"ГУРВАН-ЭРДЭНЭ" БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГСГӨГЧДӨД ЗОРИУЛСАН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ-2021

posted May 6, 2021, 7:38 AM by Д. Пүрэвсүрэн   [ updated May 6, 2021, 7:40 AM ]

Хүн болох багаасаа, Хүлэг болох унаганаасаа гэдэг сайхан үгээр эрхэм төгсгөгчдөдөө зориулсан ээлжит сургалтаа хүргэж байна.

 Гурван-Эрдэнэ Багшийн дээд сургуулийн СӨБ-ын дидактикийн багш, магистр Б.Түвшинжаргал 

·         Математикийн энгийн төсөөллийг хөгжүүлэх арга зүй

·         Тоглонгоо суралцах арга зүй

·          Сургалтын технологи сэдвээр нийт төгсгөгч нартаа зориулсан сургалтаа амжилттай зохион байгууллаа.

 
         Сургалтын хэсгээс:  

Төсөлт тоглоом:

Сургалтаар хүүхдэд эзэмшүүлэх боломжгүй олон чадварыг төсөлт тоглоомоор дамжуулан хөгжүүлдгээрээ онцлог юм.

Хүүхдийг:

v  Чөлөөтэй сэтгэх

v  Өөрийн хэр хэмжээнд тохирсон эрэл хайгуул хийх, асуудлыг өөрөө бие даан шийдвэрлэх

v  Найз нөхөд, бусад хүнээс суралцах боломжийг нээж өгдөг.         

Төсөлт тоглоомын бас нэг онцлог нь хүүхэд тодорхой нэг сэдвийн хүрээнд бодит судалгааг нилээн өргөн хүрээнд хийх шаардлагатай болдогт оршино (Сгаnt,2002).

Иймд багш:

·         Хүүхдийн судлах сэдвийг тодорхойлон гаргаж

·         Анги хамт олноороо хамтран гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх явдал юм.

Ингэж чадвал хүүхдүүд нэг сэдвийг олон талаас нь өөр өөрийн арга барилаар судалж, анги хамт олондоо танилцуулах бөгөөд чухам энэ үед тэд нэг нэгнээсээ мэдээлэл авч, тухайн сэдвийн талаар өргөн хүрээний мэдлэгтэй болно (Каtz, & Сhагd, 1993).

Өөрөөр хэлбэл нэг анги 35 хүүхэдтэй байлаа гэж бодоход нэг хүүхэд бусад 34 хүүхдээс суралцах боломж бүрдэнэ гэсэн үг.

Иймд төсөлт тоглоом хэрэгжиж эхлэхийн өмнө хүүхдүүдийнхээ хамт дараах зүйлсийг тодорхойлох хэрэгтэй болно (Сhагd, 1999).

Үүнд:

      Төсөлт тоглоомын эцсийн хүрэх үр дүн буюу бүтээгдэхүүнийг урьдчилан тогтох

      Төсөлт тоглоомыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гаргах

      Төсөлт тоглоомын зорилго, хэрэгжилтийн үе шатыг урьдчилан тодорхойлох

      Хэрэгжүүлэх үйл ажиллагааны жагсаалт гаргах

      Тайлан тавих төлөвлөгөө боловсруулах

      Эцэг эх, бусад багш, олон нийтэд зориулсан мэдээллийн хуудас бэлтгэх гэх мэт.

      1. Бүтээлч төсөл - Хүүхдүүд тодорхой сэдвийн дагуу, төлөвлөсөн хугацаанд тодорхой бүтээн байгуулалт хийж тайлагнана. Тухайлбал, тодорхой хот байгуулах, баярын арга хэмжээ зохион байгуулах гэх мэт.

      2. Судалгааны бүтээл хийх төсөл -Хүүхдүүд тодорхой сэдвээр судалгаа хийж, үр дүнг сонин, ном, жүжигчилсэн тоглолтын хэлбэрээр тайлагнана.

      3. Дүрт тоглоом зохиох төсөл -Хүүхдүүд ямар нэг үлгэрийг жүжигчлэн тоглохын тулд зохиол болон дүрүүдийг сайтар судалсны дараа өөрийн дүрийг бүтээнэ. Түүнчлэн дүр бүтээх дасгал сургуулилтын сацуу жүжигчилсэн тоглолтод хэрэглэх дагалдах хэрэгслүүдийг урлан, зохион бүтээнэ. Эцэст нь тухайн зохиолыг бусад ангийн хүүхэд болон эцэг эх, олон нийтэд жүжигчлэн үзүүлнэ.


              Б.Түвшинжаргал багшдаа нийт төгсгөгчдийнхөө өмнөөс цаашдын эрдмийн ажилд их амжилтыг хүсэн ерөөе. 

Comments