Багш Д.Ганцэцэгийн бүтээл

posted Jan 6, 2016, 12:15 AM by Ц ӨНӨР   [ updated Jan 12, 2016, 11:37 PM ]

Багш Д. Ганцэцэгийн бүтээл

    Сургуулийн  өмнөх насны хүүхдэд зориулсан танин мэдэхүйн сэтгүүл анх 2000 онд
үүсгэн байгуулагдсан бөгөөд одоог хүртэл үйл ажиллагаагаа тасралгүй явуулж байгаа билээ.

    Уг сэтгүүл нь 2010-оныг хүртэл зөвхөн сард нэг дугаар гаргадаг байсан бол 2010 оноос
хойш 2-3 нас, 4-6 насны хүүхдүүдэд зориулсан 2 насны ангилалтайгаар сар бүр хэвлэгдэн
гарч байна. Сэтгүүлийн зөвлөлд сургуулийн өмнөх боловсролын салбарт үр бүтээлтэй
ажилладаг багш нар ажилладаг бөгөөд сэтгүүлийнхээ буланг хуваарилан авч мэдээлэл
бэлтгэдэг. Миний бие уг сэтгүүлийн “Амьтны ертөнц”, “Ухаанаа сорьё”, “Зөвлөгөө” 
буланг хариуцан ажиллаж сар бүр материал бэлтгэн    хэвлүүлдэг.

Энэхүү сэтгүүл нь монгол орон даяар тараагддаг томоохон хэмжээний сургуулийн
өмнөх насны хүүхдэд зориулсан анхны сэтгүүл билээ.

    

    



     Уг сэтгүүлд бага насны хүүхдийн бие бялдрын хөгжлийг дэмжсэн ”Хамтдаа тоглоё”, 
     төрөл бүрийн дасгал, хөгжимт хөдөлгөөн, хүүхдийн оюун ухааны хөгжлийг дэмжсэн
    “Зурж суръя”, “Ухаанаа сорьё”, “Зугаатай
тоолол”, ”Яагаад”, “Будаж суръя”, “Амьтдын ертөнц”,
     “Өөрөө бичиж суръя”, “Зурган өгүүлэл”, “Ажиглая олъё”, “Цаасаар урлая”, “Баримлаар урлая”
     гэсэн дасгал даалгавар, тоглоом, мөн бага насны хүүхдийн нийгэмшихүйн хөгжлийг дэмжсэн 
     сурган хүмүүжүүлэх зөвлөгөөнүүд тус тус багтдаг.

         Миний бие уг сэтгүүлийн зөвлөлд 2010-оноос хойш ажиллаж байгаа бөгөөд сар бүр 2 , жилд 24
     сэтгүүл, нийт 5 жилийн хугацаанд 120 гаруй сэтгүүлд материалаа бэлтгэн өгч хамтарсан бүтээл
     гаргаад байгаа билээ.

  









“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийг дэмжих чиглэлээр цэцэрлэгийн багш нарыг
  чадавхжуулах төслийн хүрээнд уг гарын авлагыг боловсруулсан.

  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал нь Монгол улсын нийгмийн салбарын тулгамдсан
  асуудлын нэг.

  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, төрөлхийн болон
  олдмол хөгжлийн бэрхшээлээс урьдчилсан сэргийлэх нь боловсролын төдийгүй нийгмийн

 салбарын үйлчилгээний хоцрогдсон, удаашралтай асуудлын нэг хэвээр байгаа билээ.

 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдийн хөгжлийн
 асуудлаар чадавхжуулах замаар дэмжих хэрэгцээ байсан нь уг гарын авлагыг боловсруулах
 зайлшгүй шаардлага гарч ирсэн.







  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн олонх нь хүүхдийнхээ хөгжлийн асуудлаар
 цэцэрлэгтэй хамтран ажиллах, тэднээс хүүхдийн хөгжлийн асуудлаар зөвлөгөө тусламж
 авах хэрэгцээ, хүсэлтэй байдаг боловч өнөөгийн цэцэрлэг, цэцэрлэгийн багш нарын

  чадавх хангалтгүй байна. Иймд тэдэнд зориулж “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах
  арга зүй” гарын авлагыг боловсруулахдаа  хамгийн түгээмэл байгаа “Хөдөлгөөний”,
 “Оюун ухааны”, “Хэл яриа”-ны бэрхшээлтэй хүүхэдтэй хэрхэн ажиллах арга зүйг оруулсан.