I. Анхан шатны уншлага (тайлбартай уншлага)II. Задлан шинжлэх уншлага (судалгаатай уншлага)III. Харьцуулах уншлага (судалгаатай уншлага)Бага сургуулийн сургалт бүхэлдээ уншлагад суурилах учиртай. Ер нь бага сургуулийн уншлагыг хүүхэд эрдэм сурах оюун түлхүүр гэж ойлгож болно. Уншлагын дөрвөн чанар буюу зөв, хурдан, ойлгож, уран унших чадварыг хүүхэд бага сургуульд суралцах хугацаандаа эзэмших учиртай. Бага сургуулийн уншлага бол тайлбартай уншлага юм. “Тайлбартай” гэхийн учир нь бага ангийн сурагч уншиж байгаа эхийнхээ үг нэг бүрийн тухайн эхэд байгаа болон гол гол утгыг ойлгож авах нь чухал. Үүнд нь багш тусална. Жишээ нь, Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа гэхэд багш сурагчид харилцан ярилцаж, толь ашиглаж ойлгож авах үг хэдэн арваараа байна. Үгийн утгыг ойлгосноороо хүүхэд эхийн утгыг ойлгож хүлээж авна. Үгийн утгыг ойлгоогүй бол хоосон уншлага болно. Бага ангийн уншлага бол анхан шатны уншлага юм. Анхан шатны уншлагыг номын тэмдэглэл, толь хөтлөлт дагалддаг. Энэ уншлага дунд, ахлах ангид судалгаат уншлага болж улам төгөлдөржинө.Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн ямар ч хичээлийн уншлага нь задлан шинжлэх судалгаат уншлага байдгаараа адил шинж чанартай. Мөн уншихыг бичихтэй хослуулдгаараа төстэй. Задлан шинжлэх судалгаат уншлагын үед уншиж буй эх дээр тэмдэглэл хийх (янз бүрийн зураас тэмдэг хийх гэх мэт), хуулж бичиж авах зэрэг унших, бичихийг хослуулах аргад суралцах нь ул суурьтай уншлагын эхлэл болно.Дээд сургуулийн хувьд уншлага улам төгөлдөржиж харьцуулсан уншлага болно. Харьцуулсан уншлага гэдэг нь нэг эхийн хүрээнд бус, хэд хэдэн эх, хэд хэдэн ном зохиолын хүрээнд уншлагыг харьцуулан хийж, зөвшөөрөх, эс зөвшөөрөх, батлах, үгүйсгэх гэх мэт зөрчилтэй утга санааг тодруулан бичлэгтээ эш татаж, үндэслэл, няцаалт болгон ашигладаг.3. Уншлагад хөтлөхСуралцагчдыг уншлагад хөтлөх арга зам нь ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах анги дээд сургууль өөр өөр байх нь мэдээж боловч нийтлэг хэдэн аргыг дурдъя.o Нэг ном, зохиолоор хөтлөхo Нэг зохиолчоор хөтлөхo Нэг сэдвээр хөтлөх гэх мэт. |