“СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН БАГА БОЛОВСРОЛЫН АСУУДАЛ, ШИЙДЭЛ-2016 ” Олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

posted Mar 14, 2016, 9:06 PM by Ц ӨНӨР   [ updated Mar 14, 2016, 9:22 PM ]
Сургуулийн өмнөх ба бага боловсролын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, бага болон сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэх үйл ажиллагааны шинэчлэл, судалгаа  мэдээлэл солилцох, оролцоо хамтын ажиллагааг хөгжүүлэх, сургалт- судалгааны ажлыг дэмжих, олон нийтэд сурталчлах зорилгоор МУБИС-ийн 65 жилийн ойг угтсан ажлын хүрээнд, МУБИС-ийн Багшийн сургууль, “Гурван Эрдэнэ” Багшийн дээд сургууль, БСШУЯ, Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт, Боловсролын Үнэлгээний Төв хамтран сургуулийн өмнөх болон бага боловсролын судалгааны чиглэлээр манай болон хөрш орнуудын нэр хүндтэй судлаачдыг хамруулсан “СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН БАГА БОЛОВСРОЛЫН АСУУДАЛ,ШИЙДЭЛ” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг  3-р сарын 11, 12-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Уг ОУЭШ-ний хуралд гадаад дотоодын 70 гаруй эрдэмтэн судлаач өөрсдийн судалгаа шинжилгээний ажил бүтээлийг танилцуулж Сургуулийн өмнөх болон Бага боловсролын судалгааны чанарын өөрчлөлт, хөтөлбөрийн залгамж холбоо, багшийн мэргэжил дээшлүүлэх тогтолцоо,  цаашдын чиг хандлага, сургалт-аргазүйн шинэчлэл, тусгай хэрэгцээт боловсрол, оюутны хөгжил, цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, СӨБ болон бага боловсролын талаар төрөөс баримталж буй бодлого-шийдвэр, хүүхдийн нийгэмшил, багш бэлтгэх хөтөлбөр стандартын талаар хэлэлцэн цаашдын судалгааны чиглэлийг тодорхойлж, хурлын үр дүнг боловсруулан БСШУЯ-нд зөвлөмж хүргүүлэхээр болов.