Түүх-нийгэм судлалын багшийн ангийн
мэргэжил сурталчлах долоо хоног 2015.11.23-27 өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. “Аз жаргалтай амьдрахуйн хөтөч” номын зохиогч
Ш.Бэрцэцэг хүрэлцэн ирж, “Хүн-нийгэмтэйгээ зохицон амьдрах арга ухаан” сэдвийн
хүрээнд лекц уншиж, оюутнуудын асуултанд
хариулж, сонирхолтой ярилцлага
өрнүүллээ. Мөн МУБИС, НХУС-ийн түүхийн дидактикийн багш Х.Баярмаа “Суурь боловсролын
сургалтын цөм хөтөлбөр” түүнийг хэрэгжүүлэх нь, сурагчдад түүхэн он тоололын
мэдлэг чадвар эзэмшүүлэх аргазүй зэрэг сэдвийн хүрээнд ТНС-ын багшийн ангийн
оюутнуудад зөвлөмж өглөө.. Тэрээр багш Х.Баярмаа нь суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн багийн гишүүн, 8
ангийн түүхийн сурах бичгийн зохиогчоор ажилласан юм. Энэ лекц хэлэлцүүлэгт
ТНС-ын II, III, IY ангийн оюутнууд идэвхтэй оролцлоо. Дэлгэрэнгүй үзэх бол энд дарна уу? ![]() ![]() |