Чанарын албаны ажиллах журам


ЧАНАРЫН УДИРДЛАГА, ДОТООД ХЯНАЛТ, ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ,

ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН БАГИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

 Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.     Энэхүү журмын зорилго нь байгууллагын үйл ажиллагааны стандартыг хангахад туслах байгууллагыг хөгжүүлэх, байгууллагын дотоод үйл ажиллагааг боловсронгуй болгоход туслахад оршино.

2.     Тус багийн үйл ажиллагаа нь сургуулийн үндсэн үйл ажиллагаатай харилцан уялдаанд оршино.

 

Хоёр. Журмын нэр томъёо

 

·         Хяналт шинжилгээ

Урьдчилсан төлөвлөлт болон зорилготой уялдаатайгаар үр дүн, үйл ажиллагааг тасралтгүй мөшгөх үйл явц. Хяналт шинжилгээг заримдаа үнэлгээний нэг бүрэлдэхүүн хэсэг, түүний нэг хэлбэр гэж үзнэ.

·         Үнэлгээ

Хэрэгжиж буй бодлого түүний төлөвлөлт,  хэрэгжилт, үр дүнд хийгдэж буй системтэй субъектив бус бодит хандлага

·         Чанар

Тухайн боловсролын байгууллагаас үзүүлж буй боловсролын үйлчилгээний үйл явцад оролцогч бүрийн хүсэн хүлээсэн үр дүнгийн хангалтын зэргийг боловсролын чанар гэдэг.

 

Гурав. Чанарын удирдлага, дотоод хяналт, хяналт шинжилгээ,

чанарын үнэлгээний багийн эрх, үүрэг

 

1.     Байгууллагын дотоод хяналт, хяналт шинжилгээ хийх

2.     Хяналт шинжилгээн дээр үндэслэн үнэлгээ, дүгнэлт зөвлөмж гаргах

3.     Байгууллагын дотоод үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжоор хангаж, дэмжих

4.     Хяналт шинжилгээ түүний үр дүнгийн талаар сургуулийн удирдлагатай санал солилцох

5.     Мэргэжлийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж зөвлөгөө авах

 

Дөрөв. Чанарын удирдлага, дотоод хяналт, хяналт – шинжилгээ,

чанарын үнэлгээний үйл ажиллагаа

 

Тус баг нь дараах чиглэлээр хяналт, хяналт – шинжилгээ, чанарын үнэлгээ хийнэ.

 1.     Сургуулийн зорилго, зорилт болон стратегийн төлөвлөгөөнд

2.     Сурах, сургах үйл ажиллагаанд

3.     Оюутны үйл ажиллагаанд

4.     Эрдэм шинжилгээний үйл ажиллагаанд

5.     Академик үйлчилгээ

6.     Үндэсний соёл урлагийг дэмжих

7.     Захиргаа удирдлагыг үнэлэх

8.     Төсөв санхүүгийн үйл ажиллагаа

9.     Үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ хийх

 

Тав. Чанарын удирдлага, дотоод хяналт,

хяналт шинжилгээ, чанарын үнэлгээ хийх хугацаа

 Дотоод хяналт, хяналт шинжилгээ, чанарын үнэлгээг улиралд нэг удаа хийж тайлан бичиж хэлэлцэх, сургуулийн захиргаа болон холбогдох субъектүүдтэй хэлэлцэж тайланг хэрэглэгчдэд мэдээлнэ.

 Зургаа. Дотоод хяналт,

хяналт шинжилгээ, чанарыг үнэлэх

 Хяналт, хяналт шинжилгээ, чанарыг үнэлэхдээ гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу оноогоор үнэлж дүгнэнэ.

Долоо. Дотоод хяналт, хяналт шинжилгээ,

чанарын үнэлгээний заавар

Дотоод хяналт, хяналт шинжилгээ, чанарын үнэлгээ хийх зорилго нь хүлээж байгаа үр дүнд хүрэхийн тулд үйл ажиллагаа хэрхэн хэрэгжиж байгааг тодорхойлж харьцуулах, үнэлэх зэргээр дүгнэлт гаргахад оршино.

Дотоод хяналт, хяналт шинжилгээ, чанарын үнэлгээг хийхдээ дараах шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэнэ.

Шалгуур үзүүлэлтүүдийг дараах хоёр байдлаар авч үзнэ.

 1.     Хэрэгжилтийн – Энэ нь бодлого, хууль тогтоомж, хөтөлбөр, төсөл төлөвлөгөөний хэрэгжилтийн орц болон гарцтай холбоотой шалгуурууд

2.     Гүйцэтгэлийн – Энэ нь үр дүн, үр нөлөө ач холбогдолтой холбоотой шалгуурууд юм.

 Шалгуур нь хяналт шинжилгээ хийх гэж буй тухайн зүйлийн хэрэгжилт, үр дүн, үр ашиг талаар авч үзэхэд гол хэрэгсэл болно.

 Шалгуур үзүүлэлтүүд нь

1.     Тоо мэдээ баримт

2.     Чанарын мэдээ баримт

3.     Цаг хугацаатай холбоотой мэдээ баримт гэж байна.

 Үнэлгээнд баримтлах чиг хандлага

1.     Чанарын үнэлгээг голлоно.

2.     Өөрийг үнэлгээг үнэлгээний бусад хэлбэртэй хослуулна.

3.     Орц гарц явцыг үнэлэнэ.

4.     Үнэлгээний үзүүлэлт, хэмжээс шалгууруудыг оновчилно.

5.     Үйлчүүлэгчийн сэтгэл ханамж түүний чанарыг голлоно

6.     Дэмжлэг болгон хэрэглэнэ

7.     Сайн талыг олж харахад чиглэнэ.

8.     Чанарын удирдлагын хөшүүрэг гэж үзэж үнэлгээг үйл явцын судалгаатай хослуулна.

 Хяналт, хяналт шинжилгээ, чанарын үнэлгээ хийхдээ сургуулийн дотоод үйл ажиллагаанд хэсэгчлэн хийнэ. Тухайлбал сургах ба сурах үйл ажиллагаанд чанарын үнэлгээ хийхдээ

1.     Сургалтын хөтөлбөр

2.     Сургалт түүний төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл явц

3.     Суралцагч, захиалагч ба хөдөлмөрийн зах зээл, оюутанд зориулсан үйлчилгээ гэсэн чиглэлээр явуулна.

 Хяналт, хяналт -  шинжилгээ хийхдээ:

Эхлэхээс өмнө

·         Төлөвлөлтийг сайжруулах

Хэрэгжүүлэлтийн явцад

·         Хэрэгжүүлэлтийг сайжруулах саад бэрхшээлийг тодорхойлох

Дунд хугацааны үнэлгээ

·         Холбоо хамаарал, үр өгөөж, үр дүнг тодорхойлох

·         Сургамж: Менежментийн хэрэгсэл болгох

Гарцын үнэлгээ

·         Үйл ажиллагааны төгсгөлд хийгдэнэ.

·         Холбоо хамаарал үр өгөөж, үр дүн, тогтвортой байдал, үр нөлөөний эхний шинж тэмдгийг тодорхойлох

·         Сургамж: Дараагийн үйл ажиллагаанд зориулсан

Хэрэгжилтийн дараах үнэлгээ

·         Үйл ажиллагаа дууссанаас хойш 2 буюу түүнээс дээш жилийн дараа хийнэ.

·         Холбоо хамаарал, гүйцэтгэл, амжилтыг тогтоох

·         Дараагийн бодлого төлөвлөлт хөтөлбөрийг тодорхойлоход зориулсан сургамж болох юм.

Хяналт шинжилгээ хийхийн өмнө үйл ажиллагааны аль хэсэгт ямар чиглэлээр хийхээ урьдчилан тогтож,  төлөвлөлт гарган зорилго зорилтыг тодорхойлон удирдамжийг өгнө. Удирдамжтай хяналт шинжилгээ хийхээс өмнө 14 хоногийн өмнө танилцсан байх хэрэгтэй.

 

Хяналт, хяналт шинжилгээ, чанарын үнэлгээ хийх нь

·         Гол зорилго болон зорилтуудыг тодорхойлоход туслах;

·         Байгууллагын зорилго зорилтыг хэрэгжүүлэхэд хяналт тавих;

·         Ажилтнуудын хариуцлага хүлээх чадавхыг дээшлүүлэх арга барил боловсруулахад дэмжлэг үзүүлэх;

·         Байгууллагын сул байдлыг тодорхойлон түүнийг арилгах, үйл ажиллагаа явуулах боломж  олгох;

·         Ажилтнуудыг байнга мэдээллээр хангах зэрэг  ач холбогдолтой

 ДОТООД ХЯНАЛТ – ШИНЖИЛГЭЭ

 ҮНЭЛГЭЭ ХИЙХ УДИРДАМЖ

 Зорилго:  Байгууллагын үйл ажиллагааны стандартыг хангахад туслах, байгууллагыг хөгжүүлэх, байгууллагын дотоод үйл ажиллагааг боловсронгуй болгоход туслахад оршино.

 Хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх чиглэл:

1.     Зорилго, зорилт болон стратеги төлөвлөгөө

2.     Сурах, сургах үйл ажиллагаа

3.     Оюутны үйл ажиллагаа

4.     Эрдэм шинжилгээ

5.     Академик үйлчилгээ

6.     Үндэсний соёл урлагийг дэмжих

7.     Захиргаа, удирдлагыг үнэлэх

8.     Төсөв санхүү

9.     Чанарын баталгаа болон гүйцэтгэлийн үр дүнгүүд

 

Хамрах хүрээ:

1.     Орон зай байршил

2.     Захиргаа, сургалтын алба, санхүү, номын сан, оюутны зөвлөл, тэнхим, сургалт, сургалтын үнэлгээ, сургалтаас гадуурх ажил

3.     Багш нар, сургалтын менежерүүд, тэнхимийн эрхлэгчид, төгсөгчид

 

Хугацаа: Хугацааг тухайн судалгаа явуулах нэгжийн үйл ажиллагаанаас шалтгаалж тогтооно.

Хяналт, хяналт шинжилгээ, чанарын үнэлгээ хийхдээ дараах үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэнэ.

 

Үнэт зүйл, зорилгыг үнэлэхдээ

·         Үнэт зүйл

·         Амлалт

·         Боловсролын хөгжлийн төлөвлөгөөнүүд

·          Хурлын болон нэгжийн хурлын протоколууд

·          Бүх шатны нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөөнүүд

 

Сургах, сурах үйл ажиллагаанд үнэлэлт хийхдээ

·         Сургалтын төлөвлөгөө

·         Хөтөлбөрүүд

·         Хичээлийн хуваариуд

·         Хичээл заах төлөвлөгөөнүүд

·         Сурах, сургах үйл ажиллагааны үнэлгээний баримт бичгүүд

·         Сургалтын төлөвлөгөөг сайжруулахад хийгдсэн ажлууд

·         Зэрэг олгох сургалтыг хариуцсан нэгжийн үйл ажиллагааны тайлан

·         Оюутнуудад зориулсан гарын авлага, зааврууд

 

Оюутныг хөгжүүлэх  үйл  ажиллагаа

·         Оюутны үйл ажиллагааны тайлан

·         Оюутнуудад зориулж зөвлөх үйлчилгээ үзүүлэх цагийн хуваарь

·         Төгсөлтийн болон элсэлтэд зориулан зохион байгуулагдсан арга хэмжээнүүд

 

Эрдэм шинжилгээ ,судалгаа

·         Эрдэм шинжилгээ

·         Судалгааны ажлын тайлангууд

·         Эрдэм шинжилгээ

·         Судалгааны ажлын дэлгэрүүлэлт

·         Гадаадын болон дотоодын сэтгүүлд хэвлэгдсэн эрдэм шинжилгээний ажлын өгүүллүүд

 

Олон нийтэд зориулсан сургуулийн үйлчилгээ

·         Энэ үйлчилгээнд хамааралтай төслийн болон үйл ажиллагааны тайлангууд

·         Сонирхсон хувь хүмүүст зориулан зохион байгуулагдсан сургалтын тайлангууд

·         Гадны байгууллагаас урьсан эрдэмтдийн нэрсийн жагсаалт болон зохион байгуулсан арга хэмжээнүүдийн тайлангууд

 

Соёл урлаг, спортыг дэмжих  үйл  ажиллагаа

·         Энэ чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагаа

·         Төслүүдийн тайлан

·         Уулзалт

·         Үйл ажиллагаа

·         Хурлын зураг болон протоколууд

·         Соёл, урлагийн арга хэмжээнүүдийн зарлалууд

 

Захиргаа ба удирдлага

·         Сургуулийн дотоод журмууд

·         Нэгжүүдийн ажлын гүйцэтгэлд хийсэн үнэлгээний тайлангууд

·         Сургалтын албаны тайлангууд

·         Жил бүрийн тушаал / зэрэг ахиулах шалгуурууд

 

Санхүү ба төсөв

·         Жил бүрийн төсөв

·         Төсвийн төлөвлөгөө

·         Төлбөр ба нөхөн төлбөр хийх журмууд

·         Сургууль болон нэгжүүдийг хөгжүүлэхэд зориулсан орлогын зөвшөөрлийн баримт бичгүүд

·         Зардлын шинжилгээ

 

Чанарын баталгааны систем ба механизм

·         Сургуулийн болон нэгжүүдийн чанарын баталгаажуулалтын багийн хурлын тушаал, журмууд

·         Чанарын баталгаажуулалтын заавар болон тайлангууд

·         Чанарын баталгаажуулалтын системийн сургалтын тайлангууд

·         Сургуулийн болон нэгжийн өөрийн судалгааны тайлан

·         Өөрийн үнэлгээний тайлан

 

Хүснэгтээр  үзүүлбэл::

 

 

Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд

Д/Ү

оноо

ГШҮ-ийн оноо

 

ГШҮ-1

     Алсын хараа, эрхэм зорилго ба стратегийн төлөвлөгөө

·   Алсын хараа, эрхэм зорилго

·   Стратегийн төлөвлөгөө

 

30

50

80

 

ГШҮ-2

     Сургах ба сурах үйл ажиллагаа

·   Сургалтын төлбөр

·   Сургалт, түүний төлөвлөгөөг хэрэгжүүлэх явц

·   Суралцагч захиалагч ба хөдөлмөрийн зах зээл

·   Оюутанд зориулсан үйлчилгээ

 

 

100

40

40

20

200

 

ГШҮ-3

     Оюутны үйл ажиллагаа

·   Оюутныг хөгжүүлэх үйл ажиллагаа

·   Оюутныг чиглүүлэх болон зөвлөгөө өгөх систем

 

40

40

80

 

ГШҮ-4

     Эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагаа

·   Бодлого, төлөвлөлт, судалгаа

·   Судалгааны нөөц

·   Судалгааны үр дүн

 

 

40

40

40

120

 

ГШҮ-5

Академик үйлчилгээ

·   Академик үйлчилгээ

·   Нийгмийн өмнө хүлээх хариуцлага

 

25

25

50

 

ГШҮ-6

     Соёл, урлаг, спортыг дэмжих үйл ажиллагаа

·   Соёл, урлаг, спортыг дэмжих үйл ажиллагаа

 

 

30

30

 

ГШҮ-7

     Захиргаа удирдлагын үйл ажиллагаа

·   Удирдлага

·   Мэдээлэл, мэдээллийн шинжилгээ

·   Мэдээллийн удирдлага

·   Захиргаа ба багшлах бүрэлдэхүүн

 

 

20

15

 

15

30

80

 

ГШҮ-8

Санхүүгийн үйл ажиллагаа

·   Санхүү, төсвийн эх үүсвэр

·   Төсвийн хуваарилалт ба санхүүгийн шалгалт

 

 

20

20

40

 

ГШҮ-9

     Чанарын баталгаа

·   Дотоод чанарын баталгаа

·   Оюутны мэдлэгийн үр дүн

·   Оюутанд чиглэсэн үр дүн

·   Хөдөлмөрийн зах зээлд чиглэсэн үр дүн

·   Сургууль багшид чиглэсэн үр дүн

 

 

20

60

60

60

60

 

60

320

  Дээрх үзүүлэлт оноог үндэслэн Хяналт, хяналт шинжилгээ, чанарын үнэлгээ хийнэ

Дүрэм журам
Сургуулийн дотоод журам
Сургуулийн дүрэм
Оюутныг үнэлэх журам
Бичлэгийн стандарт
Чанарын албаны журам
Чанарын албаны ажиллах журам
Ном гарын авлага хэвлэхэд санхүүжилт олгох журам
Эсээ бичлэгээр үнэлэх журам
Оны шилдэг багш шалгаруулах журам
Оны шилдэг ажилтан шалгаруулах журам
Оны шилдэг оюутан шалгаруулах журам