"Гурван-Эрдэнэ" Багшийн дээд сургуулийн "Сургалтын чанарыг сайжруулах нь" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг  2018.05.01-нд амжилттай зохион байгууллаа.

Тус хуралд урилгаар  Япон улсын Нагоя их сургуулийн багш Иошиаки Шибата, Иошика Накашима, Фумио Исода, Айчи Бүнкёо их сургуулийн багш  Такаши Соежима, Токая Гакуэн их сургуулийн  багш Масао Мизуна, МУБИС-ийн багш Д.Нямжав доктор зэрэг эрдэмтэн профессорууд, Солонгос улсын "Сэтгэлийн боловсрол төв"-ийн багш, доктор Ким Сан Су , "Гурван-Эрдэнэ" Багшийн дээд сургууль, МУБИС, Архангайн багшийн сургууль, Техник Технологийн дээд сургууль, "Мандах" их сургууль, Нийгэм Сэтгэл судлалын дээд сургуулийн эрдэмтэн багш нар оролцож боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар, сургалтыг сайжруулах арга, боломжийн талаар олон сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ.

Хуралд оролцсон эрдэмтэн багш нартаа эрдэм судлалын арвин амжилт хүсье.