''Гурван Эрдэнэ'' багшийн дээд сургуулийн багш оюутнууд Япон улсад туршлага судаллаа.

posted Jan 20, 2016, 1:26 AM by Ц ӨНӨР   [ updated Jan 25, 2016, 5:44 AM ]
Гурван-Эрдэнэ багшийн дээд сургуулийн багш, Япон улсын Кумамото Их Сургуулийн докторант Ж.Нарангэрэлийн санаачлага дэмжлэгтэйгээр Монгол улсын  ГЭБДС, МУИС, ШУТИС-ийн нийт  10 хүний бүрэлдэхүүнтэй багш, оюутны баг  олон улсын  залуучууд солилцооны хөтөлбөрт хамрагдан, шинжлэх ухаан технологийн салбарт судалгааны ажлаар тэргүүлэгч Кумамото Их Сургуулийн туршлагаас судлаад ирлээ. Кумамото Их Сургуулийн Шинжлэх Ухаан Технологийн ахлах сургуулийн тэнхимийн эрхлэгч доктор профессор Tsuyoshi Usagawa, олон улсын оюутан солилцооны багийн ахлагч доктор профессор  Mitsuyo Kishida болон бусад эрдэмтэн багш нар судалгаа шинжилгээний ажлынхаа ололт амжилтаас хуваалцаж, цаашид Монгол улсын их дээд сургуулиудтай хамтран ажиллах чиглэлээ тодорхойлов.
Манай сургуулийн багш, оюутнууд ч мөн  дэлхийн олон орны залуустай санал бодлоо солилцон ‘’Sakura Science’’ клубын гишүүн болсноор цаашид судалгааны ажилдаа зөвлөгөө мэдээлэл авах, бусад орны судлаачидтай харилцах сайхан боломж нээгдлээ.


















Баруун гар талаас: ‘’Гурван Эрдэнэ’’ багшийн                      
дээд сургуулийн англи хэлний багш С.Ролмаа                                                                                    
МАХ 2 ангийн оюутан Б.Мөнхзаяа, Кумамото
Их Сургуулийн багш , Шинжлэх Ухаан
Технологийн ахлах сургуулийн тэнхимийн
эрхлэгч доктор профессор Tsuyoshi Usagawa,
СӨБ2 ангийн оюутан П.Адьяасүрэн