Нээлттэй семинар боллоо

posted Jan 29, 2018, 7:38 PM by Д. Пүрэвсүрэн


“Гурван-Эрдэнэ” БДС 2013 оноос эхлэн багш нарын сургалт эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэн чанаржуулах, судалгааны үр дүнг сургалтад нэвтрүүлж буйг мэдээлэх, нийтийн хүртээл болгох үйл ажиллагааны зорилготой “Нээлттэй семинар”-ыг жил бүр тасралтгүй, амжилттай зохион байгуулж байна.

 Тус семинарт багш нар хичээл, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын сэдвийн дагуу гүйцэтгэж байгаа судалгаа, туршилт, түүний үр дүнд хийсэн ажлын тайлан, зөвлөмж зэргийг хэлэлцүүлдэг юм.

 Энэ хичээлийн жилийн “Нээлттэй семинар” 2018.01.03-нд амжилттай боллоо. Нийт 11 багш илтгэл хэлэлцүүлснээс харахад багш нар сургалтын явцад тохиолддог бэрхшээлүүд, түүнийг даван гарах арга замыг тодорхойлж, оюутны бие даасан бүтээлч  ажиллагааг голлож хичээлээ удирдан оюутандаа мэдлэг чадвар эзэмшүүлж байгаа нь онцлог байлаа. Ялангуяа оюутны уншиж ойлгох чадварыг дэмжсэн сургалтыг зохион байгуулсан байна. Нэг улирлын туршид тасралтгүй өсөж хөгжсөн   оюутнуудынхаа хичээлийн үйл ажиллагааг фото зураг, видео бичлэг зэргээр харуулсан нь энэ удаагийн семинарын бас нэг онцлог байв.

 

Эрдмийн зөвлөл

2018.01.04

 

Comments