Эрдэм шинжилгээний хурал амжилттай боллоо

posted Oct 6, 2015, 11:00 PM by Ц ӨНӨР

“Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурал” 2015.04.13-нд амжилттай болж өнгөрлөө.

“Багш нарын эрдэм шинжилгээний бага хурал”-ыг “Хичээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулж, хоёрдугаар шатанд нийт 7 илтгэл оролцсоноос “Тэргүүн байр”-т Хэл бичгийн ухааны тэнхимийн багш, доктор Г.Даваажаргал “Лекц хичээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нь”, “Дэд байр”- т Хэл бичгийн ухааны тэнхимийн багш Т.Сайнбаяр “Уран зохиолын хичээлд уншиж ойлгох, тогтоон чээжлэхэд чиглэгдсэн дасгал даалгавар ашиглах нь”, “Гутгаар байр”-т Архангай аймаг дахь “Багшийн сургууль”-ийн багш Б.Ариунзаяа “Багшлах дадлагын үед “Оюутан- багш” бүтээлч сэтгэлгээний аргыг хэрэглэж буй байдлыг судлах нь” сэдэвт илтгэлээрээ тус тус шалгарлаа.

“Оюутны эрдэм шинжилгээний бага хурал”-ыг “Сурах арга барил” сэдвийн дор зохион байгуулж, хоёрдугаар шатанд нийт 4 илтгэл оролцсоноос “Тэргүүн байр”-т БАБ-4 ангийн оюутан Б.Энхмэнд “Төгсөх ангийн оюутнуудын унших чадварт хийсэн судалгаа”, “Дэд байр”-т БАБ-2 ангийн оюутан Жаргалцэцэг нар, “Гутгаар байр”-т ХБ-2 ангийн оюутан Г.Нанжидсүрэн “Бие даалт ба амжилттай суралцахуй”, “Тусгай байр”-т ХБ-2 ангийн оюутан М.Намжил, М.Тэгшжаргал нар “Монгол хэлний хичээлд цахим хэрэглэгдэхүүний уялдаа холбоо” сэдэвт илтгэлээрээ тус тус шалгарлаа.

Эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон багш, оюутнуудынхаа эрдэм судлалын ажилд  өндөр амжилт хүсье

“Гурван-Эрдэнэ” Багшийн дээд сургууль

Эрдмийн зөвлөл

2015.04.13
Comments