“Нээлттэй семинар” амжилттай боллоо.

posted Jan 9, 2017, 8:32 PM by Ц ӨНӨР

 “Гурван-Эрдэнэ” БДС-ийн багш нарын “Нээлттэй семинар” 2017.01.07-нд амжилттай боллоо. Нийт 13 багш өөрийн заадаг хичээл, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын сэдвийн дагуу гүйцэтгэж байгаа судалгаа, туршилт, түүний үр дүнд хийсэн ажлын тайлан, зөвлөмжөө хүргэв.  Энэ удаагийн хурлын хэлэлцүүлгээс харахад багш нар сургалтын явцад тохиолддог бэрхшээлүүд, түүнийг даван гарах арга замыг тодорхойлж, оюутны бие даасан бүтээлч  ажиллагааг голлож хичээлээ удирдаж байгаа нь онцлог байлаа. Түүнчлэн, тус сургууль дээр 2 дахь улиралдаа хэрэгжиж буй “Оюутны явцын үнэлгээ”, түүний хэрэгжилтэд анхааран ажилласан байна.

Багш нарынхаа  сургалт, эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье!

 

Эрдмийн зөвлөл

2017.01.09

Comments