгол бичиг

posted Oct 29, 2015, 7:19 AM by Ц ӨНӨР   [ updated Jan 18, 2016, 11:49 PM ]

Гурван-Эрдэнэ Багшийн дээд сургуулийн 20 жилийн ойд зориулан нэмэн засварласан 3 дахь хэвлэл Соён гэгээрэгч хэн бүхний монгол бичиг  хэвлэгдэн гарлаа.Их зохиолч Д.Нацагдоржийн зохиол бүтээлийн жишээ, олон үеийн эрдэмтэн мэргэдийн бүтээсэн арга зүйд дулдуйдан эрдэм соёлын өв монгол бичигт суралцах дэвтрийг боловсруулжээ.2008 онд анх хэвлэгдсэн ба тухайн ондоо Улсын шилдэг номын нэгээр шалгарч байсан.Эдүгээ 3 дахиа нэмэн засварлаж хэвлээд байна.

    

Докторант Д.Цогзолсүрэнгийн бүтээлийн жагсаалт

posted Oct 29, 2015, 7:11 AM by Ц ӨНӨР   [ updated Jan 12, 2016, 10:56 PM ]

Докторант Д.Цогзолсүрэнгийн сургалт- эрдэм

шинжилгээний бүтээлийн жагсаалт

2015-07-16

Бүтээлийн нэр

Хэвлэлийн нэр, дугаар, хуудас, хэмжээ, зохиогчийн гэрчилгээ, иш татсан байдал

Хамтран бичсэн зохиогчийн нэр

 

Хэв-

лэгдсэн он

Нэг.

Нэгэн сэдэвт зохиол, сурах бичиг

1.

Монгол улсын ноёд язгууртны ямба хэргэм

(1911-1919 он)

МУИС-НУФ, магистрын зэрэг горилж бичсэн бүтээл, 8х.х

Удирдагч доктор (Ph.D) Д.Хүүхэнбаатар

УБ., 1999.

2.

Монгол улсын ноёд язгууртны зэрэг дэв төрийн ямбаны хувцас, (1911-1919 он)

“PEC” хэвлэлийн үйлдвэр, 3.5х.х

Редактор доктор (Ph.D) Д.Хүүхэнбаатар

УБ., 2003

3.

Манлайлагчийн улс төрийн имиж

Удирдлагын академи, сэтгэл судлал соцоиологийн тэнхим, 4х.х

Удирдагч доктор (Ph.D) Д.Доржжав

УБ.,

2004

4.

Монгол улсын түүхийн хэрэглэгдэхүүн

ШУТИС-ийн сурах бичиг хэвлэлийн төв, 7.25 х.х,

2,3 дахь хэвлэл нь“БИТ пресс хэвлэлийн газар

ISBN 999626021-6

Редактор доктор (Ph.D) Д.Хүүхэнбаатар

УБ.,

2005, 2011

Хоёр.

Эрдэм шинжилгээний өгүүлэл

1.

Ноёд язгууртны хэргэм зэргийн асуудалд

ГЭБДС-ийн сургалт эрдэм шинжилгээний бичиг, III, 0.25 х.х

т. 83-85

 

УБ., 2000

2.

Түүхийн хичээлээр суралцагчдад мотиваци төрүүлэх нь

ГЭБДС-ийн сургалт эрдэм шинжилгээний бичиг, IY, 0.3 х.х

т.97-100

 

УБ., 2005.

3.

Ноёд язгууртны хэргэм зэргийн асуудал

Нийгмийн шинжлэх ухааны залуу эрдэмтэдийн эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн хураангуй, (Хүрэл тогоот 2005),

т.68-70

Нийгмийн шинжлэх ухааны залуу эрдэмтэд

УБ., 2005.

4.

Түшмэдийн зэргийг нэмж тэмдэглэхүй

МУБИС, “Acta historica” сэтгүүл, tomus X

т.204-207

ISBN 978-99929-4-507-9

Дугаарыг эрхэлсэн На.Сүхбаатар

УБ., 2009

5.

Монгол улсын ноёд язгууртны зэрэг дэвийг илтгэгч төрийн ямбаны хувцас, хэрэглэл

(1911-1919 он)

ӨМӨЗО-ны “Олон хурах” сэтгүүл. №1

т.75-78

 

ӨМӨЗО

2010

6.

Төрийн хэргэмтний эд хэрэглэл нь зэрэг дэвийг илэрхийлэх нь

ГЭБДС-ийн сургалт эрдэм шинжилгээний бичиг, YI,

т. 57-60

 

УБ., 2010.

7.

Олноо Өргөгдсөн Монгол улсад мөнгөөр түшмэлийн зэрэг олгож байсан нь

МУБИС, “Acta historica” сэтгүүл,  tomus XI. Fasciculus 27.

 т.199-205

ISBN 978-99929-4-763-2

Дугаарыг эрхэлсэн У.Эрдэнэтуяа

УБ., 2010.

8.

 Хэргэм зэрэг залгамжлах журам (XYII- XX зууны эхэн үе)

ХААИС. Байгалийн шинжлэл (Байгалийн ухааны эрдэм шинжилгээ, сургалт арга зүйн сэтгүүл).

№6 2010-2011. УБ., 2011

т. 110-115

ISBN 99929-5-646-1

 

УБ., 2011

9.

XYII- XX зууны эхэн үеийн монгол ноёд язгууртны хэргэм залгамжлах журам

“Mongolian cultural informational conferense” (илтгэлүүдийн эмхэтгэл)

т.164-176

ISBN-978-99962-55-12-0

 

Los Angeles

2011

10.

Хэтэрхий дөрвөн хэргэмтний төрийн ёслолын хувцас

 

ГЭБДС-ийн эрдэм шинжилгээний бичиг, YII, т.88-93

 

УБ.,

2012

11.

Манжийн эрхшээлийн үеийн монгол ноёд язгууртны хэргэм, зэрэг

 

Министерство образования и науки российской федерации бурятский государственный университет.

Новые бурятоведческие исследования проблемы и перстективы реализиций. стр.60-69

УДК009(571.54)

ББК 71.083 (2 Рос=Бур)

Н 766

 

Улан-Удэ

2012

12.

Хэтэрхий дөрвөн хэргэмтний төрийн ёслолын хувцас, хэрэглэл (XYII- XX зууны эхэн үе)

Монголын үндэсний музей.

Нүүдэлчдийн өв судал сэтгүүл. Tomus XIY. Fasc.37

т. 398-390

ISBN 978-99929-1-499-8

Дугаарыг эрхэлсэн

Х.Мэндсайхан

УБ.,

2013

13.

Хан (Qan) хэмээх цолны тухайд

ГЭБДС-ийн сургалт эрдэм шинжилгээний бичиг,

 Боть X.

т.49-55

ISBN: 978-99962-965-9-8

Ботийг эрхэлсэн Г.Буянтогтох

Уб., 2015

Гурав.

Редакторласан болон эмхэтгэсэн бүтээл

1.

Оюутны бүтээлүүд

ГЭБДС-ийн оюутнуудын шилдэг бүтээлүүд, 2х.х

 

УБ.,

2004

2.

Хэн бүхний тест

редакторлав. 2х.х

Отгоны Гэрэлмаа

УБ., 2005.

3.

Дорно дахины түүх (хичээлийн удирдамж)

ГЭБДС-ийн номын санд, 1.5 х.х

 

УБ., 2006.

4.

Сэтгэлд мөнхөрсөн он жилүүд

Эмхэтгэв. 7.5хх,

ISBN 978-99962-4-831-3

Д.Нүрцогсүрэн

УБ., 2012

 

Багш Г.Даваажаргал

posted Oct 29, 2015, 7:11 AM by Ц ӨНӨР   [ updated Jan 12, 2016, 9:54 PM ]

2003 он
1.“Үг бүтэх аргаар шууд бус нэрлэлт үүсэх нь” магистрын ажил 2005 он
1.“Дан үгийн дам нэрлэлт” өгүүлэл “Гурван-Эрдэнэ” ДС-ийн ЭШБ ¹4-т хэвлүүлсэн
2007 он
2.“Монгол хэл - 7”  сурах бичиг (Д.Бадамдорж нарын хамт)
3.“Үүсмэл үгийн илэрхийлэх шууд бус нэрлэлтийн тухай” өгүүлэл “Боловсрол” ДС-ийн ЭШБ-т хэвлүүлсэн 2008 он
1.“Соён гэгээрэгч хэн бүхний монгол бичиг” (Ч.Жачин нарын хамт) ном хэвлүүлсэн (2008 онд улсын “Шилдэг ном”-оор шалгарсан) 6.75хх
2.“Аялал жуулчлал хэмээх үгийн утга, гарлын тухай асуудалд” сэдэвт илтгэл “Гурван-Эрдэнэ”ДС-д хэлэлцүүлж II байр эзэлсэн.
2009 он
1.“Дээд боловсролын үнэлгээг боловсронгуй болгох нь”  сэдэвт илтгэл “Гурван-Эрдэнэ”ДС-д хэлэлцүүлж I байр эзэлсэн.
2010 он
1.Академич Ш.Лувсанвандангийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан “Орхон” ИС дээр зохион байгуулсан ЭШХ-д “Дан үгийн илэрхийлэх шууд бус нэрлэлтийн тухай” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлсэн.
2.Академич Ш.Лувсанвандангийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан МУИС  дээр зохион байгуулсан ЭШХ-д “Хэлний нөхөх, үл нөхөх байрлалын тухай асуудалд” өгүүллийг задлахад” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлсэн.
3.“Монгол хэлний зарим өвөрмөц хэлцэд хүний сэтгэлийн хөдөлгөөн, бие махбодын өөрчлөлтийг тусгасан нь” сэдэвт өгүүлллийг МУБИС-ийн ЭШБ ¹ 8 -д хэвлүүлсэн.
4.“Бичихүй бүтээхүй” (Ч.Жачингийн хамт) 9.75хх  ном
5.“Хэл зохиол” сэтгүүлд “Авиа дуурайх ба дүрслэх язгууртай үгээр илрэх шууд бус нэрлэлтийн тухай” өгүүлэл хэвлүүлсэн.

Багш Т.Сайнжаргалын бүтээлийн жагсаалт

posted Oct 29, 2015, 7:11 AM by Ц ӨНӨР   [ updated Jan 12, 2016, 10:58 PM ]

2009 он
“Соёлын ялгаа” /гадаад хэл сургалтын жишээн дээр/ өгүүлэл, “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургууль

2011 он
“Хичээл хоорондын уялдаа холбоо” /орчуулгын онол, дадлагын хичээлийн жишээн дээр/ өгүүлэл, “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургууль

2012 он
“Cognitive Aspects of Translation” өгүүлэл, “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн эрдэм шинжилгээний бичиг-7

2013 он
“Интернет програм ашиглан суралцагч өөрийн эсээг хянах, засах, үнэлүүлэх нь” өгүүлэл, “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн эрдэм шинжилгээний бичиг-8

2015 он
“Уран зохиолын хичээлд уншиж ойлгох, тогтоон чээжлэхэд чиглэгдсэн дасгал даалгаварыг ашиглах нь” өгүүлэл, “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн эрдэм шинжилгээний бичиг-10

1-10 of 16