Уншигчдын бага хурал зохион байгуулагдлаа

posted Jan 9, 2017, 8:28 PM by Ц ӨНӨР


Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн 110 жилийн ойг энэ өдрүүдэд улс орон даяар тэмдэглэж байна. “Гурван-Эрдэнэ” БДС жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Утга зохиолын судлаач, шүүмжлэгч Ц.Мөнхийн нэрэмжит “Уншигчдын бага хурал”-аа энэ жил тус ойд зориулан зохион байгууллаа.  Тус хуралд Нацагдоржийн нэрэмжит шагналт, хэл бичгийн ухааны доктор, профессор, Нацагдорж судлаач, “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн ерөнхий захирал Ч.Жачин, Монгол улсын СГЗ, доктор, профессор Дашням, Монгол улсын гавьяат багш Түвшинтөгс, БСШУСЯ-ны мэргэжилтэн Баяраа, Хүүхдийн номын ордны захирал Оюунбилиг, “Гурван-Эрдэнэ” БДС-ийн багш, оюутнууд, уншигчид оролцлоо. МХУЗ-III ангийн оюутан Э.Баттөмөр, СӨНХБ-III ангийн оюутан Ө.Саранчимэг нар илтгэл хэлэлцүүлсэн ба “Ц.Мөнхийн нэрэмжит цалинт оюутан”-аар  СӨНХБ-III ангийн оюутан Ганцэцэг шалгарлаа.

Их зохиолчийн маань сайхан бүтээлүүд он жил өнгөрөх бүр улам гялалзаж, уншигчдын хүрээ улам бүр баяжих болтугай.

                                                                                          

Comments