“ӨДӨР БҮР ТҮРГЭН ХЭЛЛЭГ” аян явагдаж байна.

posted Feb 5, 2018, 7:38 PM by Д. Пүрэвсүрэн   [ updated Feb 5, 2018, 7:48 PM ]

“ӨДӨР БҮР ТҮРГЭН ХЭЛЛЭГ” АЯНЫ УДИРДАМЖ

 

Багш мэргэжилтний эзэмшвэл зохих, үг өгүүлбэрийг цэвэр тод хэлэх, амьсгалаа зөв хуваарилах, ярианы хурд, хэмнэл, өргөлт, зогсолт, аялгыг тохируулах чадварыг оюутан-багш нарт эзэмшүүлэх, тэднийг дэмжих хэрэгцээн дээр тулгуурлан энэхүү аяныг зохион байгуулж байна.

 

Зорилго: Багш, оюутнуудын хамтын үйл ажиллагааг нэмэгдүүлэх, оюутан-багшийн зөв тод ярих ур чадварыг хөгжүүлэх;

 

Хамрах хүрээ: “Гурван-Эрдэнэ” БДС-ийн 1-4-дүгээр ангийн оюутнууд

 

Хэрэгжих хугацаа: 2018 оны 2-дугаар сарын 1-ээс 5-дугаар сарын 1

 

Аяныг хэрэгжүүлэхдээ:

·         II, III, IY сар тус бүрт цээжлэх түргэн хэллэгийн жагсаалтыг гаргана.

·         Оюутнууд, жагсаалтад байх түргэн хэллэгүүдийг цээжилж, түргэн, цэвэр, тод хэлж сурна. Оюутан бүр 10-аас цөөнгүй түргэн хэллэг зохионо.

·         Багш нар хичээл бүрийн гурваас таван минутад оюутнуудаар түргэн хэллэг хэлүүлнэ.

·         Ангийн зөвлөх багш 14 хоногт нэг удаа ангийнхаа оюутнуудын түргэн хэллэг цээжлэх, түргэн хэлэх чадварт хяналт тавина.Зохиосон түргэн хэллэгтэй нь танилцаж зөвлөгөө өгнө.

·         Сар тус бүрт  анги дотроо түргэн хэллэгийн аварга шалгаруулна.

·         5 дугаар сард “Түргэн хэллэгийг хэн сайн хэлэх вэ, Хэн сайн зохиосон бэ” тэмцээнийг сургуулийн хэмжээнд зохион байгуулж, байр эзэлсэн оюутнуудыг шагнаж урамшуулна.

Түргэн хэллэг

IIсард цээжлэх түргэн хэллэг

 

  1. Хэн бүхэн түргэн хэлэг

Хэл үг чинь хурц болог

  1. Туулын шугуйн сүүдэр

Уулын нугын шүүдэр

  1. Урьд эрт ургасан

Урт урт ургасан

Урд уулын улиас уу

Усны эргийн хайлаас уу

  1. Арын тэр нуур

Аргагүй том нуур

Авдрын тэр нүүр

Алаггүй хүрэн нүүр

  1. Хойгуур яваа хорь гаруй

Хонгор халтар галуу хойгуур гарах нь уу

Урдуур гарах нь уу

  1. Хур ихтэй хул морь

Хурд ихтэй бор морь

  1. Жолоо дардаг

Жороо халтар

  1. Наран холуур хүрээлэв үү

Ойроор хүрээлэв үү

Саран сая хүрээлэв үү

Сүүлд хүрээлэв үү

  1. Эмээ тэмээгээ давирна

Тэмээ тэнхээгээрээ таварна.

  1. Эдлэх нэхийгээ элдэнэ

Элдсэн нэхийгээ эдэлнэ

  1. Шүрэн шүрэн цох

Ширэн ширэн цүнх

Шүрэн цонх навчин дээр

Ширэн цүнх ширээн дээр

  1. Соно соно нисэв үү

Чоно чоно гүйв үү

Соно соно нисэв үү

Салхи салхи үлээв үү

Чоно чоно гүйв үү

Чандага туулай харайв уу

  1. Арын арван таван тарган тарлан

Хар сарлагийн таргийг

Тараг гэж эс уугаад

Ямар арын арван таван тарган тарлан

Тараг гэж эс уугаад

Ямар арын арван таван тарган тарлан

Хар сарлагийн таргийг

Тараг мөн гэж уух вэ

  1. Хушуу хуруу эрүү гээд

Хушуу хуруу эрүүгээ

Бушуу өөрөө заагаарай

  1. Залгиж идвэл хор болно

Зажилж идвэл хоол болно

  1. Хүрэл илүүр

Болор ээрүүл

  1.  Арын уулын асга

 Авдрын урдах адсага

  1. Тарагны тахир халбага

Тарваганы махир хавирга

  1. Ус сайтай булаг

Үс сайтай булга

  1. Саврыг хусаар зорно

Шаврыг усаар зуурна

  1. Ерэн долоон

Эрмэг хангал данагар эмнэг

Ерэн долуулаа хангал эмнэгхэвээрээ байхсан

  1. Ширгэн дээр иргэн хонь

Эргэн дээр төлгөн хонь

  1. Бөгтөр оготно

Хотгор оготно

Халиун бор согоо

Халуун хар тогоо

Бүлээн тэр ногоо

  1. Хүний хурц хэл

Хэлний хурдан үг

Үгийн чанга эрч

Эрчний эелдэг санаа

Санааны сайхан зугаа

  1. Их бух бага мухар нухуур эвэртэй

Бага бух их мухар нухуур эвэртэй

  1. Сэрүүн оройн,

Ширүүн бороо.

Гүрвэл олбол

Гурвуул ирээрэй.

  1. Хэрээ, элээ хоёр,

Хэр холуур эргэв?

  1. Эмээ үдэш хөдөс оёно

Өвөө өдөр хүйдэс хаяна.


  1. Ороо, жороо морио,

Өөрөө, орой бариарай.


  1. Ээрүүлээ олуулаарай

Илүүрээ оруулаарай.

 


IIIсард цээжлэх түргэн хэллэг

 

 

      1. Гурвуулаа гургуул бариад

Гулгуур луу гулгая.

  1. Айлын ааруул, ээрүүл хоёр

Ахын хайруул, илүүр хоёр.

  1. Одоо модоо, хөдөө хураана.

Орой модоо, гадаа хураана.

  1. Шуудай будаа, хүүдий буудай

Хөдөө хөндийд, одоо тарина.

  1. Тооройгоос тормоо уялаа.

Тойрмоос торойгоо усаллаа.

  1. Илүү илүүрээ эрээд ололгүй

Илүү ээрүүлээ, эрээд оллоо.

7.      Хэрмэн дээр унасан хярууг

Хэрээ ирээд хөлөөрөө суугаад

Хэлээрээ долоохыг үзэв үү?

8.      Баруун бараан үүлнээс

Арай өглөө бороо орсонгүй

Орой бүрийгээр, бороо орлоо.

9.      Хар алаг хул алаг үрээний

Харин аль нь илүү ороо вэ

Харин аль нь илүү жороо вэ?

10.  Бүлүүрээ бариулаараа бариад

Бүлээн айргаа бүлбэл, бүлээд

Бүлүүрээ бариултайгаа тавиарай.

11.  Хүрэн үнээний, хөөвөр хөөрвөл

Хөөрсөн хөөврийг нь хөөвөрлөөд

Хөөврөө хүүдийдээ хийгээрэй.

12.  Урин хаврын уран зэрэглээ

Урд уулын урдуу, хойгуур

Учиргүй их эрээлжилж жирэлзэнэ.

13.  Эрээний тэрэгний үйлдвэрийн

Ерэн есөн тэрэгний

Ерэн есөн, эгнүүлсэн ирийсэн дугуй.

14.  Улаан алаг бухыг

Урамлаж, урамдаж

Уулын уруу руу буухаар нь

Олон үхэр

Уруудаж буугаад

Урагшаа явлаа.

15.  Тэр гүүрийн тэндэх

Дэлгүүр, тээлгүүр хоёрыг

Дэлгүүр нь тэр,

Тээлгүүр нь тэр гээд заагаарай.

16.  Ээжийн илүүр

Хайруул бариул гурав

Эгчийн ээрүүл

Хайлуур, баллуур гурав

17.  Тайван тавин таван тахианы

Тайван тавин тахиа нь

Тарган тахиа тайван

Таван тахиа нь таргалаагүй тахиа.

18.  Нийлээд гарсан

Нэгдлийн хонгор алаг адуу

Нэлээд холуур хойгуур өнгөрөв үү

Нэлээд холуур урдуур өнгөрөв үү?

19.  Өөрөө үрээгээ

Өөрийнхөө өрөөлөөр өрөөлдөлгүй

Өрөөлийн өөр өрөөлөөр

Өрөөлдвөл өрөөлдөөд

Өрөөлийг нь өгөөрэй.

20.  Гурилын гулуузаараа

Гурвуулаа гурилаа гулууздаад

Гулууздсан гурилаа

Гурав, гурав хуваагаад

Гурвуулаа гулуузаа

Гулуузныхаа гэрэнд хийгээрэй.

21.  Гангар гунгар ганганалдаад гэж

Гангар гунгар ганганалдсан галууг

Галсан гадаа гараад

Гараараа заагаад

Галууны гангар гунгар

Ганганалдахыг гараад хараач гэлээ.

22.  Барааны холоос,

Барианы газар луу

Бараан хээр морь

Бараагүй хурдалсан нь

Бадрал нэгдлийн

Бараан хээр морь

Барианы газар луу

Бараагүй хурдалжээ.

23.  Хадтай том дош

Хаттай ган дөш.

Талд галаа түлээд

Галд гараа ээлээ.

Туяхан иштэй хутга

Гүехэн устай худаг.

24.  Цогтой цагтай

Цагдаа цагтаа ирлээ.

25.  Бат-Бэх, Бөх-Бат нараас

Бум, Бүд, Болд нар бүгд зугтав.

26.  Даргар торгон дээлийн,

Далбагар урт хормойг л

Даргар торгон дээлийн

Далбагар урт хормой гэнэ.

27.  Дэл сүүлийг хяргасан

Тэр сүүлийн хар морь

Дэл, сүүлийг хяргаагүй

Тэр сүүлийн бор морь хоёр

Хур хүнтэй хурд сайтай морьд оо,

28.  Дондог, Дорж, Даваа, Даваг,

Дулмаа тавыг, Дондог, Дорж, Даваа,

Даваг, Дулмаа нарыг Найм болгохын

Тулд Дэндэв, Дэжээ, Дэрэм 3-г нэмнэ.

29.  Тээр тал дээр байгаа, тарган

Таван тарвагыг тарган таван

Тарвага гэхгүй юм бол

Өөр ямар тарган таван тарвагыг

Тарган таван тарвага гэх юм бэ.

30.  Дөрвөн жороо морьтой

Дөрвөн ганган эр, дөрвөн жороо

Мориныхоо амыг татаад

Дөрөө мултлан, дөрөлж дээр бууж

Дөрвүүлээ тэгээд, дөрвөн жороо

Мориныхоо олмыг чангалаад

Дөрөө харшуулсаар

Дөрөлж даван давхилаа.

IVсард цээжлэх түргэн хэллэг

 

1.      Тэр эргийн ирмэг дээр

Эргэж, хөрвөж, мөргөж, шөргөөж

Мөөрч, мөргөлдөөд байгаа

Бор эрээн тарлан

Эр хоёр бярууны сүүлийнх нь

Эргэж, хөрвөж , мөргөж, шөргөөж

Мөөрч мөргөлдөөд байгаа

Эрээн тарлан, эртэй бяруу нь

Манай мөлгөр эвэртэй

Эрээн тарлан, эртэй эр бяруу

2.      Бөв бөөрөнхий,

Бөндгөр бөмбөгийг

Бөв бөөрөнхий,

Бөндгөр бөөрөөр нь

Бөндөгнүүлэн,

Бөндөгнүүлэн

Бөмбөрүүлэн,

Бөмбөрүүлэн өнхрүүлнэ.

3.      Жолоо дардаг, жороо халтар

Жолоо дардаг, жороо халтар

4.      Цавчсан цавчдасны урд

Цавчсан цавчдасаа цацсанаас

Цавчсан цавчдасны ард

Цавчсан цавчдасаа цацаагүй

Цавчсан цавчдасны цаана

Цавчсан цавчдасаа овоолсноос

Цавчсан цавчдасныхаа наана

Цавчсан цавчдасаа цацаагүй

5.      Шанх сайтай шарга

Саваг сайтай сарлаг

Ширмэн тогоо

Ширмэл ширдэг

Ширэн богц, шилэн бөгж

6.      Сэрүүн хангайн

Сэрмүүн сэлүүн бэлчээрийг

Сэрмүүн сэлүүн бэлчээр гэхгүй бол

Ямар сэрмүүн сэлүүн бэлчээрийг

Сэрмүүн сэлүүн бэлчээр гэх вэ?

7.      Жороо морины

Жолоогий нь татвал

Жороо нь орохоос

Жороо морины

Жолоогий нь татахгүй бол

Жороогоороо явахгүй.

8.      Шир шир шижигнэсэн

Шиврээ борооны дараа

Сэр сэр сэржигнэсэн

Сэрүүн салхи сэржигнэснээ

Шир шир шижигнэсэн

Шиврээ бороо дахин

Шивэрч шижигнэлээ.

9.      Шандны захад, хөрвөөж байгаа

Сайхан сайвар, шарга морь

Сампилын хүүгийн

Сагагандаа цагаантай

Сайхан сайвар, шарга морь уу?

Сайнбилэгийн дүүгийн

Шанхандаа цагаантай

Сайхан сайвар, шарга морь уу?

10.  Зарлах зарлалаа

Залруулгы нь оруулж

Залруулаад зарлуулаарай

11.  Арслан архирч хүрхрээд

Алсхан алхлав уу

Арслан амгалан хурхираад

Эрсхэн нойрсов уу?

12.  Илүү илүүрээ ирүүлээрэй.

Илүү илүүлээрээ чинь

Илүүргүйгээрээ эгц

Илүүрдвэл илүүрдэж байг.

13.  Мөнгөн цагаан, нимгэн хөнгөн

Ганган нэгэн, одон бөмбөг

Яасан ганган, мөнгөн цагаан

Нимгэн хөнгөн, одон бөмбөг вэ?

14.  Уулын голын урсгал

Талын голын урсгалаас

Илүү түргэн үү?

Талын голын урсгал

Уулын голын урсгалаас

Илүү түргэн үү гэхээр нь

Уулын голын урсгал

Талын голын урсгалаас

Илүү түргэн байхаас

Талын голын урсгал

Уулын голын урсгалаас

Түргэнгүй гэлээ.

15.  Талын далан таван, тарган

Тарваганы далан таван,

Даргар арьсыг дан

Дангаар нь давхарлаж тавиарай.

16.  Тэр эргийн ирмэг дээр

Эргэж, хөрвөж, мөргөж, шөргөөж

Мөөрч, мөргөлдөөд байгаа

Бор эрээн тарлан

Эр хоёр бярууны сүүлийнх нь

Эргэж, хөрвөж , мөргөж, шөргөөж

Мөөрч мөргөлдөөд байгаа

Эрээн тарлан, эртэй бяруу нь

Манай мөлгөр эвэртэй

Эрээн тарлан, эртэй эр бяруу

17.  Танай мухар улаан хуцны эвэр

Мушгилдуур уу тушгилдуур уу?

Манай мухар улаан хуцны эвэр

Мушгилдуур уу тушгилдуур уу?

18.  Гялгар толь, гөлгөр шил

Толигор шир, налгар тал.

Таны нэр, талын нар

Голын сайр, уулын хайрга.

19.  Хурын мөндөр, хулгар мөндөл

Мөндөр сонин, мөндөл гэнэн.

Тогооны хүрээ, ногооны өрөө

Могойны хэл, согооны хөл.

20.  Олуулбал олуул гэх гээд

Орлуулбал орлуул гэчихэв

Орлуулбал орлуул гэх гээд

Орилуулбал орилуул гэчихэв.

21.  Нарийн суран гөлгөр гөлчгөр олом

Морийг олойртуулахаас биш

Бүдүүн суран гөлгөр гөлчгөр олом

Морийг олойртуулдаггүй юм.

  1. Хүрэн үрээний

Хөвөрхий уяа

Хөрвөхөд нь ч хөвөрнө

Хөлбөрөхөд нь ч хөвөрнө

  1. Энэ хар суран чөдрийг

Эр хар суран чөдөр гэхгүй

Өөр ямар эр хар суран чөдрийг

Эр хар суран чөдөр гэх вэ?

  1. Энэ эргэн дээр

Элээ, хэрээ, галуу гурав

Эргэж тойроод байна

  1. Чавганцын хүү

Чацарганатын араар

Чацарганачилбал чацарганачил

  1. Хүний хурц хэл

Хэлний хурдан үг

Үгийн чанга эрч

Эрчний эелдэг санаа

Санааны сайхан зугаа

27.  Их бух бага мухар

Нухуур эвэртэй

Бага бух их мухар нухуур эвэртэй

28.  Зүүн уулын арын айл ойр уу

Баруун уулын арын айл ойр уу

29.  Тахиа туулай дөчин ес

Түүний хөл мухар зүү

30.  Сольж барьсан гэр

Сорьж тавьсан үр

Шилж олсон шүр

Ширж оёсон ширдэг

 

 





 


 

 

СУРГУУЛИЙН ЗАХИРГАА

2018.01.29

Comments