posted Oct 7, 2015, 1:12 AM by Д. Пүрэвсүрэн
[
updated Oct 14, 2015, 10:37 PM
]
1994 оноос эхлэн ЮНЕСКО-гоос 10 дугаар сарын 5-ны өдрийг Олон улсын багш
нарын баяр болгон дэлхийн хэмжээнд тэмдэглэх болсон. Монгол улс 2014
оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг Монголын Багш нарын
баярын өдөр болгон орон даяар тэмдэглэхээр болсон юм. Олон улсын багш нарын өдөр, Монголын багш нарын баяр тохиож байгаа энэ өдөр ГЭБДС-ийн багш доктор Г.Буянтогтох, магистр Ч.Одсүрэн, магистр П.Болормаа нар Боловсролын Яамны Жуух бичгээр шагнагдлаа. Багш нартаа баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.
|
|