Дэлхийн багш нарын 23 дахь өдөр, Монголын багш нарын 51 дэх баярын өдрийг "Гурван-Эрдэнэ" БДС-ийн багш нар амжилт бүтээлээр дүүрэн угтлаа -БСАЗ-н тэнхимийн зөвлөх багш О.Чулуунцэцэг нь МУБИС-ийн "Хүндэт доктор"-ийн өргөмжлөл, цол тэмдгээр - Хэл бичгийн ухааны доктор, тэнхимийн эрхлэгч Б.Мөнхцоож нь "Дэд профессор", БСАЗ-н тэнхимийн эрхлэгч Д.Пүрэвсүрэн нь "Ахлах багш"-ийн цол тэмдгээр, - БСАЗ-н тэнхимийн эрхлэгч Д.Пүрэвсүрэн, багш Да.Ганцэцэг, Хэл бичгийн тэнхимийн багш До.Ганцэцэг нар "Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яам"-ны "Жуух бичиг"-ээр, - Хэл бичгийн тэнхимийн багш П.Булган нь "Монголын Волейболын холбоо"-ны шагнал, Волейболын спортын төрөлд "Спортын дэд мастер"-ийн болзолыг хангаж үнэмлэх, цол тэмдгээр, -Хэл бичгийн тэнхимийн багш П.Булган, багш М.Энхтүвшин нар "Нийслэлийн Боловсролын газар"-ын шагнал "Арга зүйч багш" цол, тэмдгээр - Хэл бичгийн тэнхимийн багш Б.Түвшинжаргал нь "Чингэлтэй дүүрэг"-ийн 25 жилийн ойн тэмдгээр тус тус шагнагдлаа. Шагнал авсан нийт багш нартаа цаашдын эрдэм судлал, ажил үйлсэд нь амжилт хүсье. |