Элсэлт 2017


Захирлын 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн

14  тоот  тушаалын 1 дүгээр хавсралт

 

 

“ГУРВАН-ЭРДЭНЭ” БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН

ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ

Нэг. Нийтлэг зүйл

 

1.1    “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургууль /БДС/ бакалаврын зэрэг олгох сургалтад нийслэл болон хөдөө орон нутгаас оюутан элсүүлэхэд БСШУ-ны сайдын 2013 оны 03 сарын 18-ны А/79 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”, “Боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай” хуулиуд болон энэхүү журмыг баримтална.

 

Хоёр. Оюутан элсүүлэх мэргэжил, сургалтын хэлбэр

 

2.1  “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургууль нь 4 жилийн сургалттай өдрийн сургалтын ангид дараах хөтөлбөрүүдээр оюутан элсүүлнэ.

 

2.1.1       Багш, сургуулийн өмнөх насны боловсрол

2.1.2       Багш, бага ангийн боловсрол

2.1.3       Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол

2.1.4       Багш, гадаад хэлний боловсрол

2.1.5       Багш, нийгмийн ухааны боловсрол

2.1.6       Багш, математикийн боловсрол

 

2.2  Дипломын дээд боловсрол эзэмшсэн, бакалаврын зэрэг олгох сургалтад хамрагдахыг хүсэгчдийг өдрийн сургалтын ангид экстернат хэлбэрээр /Багш, Монгол хэл- уран зохиол, Сургуулийн өмнөх насны, Бага ангийн, гадаад хэлний, Нийгмийн ухааны, Математикийн, Математик-мэдээлэл зүйн хөтөлбөр/ суралцуулна.

2.3  Урьд нь дээд боловсрол эзэмшсэн бөгөөд багш бус мэргэжилтэй боловч багш мэргэжил эзэмшихийг хүсэгчид болон багш мэргэжилтэй боловч мэргэшлийн өөр чиглэлээр суралцахыг хүсэгчдийг өдрийн сургалтын ангид экстернат хэлбэрээр мэргэшлээрээ хөрвөх болон мэргэжлээрээ хөрвөх сургалт / Багш, Монгол хэл- уран зохиол, Сургуулийн өмнөх насны, Бага ангийн, Гадаад хэлний, Нийгмийн ухааны, Математикийн, Математик-мэдээлэл зүйн хөтөлбөр/-д элсүүлэн суралцуулна.

2.4  Журмын 2.2, 2.3-т заасан хэлбэрийн сургалттай ангид элсэгчдийн суралцах хугацааг өмнөх шатны боловсролын үнэмлэхэд бичигдсэн хичээлүүд, түүнд харгалзах багц цагийг тооцон судалбал зохих хичээл түүний багц цагийн тооцоог гаргаж тогтоох ба уг хугацаа нь 2.5 жилээс илүүгүй байна.

2.5  Дараах нөхцөл хангасан, ЭЕШ өгсөн элсэгчдийг элсэх болзол хангасанд тооцож, шууд элсүүлнэ.

 

2.5.1       Олон улсын болон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчийг тухайн мэргэжлийн чиглэлээр

2.5.2       Аймаг, орон нутгийнхаа олимпиад, уралдаан тэмцээнд амжилттай оролцсон сурагчийг мөн тухайн мэргэжлийн чиглэлээр

2.5.3       Улс болон аймаг, орон нутагт зохиогдсон яруу найргийн наадамд шагналт байр эзэлсэн сурагчийг монгол хэл, уран зохиолын багшийн ангид шууд элсүүлнэ. 

2.6  Тухайн сургуульд ямар нэгэн хандиваар оюутан элсүүлэхгүй байх.

 

Гурав. Элсэлтийн ажлыг зохион байгуулах

 

3.1  “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургууль оюутан элсүүлэх ажлыг хоёр үе шаттай зохион байгуулна.

 

3.1.1       Эхний шатанд “Гурван-Эрдэнэ” БДС-д элсэх хүсэлтэй иргэн улсын хэмжээнд явагдаж байгаа элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгнө.

3.1.2       Хоёр дахь шатанд ЭЕШ өгч, сургуульд элсүүлэх босго онооны болзол хангасан иргэний өргөдлийг тус сургуулийн элсэлтийн комисс хүлээн авч шалгаруулалт хийнэ.

 

3.2  Оюутан элсүүлэх үйл ажиллагааг Улаанбаатар хотод “Гурван-Эрдэнэ” БДС-ийн хичээлийн байранд явуулах ба хөдөө орон нутгаас оюутан элсүүлэх үйл ажиллагааг Монголын их дээд сургуулиудын консерциумын оюутан элсүүлэх нэгдсэн үйл ажиллагаа болон сургуулиас томилон ажиллуулж байгаа салбар комиссоор дамжуулан аймгийн төвүүдэд явуулна.

3.3  Энэ журмын 2.2, 2.3 дугаар зүйлд заасан элсэгчдээс ЭЕШ өгөхийг шаардахгүй.

 

Дөрөв. Элсэлтийн шалгалтын комисс, түүний эрх, үүрэг

 

4.1  Элсэлтийн комиссыг захирлын тушаалаар томилно.

4.2  Элсэлтийн комиссын ажил нь захирлын тушаал гарсан өдрөөс эхлэн элсэгчдийн дүн мэдээг нэгтгэн боловсруулж тайлан гаргаж өгснөөр дуусгавар болно.

 

4.3  Элсэлтийн комисс нь дараах эрх эдэлнэ.

4.3.1       Элсэлтийн ажлын явцад санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх

4.3.2       Элсэлтийн ажлын явцад үүссэн сургуульд элсэх иргэнтэй холбоотой маргаан, эргэлзээтэй асуудлыг бүрэн шийдвэрлэнэ.

 

4.4  Элсэлтийн комисс дараах үүрэг хүлээж ажиллана.

4.4.1       Элсэлтийн комисс нь элсэлтийн ажлын төлөвлөгөө гаргаж мөрдөн ажиллах

4.4.2       Элсэлтийн тоонд нийцүүлэн, нийт бүртгэгдсэн элсэхийг хүсэгчдийн материалтай танилцаж, элсэгчдэд тавигдах шаардлагын дагуу үнэн зөв эрэмбэлэн элсэлтийн ажлыг шударгаар, элсэгчдэд нээлттэй явуулах

4.4.3       Элсэгчдийн нэгдсэн дүн мэдээг нэгтгэн, тайланг гаргаж сургуулийн захиргаанд хүлээлгэн өгөх

 

Тав. Элсэгчдэд тавих шаардлага

 

5.1    Тус сургуульд элсэгч нь бүрэн дундаас доошгүй боловсрол эзэмшсэн байна.

5.2    Тухайн мэргэжлийн чиглэлээр элсэхэд шаардлагатай ЭЕШ өгсөн байна./хавсралт 1/

5.3    ЭЕШ-ын үнэлгээ нь олгосон өдрөөс хойш 2 жил 5 сарын дотор хүчинтэй байна.

5.4    Тухайн мэргэжлийн чиглэлээр өгсөн ЭЕШ-ийн босго оноо нь 400 ба түүнээс дээш байна.

5.5    Гадаад орноос элсэн суралцах санал тавьсан иргэн элсэлтийн ЭЕШ-аас бусад ерөнхий шаардлагад нийцэж байгаа тохиолдолд элсэлтийн комисс эссэ бичүүлж, ярилцлага хийж элсүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.

5.6    Журмын 2.2, 2.3-т заасан хэлбэрийн сургалттай ангид элсэхийг хүссэн иргэдээр эссэ бичүүлж ярилцлага хийж элсүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.

5.7    Элсэхийг хүссэн иргэд эссэ бичихдээ дараах шаардлагуудыг анхаарвал зохино.

5.7.1       Эссэ нь 200-250 үгийн багтаамжтай, танилцуулах хэсэг, үндсэн хэсэг, дүгнэлт хэсэг гэсэн бүтэцтэй байна.

5.7.2       Үндэслэл гаргасан эссэ байна.

5.7.3       Эссэ бичихдээ аман зохиол, уран зохиол, судалгааны зохиолоос эш татсан байна.

5.8    Багш, сургуулийн өмнөх насны хөтөлбөрөөр  элсэгчид тавигдах шаардлага

·         Элсэгчдийн ерөнхий шалгалт нь монгол хэл эсвэл математик 100%

·         Мэргэжилдээ сонирхолтой байх

·         Урлах, бүтээх чадвартай байх

·         Авьяастай байх

·         Олон нийтийн оролцоо, идэвх санаачилга гаргасан байх

5.9    Багш, бага ангийн хөтөлбөрөөр элсэгчид тавигдах шаардлага

·         Элсэгчдийн ерөнхий шалгалт нь монгол хэл эсвэл математик 100 %

·         Багш мэргэжилд сонирхолтой байх

·         Ямар нэг авьяастай байх

·         Олон нийтийн оролцоо, идэвх санаачилга гаргасан байх

5.10  Багш, монгол хэл–уран зохиолын хөтөлбөрөөр элсэгчид тавигдах шаардлага

·         Элсэгчдийн ерөнхий шалгалт нь монгол хэл 100%

·         Зөв бичгийн дүрмийн алдаагүй бичдэг байх

·         Найруулах бичих чадвартай байх

·         Өөрийгөө илэрхийлэх чадвартай, үг ярианы баялагтай байх

·         Сэтгэх бодох чадвар, уран сэтгэмжээр дүүрэн байх

·         Олон нийтийн оролцоо, идэвх санаачилга гаргасан байх

5.11  Багш, гадаад хэлний хөтөлбөрөөр элсэгчид тавигдах шаардлага

·         Элсэгчдийн ерөнхий шалгалт нь англи хэл эсвэл монгол хэл 100%

·         Англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх

·         Англиар зөв уншдаг, хэл ярианы гажиггүй байх

·         Олон нийтийн оролцоо, идэвх санаачилга гаргасан байх

5.12  Багш, нийгмийн ухааны хөтөлбөрөөр элсэгчид тавигдах шаардлага

·         Элсэгчдийн ерөнхий шалгалт нь нийгмийн тухай мэдлэг 100 %

·         Багш мэргэжилд сонирхолтой байх

·         Нийгмийн идэвх оролцоо, санаачлагатай байх

·         Түүх болон нийгмийн ухааны тодорхой хэмжээний мэдлэгтэй байх

5.13  Багш, математикийн хөтөлбөрөөр элсэгчид тавигдах шаардлага

·         Элсэгчдийн ерөнхий шалгалт нь математик болон байгалийн ухааны хичээлээс аль нэг

           нь байж болно.

·         Багш мэргэжилд сонирхолтой байх

·         Нийгмийн идэвх оролцоо, санаачлагатай байх

·         Компьютерийн анхан шатны мэдлэгтэй байх

·         Интернетийн орчинд тодорхой хэмжээнд ажиллаж чаддаг байх

 

Зургаа. Оюутан элсүүлэх шалгаруулалт

 

6.1    Тус сургуульд нийслэл болон орон нутгаас элсүүлэх оюутны тоог сургуулийн удирдах зөвлөл тогтооно.

6.2    Шалгуулагчдыг нийслэл, аймаг тус бүрээр хавсралтад заасан мэргэжлүүдээр ЭЕШ-ийн оноогоор          жагсааж, онооны дарааллаар батлагдсан хяналтын тоонд багтаан элсүүлнэ.    

6.3    ЭЕШ-ийн оноо тэнцсэн тохиолдолд боловсролын үнэмлэхэд бичигдсэн хичээлүүдийн дүнгийн дунджийг харьцуулан шийдвэрлэнэ.

6.4    Шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг тус сургуулийн веб сайтаар зарлана.

6.5    Оюутан элсүүлэхтэй холбоотой гарсан маргааныг тухайн сургуулийн элсэлтийн комисс бүрэн       шийдвэрлэнэ.

 

Долоо. Оюутнаар элсэх өргөдөл хүлээн авах

 

7.1    Улаанбаатар хотод элсэхийг хүсэгчдийн өргөдлийг (журмын 7.5-д заасан материалын хамт) 6-р сарын 26-аас 7-р сарын 10-ны өдрүүдэд “Гурван–Эрдэнэ” БДС дээр хүлээн авна.

7.2    Улаанбаатараас элсэхийг хүсэгчид болон өөрийн биеэр элсэлтийн комисст хандсан иргэдээс элсэхийг хүссэн өргөдлийг хүлээн авч, элсүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.

7.3    Хөдөө орон нутгаас элсэхийг хүссэн элсэгчид нь тухайн аймаг, хотод элсэлт авч байгаа Монголын Их Дээд Сургуулиудын Консерциумийн багт хандах буюу “Гурван-Эрдэнэ” БДС-ийн элсэлтийн комиссын гишүүнд бүртгүүлж элсэнэ.

7.4    Элсэхийг хүсэгч мөн сургуулийн www.3erdene.edu.mn веб хуудсанд байрлуулсан “Гурван-Эрдэнэ” БДС-д элсэх өргөдлийг бөглөж хандсанаар элсэж  болно. Энэ тохиолдолд элсэлтийн комисс материалтай танилцан холбогдох хариуг утсаар болон е-mail-аар мэдээлнэ.

7.5    Элсэхийг хүсэгчид дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:

 

а. Өргөдөл /өөрийн гараар бичсэн өргөдөл, өргөдөлд өөрийн товч намтар, ам бүлийн байдал, эцэг  эхийн ажил эрхлэлтийн байдал, ямар мэргэжлээр элсэхийг хүсэж байгаа, тэр чиглэлээр уралдаан тэмцээн, олимпиад зэрэгт үзүүлсэн амжилт, ЭЕШ-ыг ямар хичээлээр хэдэн оноотой өгсөн, сургалтын төлбөрөө ямар хэлбэрээр төлөх, гарын үсэг, буцах хаяг, холбоо барих утас/ зэргийг тодорхой бичнэ.

b. ЭЕШ-ын батламжийн хуулбар /нотариатаар баталгаажуулах албагүй/

c. Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулах албагүй/

d. Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулах албагүй/

e. Цээж зураг 2 хувь /тухайн оны/

 

7.6    “Гурван-Эрдэнэ” БДС-д элсэх болзол хангасан иргэн элсэх өргөдөл өгөх эрхтэй боловч элсэх боломж нь хяналтын тоо, тухайн мэргэжлээр элсэхийг хүсэгчдийн өрсөлдөөний байдлаар хязгаарлагдана. Элсэхийг хүсэгчид тус сургуулийн хэд хэдэн хөтөлбөрт элсэхээр өргөдөл өгч болно.  

 

Найм. Сургалтын төлбөр, түүнийг төлөх зарчим

 

8.1    Суралцах эрхийн бичиг авсан оюутан 8-р сарын 25-аас өмнө тухайн жилийн сургалтын төлбөрийн 50-аас доошгүй хувийг төлсөн байна.

8.2    Нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 2 хуваан төлж болно.

8.3    Сургалтын төлбөрийн зээл авах хүсэлтэй бол холбогдох материалыг бүрдүүлж сургуулийн санхүү-үйлчилгээний албанд 8 дугаар сарын 25-аас 9 дүгээр сарын 1-ний дотор өгсөн байх

8.4    Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөр авахыг хүссэн элсэгч холбогдох журмын дагуу материал бүрдүүлж банкинд өгсөн байх  

8.5    Элсэгч оюутантай “Суралцах гэрээ” байгуулахдаа үлдэгдэл төлбөрийг төлөх тухай заалтаар баталгаажуулна.

 

Найм. Элсэгчдийг бүртгэх

 

8.6    Шалгалтын дүнгээр элсэх болзол хангаж зохих хяналтын тоонд багтсан хүмүүст суралцах эрхийн бичиг олгоно.

8.7    Элссэн хүмүүс 8-р сарын 25-аас 31-ны өдрүүдэд сургууль дээр ирж бүртгүүлнэ. Дурдсан хугацаанд бүртгүүлээгүй элсэгчийг сургууль орхисонд тооцож хасна.

8.8    Элсэгчид бүртгүүлэхдээ дараах баримт бичгүүдийг бүрдүүлнэ.

·         Суралцах эрхийн бичиг

·         Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг

·         Ерөнхий шалгалтын батламж

·         Сурагчийн хувийн хэрэг

·         Сургуулийн тодорхойлолт

·         Иргэний үнэмлэх /хуулбарыг авч ирэх/

·         Эрүүл мэндийн даатгалын дэвтэр

·         Цээж зураг 2 хувь /тухайн оны/

·         Сургалтын төлбөр төлсөн баримт

 

8.9    Элсэлттэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн хүнийг тус сургуульд элсүүлэхгүй, элссэн тохиолдолд хасна. Мөн хандиваар элсүүлэхгүй.

8.10  Энэхүү журам болон элсэлтийн ажлыг зохион байгуулахтай холбогдсон нэмэлт мэдээллийг “Гурван-Эрдэнэ” БДС-ийн www.3erdene.edu.mn вэб хуудас, gurvanerdene@yahoo.com, info@3erdene.edu.mn mail хаягаар үзэх, харилцах боломжтой.

 

Төгсөв

Хавсралт 1

 

ЭЛСҮҮЛЭХ  ХӨТӨЛБӨР  (МЭРГЭЖИЛ) БАГШ, БАКАЛАВР

 

индекс

Хөтөлбөрийн нэр

Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байх хичээл

Босго оноо

Ерөнхий чиглэл

Төрөлжсөн чиглэл

Нарийвчилсан чиглэл

01

12

01

Багш, сургуулийн өмнөх насны боловсрол (цэцэрлэгийн багш-хөгжмийн багш

Цэцэрлэгийн багш-биеийн тамирын багш)

Монгол хэл эсвэл математик

400

01

13

01

Багш, бага ангийн боловсрол

(бага ангийн багш)

Монгол хэл эсвэл

математик 

01

14

01

Багш, математикийн боловсрол

(математикийн багш,

математик-мэдээлэл зүйн багш)

Математик /байгалийн ухааны хичээлээс аль нэг нь байж болно/

01

14

03

Багш, нийгмийн ухааны боловсрол

(түүх-нийгэм судлалын багш)

Нийгмийн тухай мэдлэг

01

14

07

Багш, монгол хэл – уран зохиолын боловсрол

(монгол хэл –уран зохиолын багш)

Монгол хэл

01

14

09

Багш, гадаад хэлний боловсрол

(монгол-англи хэлний багш,

англи хэлний багш)

Монгол хэл эсвэл

гадаад хэл 

 

Элсэлт
Бакалавр
Магистр
Хөрвөх сургалт
Төгсгөгчид