Дүрэм,журам


"ГУРВАН- ЭРДЭНЭ" БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИАС БАГШ НАРЫН НОМ, СУРАХ БИЧИГ

ГАРЫН АВЛАГА ХЭВЛҮҮЛЭХЭД ЗОРИУЛЖ САНХҮҮЖИЛТ ОЛГОХ ЖУРАМ

Гурван-Эрдэнэ багшийн дээд сургуулийн ном, сурах бичиг, гарын авлагын чанар, хангамжийг сайжруулах, багш нарын гарын авлагыг хэвлэх, борлуулах тогтолцоог бүрдүүлэхэд энэхүү журмыг баримтална.

Ном сурах бичиг, гарын авлага хэвлүүлэх санхүүжилтийн хэлбэр

1.Шаардлага хангасан ном сурах бичиг, гарын авлагыг сургууль 100% хариуцан хэвлэх

2.Багш нарт ном, сурах бичиг гарын авлага хэвлүүлэхэд нь зориулж сургуулиас эргэн төлөгдөх нөхцөлтэй мөнгөн тусламж үзүүлэх гэсэн хоёр хэлбэртэй байна.

Нэг. Ном сурах бичиг, гарын авлагын хэвлэлтийн үнийг сургууль 100% хариуцан хэвлүүлэхэд тавигдах шаардлага:

1.Багш нарын хэвлүүлэх ном, гарын авлага нь хэвлэлийн А5 хэмжээтэй, 100 нүүр байх

2.Сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн байх

3. Ном сурах бичиг, гарын авлагын агуулгыг тухайн салбарын мэргэжлийн хүн хянан тохиолдуулах,шаардлагатай үед редакторыг сонгож хянуулсан байх

Шаардлага хангасан ном сурах бичиг, гарын авлагыг сургууль 100% хариуцан хэвлэх бол борлуулах худалдах эрхийг зохиогчтой зөвшилцөнө.

Үүнд:

ü  Номын үнэ, редактор болон хэвлэлийн зардлыг зохиогчтой тохиролцон тогтоох

ü  Зохиогч эрхээ хадгалах нөхцлөөр номын хэвлэх тоог сургуультай хамтарч тогтоох

ü  Сургуульд нийт хэвлэгдсэн номын 30 хүртэлх хувийг хэвлэлийн үнээр тооцож шилжүүлэх

ü  Зохиогч борлуулалтын үнээ тогтоож, сургуульд хэвлэлийн зардлын үлдсэн хувийг төлөх

Хоёр. Ном сурах бичиг, гарын авлага хэвлүүлэхэд мөнгөн тусламж олгох

Ном сурах бичиг, гарын авлага хэвлүүлэхэд мөнгөн тусламж олгох нөхцөл

ü  Сургуулиас ном сурах бичиг, гарын авлага хэвлүүлэхэд зориулж 2-3 сарын хугацаатай /зээлсэн мөнгөн дүнгийн 2-6% хүртэлх шимтгэлтэй /, мөнгөн тусламжийг олгоно.

ü  Мөнгөн туслөмжийн эргэн төлөгдөх нөхцөлийг журамд тусган, гэрээ байгуулна.

ü  Зохиогч номын хэвлэх тоог өөрөө тогтоож, борлуулалтыг хариуцана.

ü  Багш, бичсэн ном, сурах бичиг, гарын авлагаа хэвлүүлэхэд зориулж зээл олгохыг хүссэн өргөдлийг сургуулийн захиргаанд бичиж зөвшөөрөл авна.

 

Төгсөв

Боловсруулсан Г.Буянтогтох

Дүрэм журам
Сургуулийн дотоод журам
Сургуулийн дүрэм
Оюутныг үнэлэх журам
Бичлэгийн стандарт
Чанарын албаны журам
Чанарын албаны ажиллах журам
Ном гарын авлага хэвлэхэд санхүүжилт олгох журам
Эсээ бичлэгээр үнэлэх журам
Оны шилдэг багш шалгаруулах журам
Оны шилдэг ажилтан шалгаруулах журам
Оны шилдэг оюутан шалгаруулах журам