Оны шилдэг багш шалгаруулах журам


“ГУРВАН-ЭРДЭНЭ” БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН “ОНЫ ШИЛДЭГ БАГШ” ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

  1. “Гурван-Эрдэнэ” БДС-ийн бүх багшлах боловсон хүчний тухайн онд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг тооцож, тэдний ур чадвар, мэдлэг, мэргэжлийн түвшинг дээшлүүлэх үүднээс бодитой үнэлж, урамшуулахад оршино.

  2. “Оны шилдэг багш” шалгаруулах комисст сургуулийн захиргааны зөвлөлийн гишүүд байна

  3. Үндсэн үзүүлэлтүүд: / Хавсралтаар дэлгэрэнгүй үзүүлэлтүүдийг харуулав./

  • Сургалт
  • Эрдэм шинжилгээ

  • Сургууль, олон нийтийн үйлчилгээ

  1. Хамрах хүрээ: “Гурван-Эрдэнэ” БДС-ийн бүх багш

Хоёр. Шалгаруулах журам болон ажлын зохион байгуулалт

2.1.   Журамд заасан үндсэн үзүүлэлтүүдийг хангаж онцгой амжилт гаргасан “Оны   шилдэг багш” шалгаруулах ажлыг  2 үе шаттайгаар зохион байгуулж дүгнэнэ.

2.2. “Оны шилдэг багш”-д нэр дэвшиж буй багш нэг иж бүрэн цахим хичээл бэлтгэн туршсан, гарын авлага хэлэлцүүлэн сургалтад ашигласан, эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн байна.

2.3 Нэгдүгээр шатны шалгаруулалтыг тухайн оны 12 дугаар сарын эхний долоо хоногт  тэнхимүүд багшийн ажлыг дүгнэх замаар зохион байгуулах бөгөөд хавсралтад заасан шалгаруулах 120 онооны үзүүлэлтийн дагуу нэр дэвшсэн багш нэг бүрт оноо өгсөн байна.

2.4 Хоёрдугаар үе шатны шалгаруулалтад нийт багш нарын хурлаар мэргэжлийн тэнхимээс нэр дэвшиж буй багшийн ажлын үр дүн болон холбогдох материалтай танилцаж хэлэлцэн шийдэрлэнэ.

Гурав. Шагнал, урамшуулал

3.1.  “Оны шилдэг багш”-ыг алдартны тууз болон тухайн хичээлийн жилийн төсөвт тусгагдсан мөнгөн шагналаар шагнана.

3.2. Тухайн оны шилдэг багшийн зургийг нэг жилийн турш сургуулийн хүндэт самбарт тавьж нийтэд алдаршуулна.


Төгсөв


               Боловсруулсан: Т.Сайнбаяр  Д.Пүрэвсүрэн

Хавсралт


 “Оны шилдэг багш” шалгаруулах үзүүлэлт

Авах дээд оноо

Үзүүлэлт

Оноо

Сургалт

30

Хичээлийн хөтөлбөр боловсруулсан

5

Хичээлийн хөтөлбөр шинэчилсэн

5

Кейс боловсруулсан

5

Оюутнаас авсан санал асуулгаар өндөр үнэлгээ авсан

5

Цахим хичээл боловсруулсан (Тухайн хичээлийн багц цагийг харгалзан үзнэ)

10 хүртэл

Эрдэм шинжилгээ

45

Гадаадын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн

5

Их дээд сургуулийн ЭШБ-т өгүүлэл хэвлүүлсэн

5

Мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн

5

Олон улсын хурлын эмхэтгэлд өгүүлэл хэвлүүлсэн

5

ЭШХ-д илтгэл хэлэлцүүлж амжилттай оролцсон

10

Гарын авлага хэлэлцүүлсэн

5

Ном сурах бичиг хэвлүүлсэн

10

Олон  нийтийн үйлчилгээ

25

Оюутны дугуйлан клуб хичээллүүлсэн, үйл ажиллагаанд оролцсон

5

Ангийн зөвлөх багшаар амжилттай ажилласан (хамт олны төлөвшлийг харгалзана)

5

Оюутнуудын дунд соёл олон нийтийн ажил зохион байгуулсан

5

Шавилан суралцах гэрээгээр амжилттай ажилласан

5

Оюутныг ЭШХ-д амжилттай оролцуулсан

5

Бусад

20

Өөрийн блогоо хөгжүүлсэн байдал

5

Цахим номын сангийн фондыг баяжуулсан байдал

5

Сургуулийн захиргаанаас даалгасан ажлын биелэлт

5

Сургалтын арга технологи шинээр нэвтрүүлсэн байдал (Нээлттэй хичээл заасан байдал)

5

Нийт оноо

120

     


Дүрэм журам
Сургуулийн дотоод журам
Сургуулийн дүрэм
Оюутныг үнэлэх журам
Бичлэгийн стандарт
Чанарын албаны журам
Чанарын албаны ажиллах журам
Ном гарын авлага хэвлэхэд санхүүжилт олгох журам
Эсээ бичлэгээр үнэлэх журам
Оны шилдэг багш шалгаруулах журам
Оны шилдэг ажилтан шалгаруулах журам
Оны шилдэг оюутан шалгаруулах журам