Мэдээлэл‎ > ‎

Үйл явдал


Автобусны цахим төлбөрийн карт шинээр захиалах, сунгалт хийлгэх оюутнуудын анхааралд

posted Sep 3, 2021, 12:57 AM by Жачин НАРАНГЭРЭЛ   [ updated Sep 3, 2021, 1:06 AM ]

Цахим төлбөрийн карт ШИНЭЭР захиалах оюутнуудын бүрдүүлэх материал:

Гурван-Эрдэнэ Багшийн Дээд Сургуулийн оюутнууд автобусаар үнэ төлбөргүй зорчих шинэ смарт картны захиалгыг 2021 оны 09 дүгээр сарын 6 -наас 09 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл цахимаар хүлээн авах тул удирдамжинд заасан бичиг баримтыг бүрдүүлэн өгнө үү.

  • Оюутан тус бүрЦахим төлбөрийн картзахиалах мэдүүлэг бөглөх /татаж авах/ маягт татаж авч бөглөн буцаан илгээх
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Оршин суугаа газрын тодорхойлолт
  • Картын төлбөр төлсөн баримт. /Оюутнууд нь цахим төлбөрийн карт шинээр авахдаа 3600 төгрөгийг УБСК-ийн Худалдаа Хөгжлийн Банкны 475014869 тоот дансанд тушаана./

Дээрх бичиг баримтыг Bulgan@3erdene.edu.mn майл хаягаар илгээхдээ зурган файлд өөрийн нэрийг өгч хадгална уу.

Цахим төлбөрийн карт СУНГУУЛАХ оюутнуудын бүрдүүлэх материал:

Сунгалт хийлгэхдээ:

  • Картын төлбөр төлсөн баримт /Оюутнууд нь цахим төлбөрийн карт сунгалтын хураамжийн төлбөр 1000 төгрөгийг УБСК-ийн Худалдаа Хөгжлийн Банкны 475014869 тоот дансанд тушаана./
  • Сунгуулах картын мэдээлэл хүсэлт гаргасан оюутны мэдээлэлтэй зөрсөн тохиолдолд сунгалт хийгдэхгүйг анхаарна уу.

Хэрэв картаа гээсэн, гэмтээсэн, дахин захиалах тохиолдолд доорх төвүүдэд иргэний үнэмлэх, өөрийн биеэр очиж картаа сэргээлгэн авч, сэргээлгэсэн шинэ картаа сургуулийн сунгалтын мэдүүлэгт хураалгана.

  • Дүнжингарав Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
  • Драгон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
  • Мишээл экспо Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
  • 6 буудал/Оргил Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
  • Баянгол/3.4-р хороолол Имарт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
  • Баянхошуу дэд төв Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв

 

СанамжЦахим төлбөрийн карт шинээр захиалахдаа мэдүүлгийн маягтыг зааврын дагуу бөглөх. Мөн холбогдох бичиг баримтыг үнэн зөв, бүрэн бүрдүүлсэний дараа захиалга өгөх боломжтой.

Цахим төлбөрийн карт сунгуулах оюутнууд өөрийн нэр дээрх картыг шалгахдаа смарт картын хэрэглэгчийн төв 70151289, 78111289 дугаарт хандан өөрийн карт мөн эсэхийг шалгуулах боломжтой.

"ГУРВАН-ЭРДЭНЭ" БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГСГӨГЧДӨД ЗОРИУЛСАН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ-2021

posted May 7, 2021, 9:03 AM by Д. Пүрэвсүрэн

Хүн болох багаасаа, Хүлэг болох унаганаасаа гэдэг сайхан үгээр эрхэм төгсгөгчдөдөө зориулсан ээлжит сургалтаа хүргэж байна.

 Гурван-Эрдэнэ Багшийн дээд сургуулийн СӨБ-ын дидактикийн багш, магистр Д.Ганцэцэг 

·         Хүүхдийн хөгжлийн хувийн хавтассэдвээр нийт төгсгөгч нартаа зориулсан сургалтаа амжилттай зохион байгууллаа.  


Д.Ганцэцэг багшдаа нийт төгсгөгчдийнхөө өмнөөс цаашдын эрдмийн ажилд их амжилтыг хүсэн ерөөе. 

"ГУРВАН-ЭРДЭНЭ" БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГСГӨГЧДӨД ЗОРИУЛСАН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ-2021

posted May 6, 2021, 7:38 AM by Д. Пүрэвсүрэн   [ updated May 6, 2021, 7:40 AM ]

Хүн болох багаасаа, Хүлэг болох унаганаасаа гэдэг сайхан үгээр эрхэм төгсгөгчдөдөө зориулсан ээлжит сургалтаа хүргэж байна.

 Гурван-Эрдэнэ Багшийн дээд сургуулийн СӨБ-ын дидактикийн багш, магистр Б.Түвшинжаргал 

·         Математикийн энгийн төсөөллийг хөгжүүлэх арга зүй

·         Тоглонгоо суралцах арга зүй

·          Сургалтын технологи сэдвээр нийт төгсгөгч нартаа зориулсан сургалтаа амжилттай зохион байгууллаа.

 
         Сургалтын хэсгээс:  

Төсөлт тоглоом:

Сургалтаар хүүхдэд эзэмшүүлэх боломжгүй олон чадварыг төсөлт тоглоомоор дамжуулан хөгжүүлдгээрээ онцлог юм.

Хүүхдийг:

v  Чөлөөтэй сэтгэх

v  Өөрийн хэр хэмжээнд тохирсон эрэл хайгуул хийх, асуудлыг өөрөө бие даан шийдвэрлэх

v  Найз нөхөд, бусад хүнээс суралцах боломжийг нээж өгдөг.         

Төсөлт тоглоомын бас нэг онцлог нь хүүхэд тодорхой нэг сэдвийн хүрээнд бодит судалгааг нилээн өргөн хүрээнд хийх шаардлагатай болдогт оршино (Сгаnt,2002).

Иймд багш:

·         Хүүхдийн судлах сэдвийг тодорхойлон гаргаж

·         Анги хамт олноороо хамтран гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх явдал юм.

Ингэж чадвал хүүхдүүд нэг сэдвийг олон талаас нь өөр өөрийн арга барилаар судалж, анги хамт олондоо танилцуулах бөгөөд чухам энэ үед тэд нэг нэгнээсээ мэдээлэл авч, тухайн сэдвийн талаар өргөн хүрээний мэдлэгтэй болно (Каtz, & Сhагd, 1993).

Өөрөөр хэлбэл нэг анги 35 хүүхэдтэй байлаа гэж бодоход нэг хүүхэд бусад 34 хүүхдээс суралцах боломж бүрдэнэ гэсэн үг.

Иймд төсөлт тоглоом хэрэгжиж эхлэхийн өмнө хүүхдүүдийнхээ хамт дараах зүйлсийг тодорхойлох хэрэгтэй болно (Сhагd, 1999).

Үүнд:

      Төсөлт тоглоомын эцсийн хүрэх үр дүн буюу бүтээгдэхүүнийг урьдчилан тогтох

      Төсөлт тоглоомыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гаргах

      Төсөлт тоглоомын зорилго, хэрэгжилтийн үе шатыг урьдчилан тодорхойлох

      Хэрэгжүүлэх үйл ажиллагааны жагсаалт гаргах

      Тайлан тавих төлөвлөгөө боловсруулах

      Эцэг эх, бусад багш, олон нийтэд зориулсан мэдээллийн хуудас бэлтгэх гэх мэт.

      1. Бүтээлч төсөл - Хүүхдүүд тодорхой сэдвийн дагуу, төлөвлөсөн хугацаанд тодорхой бүтээн байгуулалт хийж тайлагнана. Тухайлбал, тодорхой хот байгуулах, баярын арга хэмжээ зохион байгуулах гэх мэт.

      2. Судалгааны бүтээл хийх төсөл -Хүүхдүүд тодорхой сэдвээр судалгаа хийж, үр дүнг сонин, ном, жүжигчилсэн тоглолтын хэлбэрээр тайлагнана.

      3. Дүрт тоглоом зохиох төсөл -Хүүхдүүд ямар нэг үлгэрийг жүжигчлэн тоглохын тулд зохиол болон дүрүүдийг сайтар судалсны дараа өөрийн дүрийг бүтээнэ. Түүнчлэн дүр бүтээх дасгал сургуулилтын сацуу жүжигчилсэн тоглолтод хэрэглэх дагалдах хэрэгслүүдийг урлан, зохион бүтээнэ. Эцэст нь тухайн зохиолыг бусад ангийн хүүхэд болон эцэг эх, олон нийтэд жүжигчлэн үзүүлнэ.


              Б.Түвшинжаргал багшдаа нийт төгсгөгчдийнхөө өмнөөс цаашдын эрдмийн ажилд их амжилтыг хүсэн ерөөе. 

"ГУРВАН-ЭРДЭНЭ" БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГСГӨГЧДӨД ЗОРИУЛСАН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ-2021

posted Apr 27, 2021, 12:08 AM by Д. Пүрэвсүрэн   [ updated Apr 27, 2021, 2:00 AM ]

Хэлтэй бол Хөлтэй гэдэг сайхан үгээр эрхэм төгсгөгчдөдөө зориулсан ээлжит сургалтаа хүргэж байна.

 Гурван-Эрдэнэ багшийн дээд сургуулийн англи хэлний багш, Хэл бичгийн ухааны тэнхимийн эрхлэгч, Хэл шинжлэлийн ухааны доктор /Ph.D/ дэд профессор Б.Мөнхцоож  "Англи хэлээр эсээ бичих чадвараа хөгжүүлэх нь" сэдвээр нийт төгсгөгч нартаа зориулсан сургалтаа амжилттай зохион байгууллаа.


Б.Мөнхцоож багшдаа нийт төгсгөгчдийнхөө өмнөөс цаашдын эрдмийн ажилд их амжилтыг хүсэн ерөөе.  

"ГУРВАН-ЭРДЭНЭ" БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГСГӨГЧДӨД ЗОРИУЛСАН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ-2021

posted Apr 14, 2021, 7:08 AM by Д. Пүрэвсүрэн

Дэлхий дахинд тархсан аюулт өвчний улмаас бид бүхэн хүнд хэцүү цаг үеийг хамтдаа даван туулж байгаа билээ. Хөл хоригдсон ч бидний сурч хөгжих боломж үргэлж нээлттэй байдаг. Тиймээс манай сургуулийн сургалтын алба болон эрдэмтэн багш нарын зүгээс эрхэм төгсгөгчдөдөө зориулсан ээлжит сургалтуудаа хүргэсээр байна.

Боловсрол судлалын ухааны доктор М.Ичинноров багш маань"Тонгоруу сургалтын аргазүй" сэдвээр нийт төгсгөгч нартаа зориулсан сургалтаа амжилттай зохион байгууллаа. 







М.Ичинноров багшдаа нийт төгсгөгчдийнхөө өмнөөс цаашдын эрдмийн ажилд их амжилтыг хүсэн ерөөе. 

"ГУРВАН-ЭРДЭНЭ" БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГСГӨГЧДӨД ЗОРИУЛСАН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ-2021

posted Apr 2, 2021, 12:58 AM by Д. Пүрэвсүрэн   [ updated Apr 8, 2021, 1:23 AM ]


"Гурван-Эрдэнэ" багшийн сургуулийн захирал Хэл бичгийн ухааны доктор, Нацагдорж судлаач, Монгол Улсын гавьяат багш Ч.Жачин багш маань"Уншлагад хөтлөх арга зам" сэдвээр нийт төгсгөгч нартаа зориулан онлайн сургалтын салхийг нээж, амжилттай зохион байгууллаа.

Сургалтаар: 
1.     Унших гэж юу вэ?
Хүн мэдрэхүйн таван эрхтнээрээ хүртэн хүлээн авч ойлгож байгаа тэр бүхнийг “унших” хэмээн ойлгож болно. Тухайлбал,
-          Байгаль ертөнцийг харж сэрж унших
-          Ном унших

-          Зураг унших гэх мэт.

                    Ийм учраас хүхэд ном уншиж сурахаасаа өмнө байгаль, ертөнцийг харж сэрж уншиж сурсан байдаг. Монгол хүүхдийн хувьд бол цаг улирал, мал төл, түүний өөрчлөлтийг ашиглаж уншиж сурдаг. Ийм ч учраас хүүхэд ном уншиж сурахдаа өмнөх туршлага дээрээ тулгуурладгийг мартаж болохгүй.
2.     Уншлагын төрөл, түвшин
I.              Анхан шатны уншлага (тайлбартай уншлага)
II.             Задлан шинжлэх уншлага (судалгаатай уншлага)
III.            Харьцуулах уншлага (судалгаатай уншлага)
Бага сургуулийн сургалт бүхэлдээ уншлагад суурилах учиртай. Ер нь бага сургуулийн уншлагыг хүүхэд эрдэм сурах оюун түлхүүр гэж ойлгож болно. Уншлагын дөрвөн чанар буюу зөв, хурдан, ойлгож, уран унших чадварыг хүүхэд бага сургуульд суралцах хугацаандаа эзэмших учиртай.  Бага сургуулийн уншлага бол тайлбартай уншлага юм. “Тайлбартай” гэхийн учир нь бага ангийн сурагч уншиж байгаа эхийнхээ үг нэг бүрийн тухайн эхэд байгаа болон гол гол утгыг ойлгож авах нь чухал. Үүнд нь багш тусална. Жишээ нь, Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа гэхэд багш сурагчид харилцан ярилцаж, толь ашиглаж ойлгож авах үг хэдэн арваараа байна. Үгийн утгыг ойлгосноороо хүүхэд эхийн утгыг ойлгож хүлээж авна. Үгийн утгыг ойлгоогүй бол хоосон уншлага болно. Бага ангийн уншлага бол анхан шатны уншлага юм. Анхан шатны уншлагыг номын тэмдэглэл, толь хөтлөлт дагалддаг. Энэ уншлага дунд, ахлах ангид судалгаат уншлага болж улам төгөлдөржинө.
Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн ямар ч хичээлийн уншлага нь задлан шинжлэх судалгаат уншлага байдгаараа адил шинж чанартай. Мөн уншихыг бичихтэй хослуулдгаараа төстэй. Задлан шинжлэх судалгаат уншлагын үед уншиж буй эх дээр тэмдэглэл хийх (янз бүрийн зураас тэмдэг хийх гэх мэт), хуулж бичиж авах зэрэг унших, бичихийг хослуулах аргад суралцах нь ул суурьтай уншлагын эхлэл болно.
Дээд сургуулийн хувьд уншлага улам төгөлдөржиж харьцуулсан уншлага болно. Харьцуулсан уншлага гэдэг нь нэг эхийн хүрээнд бус, хэд хэдэн эх, хэд хэдэн ном зохиолын хүрээнд уншлагыг харьцуулан хийж, зөвшөөрөх, эс зөвшөөрөх, батлах, үгүйсгэх гэх мэт зөрчилтэй утга санааг тодруулан бичлэгтээ эш татаж, үндэслэл, няцаалт болгон ашигладаг.
3.     Уншлагад хөтлөх
Суралцагчдыг уншлагад хөтлөх арга зам нь ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах анги дээд сургууль өөр өөр байх нь мэдээж боловч нийтлэг хэдэн аргыг дурдъя.
o    Нэг ном, зохиолоор хөтлөх
o    Нэг зохиолчоор хөтлөх
o    Нэг сэдвээр хөтлөх гэх мэт.

Эцсийн эцэст сонирхлоор нь хөтлөх хамгийн давуу талтай. Ном унших сонирхолтой болсон уншигчийг уншлагад хөтлөх нь ихээхэн үр дүнтэй байх болно. Хүн ер нь уншиж байж л ухаардаг гэдгийг мартаж болохгүй.  Тэр дундаа уран зохиолын уншлага  нь хүнийг хүн болгох юугаар ч сольшгүй эрхэм зүйл гэдэгт эргэлзэх хэрэггүй. 

            Ч.Жачин багшдаа нийт төгсгөгчдийнхөө өмнөөс цаашдын эрдмийн ажилд их амжилтыг хүсэн ерөөе. 
 

“ГУРВАН-ЭРДЭНЭ” БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН “ЭРДМИЙН ӨДӨР”-ИЙН УДИРДАМЖ

posted Nov 9, 2020, 7:14 AM by Жачин НАРАНГЭРЭЛ

НЭГ. ЗОРИЛГО

Багш мэргэжлийн онцлог, үнэ цэнийг таниулах, суралцаж буй мэргэжил, сурах арга барилын талаар илүү дэлгэрэнгүй ойлголттой болох, сургууль-төгсгөгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.

ХОЁР. ХАМРАХ ХҮРЭЭ

“Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн бүх багш, оюутан, төгсгөгчдийн төлөөлөл

ГУРАВ. ЯРИЛЦАХ СЭДЭВ

·         Багш мэргэжил, нийгмийн шаардлага

·         Мэргэшлийн онцлог, сурах арга барил

     ДӨРӨВ. ХУГАЦАА

      “Эрдмийн өдөр”-ийг 2020 оны 11 сарын 14-ны 10.00-17.00 цагт “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургууль дээр зохион байгуулна.

ТАВ. ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

Ярилцах сэдвийн хүрээнд багш, төгсгөгчид оюутнуудтай ярилцлага хийж тэдний сонирхсон асуултад хариулах нээлттэй ярилцлага өрнүүлж санал солилцоно. Нэг хүний ярих хугацаа 30 минут байна.

      Үйл ажиллагаатай холбоотой асууж лавлах зүйл гарвал 70111994, 99075739 утсаар холбогдоно уу!

      Хаяг: УБ. БГД.17-р хороо, Амарсанаагийн гудамж-7 (баруун дөрвөн зам).

 

Зохион байгуулагч: “ГУРВАН-ЭРДЭНЭ” БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН

СУРГАЛТЫН АЛБА

 “ГУРВАН-ЭРДЭНЭ” БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН

 ТӨГСГӨГЧДИЙН ХОЛБОО

БАГШДАА БАЯР ХҮРГЭЕ

posted Jul 10, 2019, 9:53 PM by Жачин НАРАНГЭРЭЛ   [ updated Jul 10, 2019, 10:20 PM ]



 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд цол, одон, медалиар
шагнах ёслол 2019-07-08-ны өдөр Төрийн ордонд боллоо. 
     “Гурван-Эрдэнэ” Багшийн дээд сургуулийн ерөнхий захирал, доктор, профессор
Чойжилсүрэнгийн Жачин багш Монгол Улсын "Гавьяат багш" хэмээх цол
тэмдгээр энгэрээ мялаалаа.
    Багш, оюутан бидний хайрлан хүндэтгэж явдаг, үлгэр дууриал болсон багш
Тандаа “Гурван-Эрдэнэ” Багшийн дээд сургуулийн захиргаа, нийт хамт олон болон
олон мянган шавь нарын өмнөөс баяр хүргэж, эрүүл энхийг хүсэн ерөөж, цаашдын
ажил хөдөлмөр, бүтээл туурвил нь арвин байхын ерөөл өргөе.   

Сургуулийн захиргаа

Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэг зарлаж байна

posted Nov 18, 2018, 7:00 PM by Жачин НАРАНГЭРЭЛ   [ updated Nov 18, 2018, 7:02 PM ]


Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь

posted Oct 25, 2018, 11:57 PM by Жачин НАРАНГЭРЭЛ

Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс эрхлэн гаргасан «Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь» нь Академич Ц.Дамдинсүрэн тэргүүтэй эрдэмтдийн гаргаж байсан толийг дахин шинэчлэн, 38 мянган үгээр журамлажээ. Хамгийн ихээр маргаан дагуулж байсан 700 үгийн жагсаалтыг эрдэмтэд тухайлан хэлэлцэж үүнд багтаасан байна.

Энэхүү толиос таван ширхэгийг Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс “Гурван-Эрдэнэ” БДС-ийн номын санд хандивласанд талархаж байна. Багш нар маань ямар ч алдаа мадаггүй бичиж байж л шавь нар нь зөв бичиж дадах болно.

Энэхүү толийг http://toli.gov.mn/ хаягаар үзэх боломжтой.

 

“Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургуулийн

захиргаа, Эрдмийн зөвлөл

1-10 of 73