“Урлагийн бага наадам” амжилттай зохион байгуулагдлаа

posted Dec 19, 2017, 12:10 AM by Д. Пүрэвсүрэн

Урлагийн бага наадмыг 2017.11.09-нд оюутнуудын хөгжмийн боловсрол, урлагийн мэдрэмжийг дээшлүүлэх, авъяас чадварыг нээн илрүүлэх, гоо зүйн зөв хүмүүжлийг төлөвшлүүлэх, анги хамт олны хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх зорилготойгоор амжилттай зохион явууллаа.

Энэхүү наадам нь өмнөх жилүүдийнхээс нэг үе шаттайгаар явагдсан бөгөөд анги хамт олны нийт үзүүлбэрийн ур чадварыг чухалчилан нэгдсэн оноогоор нь дүгнэж байр эзэлүүлснээрээ онцлог болж чадсан. Мөн ангиуд урлагийн бага наадамд дууны, бүжгийн, хөгжмийн, бусад гэсэн 4-н төрлөөс бэлтгэн оролцсон бөгөөд өрсөлдөөн маш хүчтэй байлаа. Уг наадамд нийт 11 анги оролцохоос 10 анги оролцсон бөгөөд анги удирдсан багш нар ангиа маш сайн бэлтгэн оролцууллаа.

Манай наадамд МУГЖ, Үндэсний Их Театрын гоцлол дуучин С.Цогтсайхан хүрэлцэн ирж ерөнхий шүүгчээр ажилласан бөгөөд ангиуд дараах байдлаар байр эзэллээ. 


                Ингээд 1-р байрыг М.Энхтүвшин багштай Сургуулийн өмнөх боловсролын III курсийн анги хамт олон 

            


                                2-р байрыг  Б.Түвшинжаргал багштай (1-2) буюу I курсийн анги хамт олон

  


3-р байрыг Д.Ганцэцэг багштай Сургуулийн өмнөх боловсролын IVа ангийн хамт олон 


Тусгай байрыг Г.Даваажаргал багштай МХУЗ, МАХ-ний IV курсийн анги хамт олон тус тус эзэлж өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар шагнагдлаа.    


 




Comments