Автобусны цахим төлбөрийн карт шинээр захиалах, сунгалт хийлгэх оюутнуудын анхааралд

posted Sep 3, 2021, 12:57 AM by Жачин НАРАНГЭРЭЛ   [ updated Sep 3, 2021, 1:06 AM ]

Цахим төлбөрийн карт ШИНЭЭР захиалах оюутнуудын бүрдүүлэх материал:

Гурван-Эрдэнэ Багшийн Дээд Сургуулийн оюутнууд автобусаар үнэ төлбөргүй зорчих шинэ смарт картны захиалгыг 2021 оны 09 дүгээр сарын 6 -наас 09 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл цахимаар хүлээн авах тул удирдамжинд заасан бичиг баримтыг бүрдүүлэн өгнө үү.

  • Оюутан тус бүрЦахим төлбөрийн картзахиалах мэдүүлэг бөглөх /татаж авах/ маягт татаж авч бөглөн буцаан илгээх
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Оршин суугаа газрын тодорхойлолт
  • Картын төлбөр төлсөн баримт. /Оюутнууд нь цахим төлбөрийн карт шинээр авахдаа 3600 төгрөгийг УБСК-ийн Худалдаа Хөгжлийн Банкны 475014869 тоот дансанд тушаана./

Дээрх бичиг баримтыг Bulgan@3erdene.edu.mn майл хаягаар илгээхдээ зурган файлд өөрийн нэрийг өгч хадгална уу.

Цахим төлбөрийн карт СУНГУУЛАХ оюутнуудын бүрдүүлэх материал:

Сунгалт хийлгэхдээ:

  • Картын төлбөр төлсөн баримт /Оюутнууд нь цахим төлбөрийн карт сунгалтын хураамжийн төлбөр 1000 төгрөгийг УБСК-ийн Худалдаа Хөгжлийн Банкны 475014869 тоот дансанд тушаана./
  • Сунгуулах картын мэдээлэл хүсэлт гаргасан оюутны мэдээлэлтэй зөрсөн тохиолдолд сунгалт хийгдэхгүйг анхаарна уу.

Хэрэв картаа гээсэн, гэмтээсэн, дахин захиалах тохиолдолд доорх төвүүдэд иргэний үнэмлэх, өөрийн биеэр очиж картаа сэргээлгэн авч, сэргээлгэсэн шинэ картаа сургуулийн сунгалтын мэдүүлэгт хураалгана.

  • Дүнжингарав Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
  • Драгон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
  • Мишээл экспо Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
  • 6 буудал/Оргил Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
  • Баянгол/3.4-р хороолол Имарт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
  • Баянхошуу дэд төв Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв

 

СанамжЦахим төлбөрийн карт шинээр захиалахдаа мэдүүлгийн маягтыг зааврын дагуу бөглөх. Мөн холбогдох бичиг баримтыг үнэн зөв, бүрэн бүрдүүлсэний дараа захиалга өгөх боломжтой.

Цахим төлбөрийн карт сунгуулах оюутнууд өөрийн нэр дээрх картыг шалгахдаа смарт картын хэрэглэгчийн төв 70151289, 78111289 дугаарт хандан өөрийн карт мөн эсэхийг шалгуулах боломжтой.

Comments