Мэдээлэл‎ > ‎

Зарлал


Сэтгэл ханамжийн судалгаа

posted Oct 25, 2017, 2:06 AM by Ц ӨНӨР   [ updated Oct 25, 2017, 2:06 AM ]

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScxxaIxV0yYb7Js8QJe-wm66NvOXfPvtgFBy2P3bJCNUMDI7A/viewform

Хөрвөх сургалтанд элсэлт авч байна.

posted Oct 9, 2017, 7:54 PM by Ц ӨНӨР   [ updated Oct 9, 2017, 7:54 PM ]


Манай сургууль 2017-2018 оны хичээлийн жилд Бага ангийн бакалаврын зэрэг олгох 1 жил, мэргэжлээрээ болон мэргэшлээрээ хөрвөх сургалтын (монгол хэл-уран зохиол, түүх-нийгэм судлал, монгол хэл-англи хэл, математик, математик мэдээлэл зүй, бага анги, сургуулийн өмнөх насны хүүхдийн багшийн ) 1-2.5 жилийн бакалаврын зэрэгтэй төгсөх ангиудад элсэн суралцахыг урьж байна

Төлбөр-1 850 000
Харилцах утасны дугаар: 99075739, 88515739

Магистрын сургалтанд элсэлт авч байна.

posted Oct 9, 2017, 7:44 PM by Ц ӨНӨР   [ updated Oct 9, 2017, 7:47 PM ]

2017-2018 оны хичээлийн жилд манай сургууль дараах чиглэлээр магистрын сургалтандаа элсэлт авч байна.
- Боловсрол судлал
- Монгол хэл-Уран зохиол боловсрол 
Төлбөр: 2 150 000
Хугацаа: 1.5 жил
Хөнгөлөлт:  Төгсөгчиддөө сургалтын төлбөрөөс 10 хувь хөнгөлнө.

Эмгэнэл

posted Sep 24, 2017, 7:35 PM by Ц ӨНӨР   [ updated Sep 24, 2017, 7:35 PM ]

ДОЛГОРЫН НЯМАА 

/Монгол улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн/

Монгол улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Долгорын НЯМАА 2017 оны 9-р сарын 22-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, Монголын утга зохиол, Соёл боловсролын салбарт хүнд гарз учирлаа.
.....Д.Нямаа 1939 онд Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Хирс таван толгойн, Үүдэн бууцанд мэндэлжээ.

Тэрбээр ерөнхий боловсролын сургууль, Хүн эмнэлгийн техникум, Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль дүүргэсэн хүний бага эмч, зохиолч, яруу найрагч хүн байлаа. Дундговь аймагт эмч, Монголын радиод сурвалжлагч, хариуцлагатай редактор, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд референт, Залуучуудын хэвлэлийн нэгдсэн редакцийн ерөнхий эрхлэгч, “Ардын эрх” сонинд утга зохиолын ажилтан, Монголын зохиолчдын эвлэлийн хорооны дарга зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын олон хариуцлагатай албан тушаал хашсаны зэрэгцээ “Гурван-Эрдэнэ” Багшийн дээд сургуульд 1998-2010 онд утга зохиолын багшаар нийтдээ 13 жил ажилласан билээ. Тус сургуульд ажиллах хугацаандаа “Зохиолчийн уран бүтээлийн туршлага” хичээлийг монгол хэл-уран зохиол, түүх-уран зохиолын багшийн ангид ордог байсан бөгөөд монголын зохиолчдын болон өөрийн арвин туршлагыг  шавь нартаа харамгүй өгсөн багш байлаа.

....“Галуун цуваа”, “Шинэ тэнгэр”, “Их газрын чулуу”,”Тэмээний нутаг” “Гитар барьсан залуус”, ”Шөнийн талд адуу янцгаана”, “Долоон бурхан” шүлгийн түүврүүд, “Урьхан цэнхэр зэрэглээ” Тэнгэрийн хаяа” “Атлантын түрлэг” зэрэг дурсамж тэмдэглэлийн олон ном хэвлүүлж, уншигч олныхоо хүртээл болгосон билээ.

Д.Нямаа 1974 онд МЗЭ-ийн нэрэмжит шагнал, 1983 онд МХЗЭ-ийн нэрэмжит шагнал, мөн олон арван шилдэг бүтээл туурвиж, утга зохиол сэтгүүл зүйд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь Төр, засгаас өндрөөр үнэлж, “Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, 1993 онд Монгол Улсын Төрийн шагнал, 2009 онд Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол хүртээсэн юм.

Яруу найрагч Д.Нямаа эгэл даруухан, хүнлэг сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч, нямбай зан чанартай, дундаршгүй авьяас билигтэй, залуу үеийнхэндээ үлгэр дууриал болсон уул мэт түшигтэй ахмад уран бүтээлч, багш байлаа. 
           ....Түүний гэгээн дүр, цаглашгүй авьяас нь үе үеийн уран бүтээлчид, үзэг нэгт нөхөд, шавь нар, Монголын ард түмний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдэх болно.
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ...

“ГУРВАН-ЭРДЭНЭ” БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ХАМТ ОЛОН

 

Оюутны хөгжлийн зээлийн сан

posted May 17, 2017, 8:16 PM by Ц ӨНӨР


Оюутны хөгжлийн зээл, тэтгэлэгт хөтөлбөр
Боловсролын зээлийн сан нь дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад төрөөс сургалтын төлбөрийн тэтгэлэг, оюутны хөгжлийн зээл олгох ажлыг дараах холбогдох тогтоол, тушаалын дагуу хэрэгжүүлж байна. 
Үүнд :
1. Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 03 дугаар сарын 7-ны өдрийн 71 дүгээр тогтоол; / http://www.legalinfo.mn/law/details/9870 / 
2. Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 10 сарын 05-ны өдрийн 111 дүгээр тогтоол; /www.legalinfo.mn/law/details/12193?lawid=12193 /


ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ

Зээл нь дараах төрөлтэй байна. Үүнд:
1. Хүү бууруулах зээл /12 сар/
2. Богино хугацаатай зээл / 12 сар/
3. Урт хугацаатай зээл / 120 сар хүртэл/

ХҮҮ БУУРУУЛАХ ЗЭЭЛ:

Оюутны сургалтын төлбөрт төлөхөд зориулж өмнө олгосон зээлийн үлдэгдлийг шинэ нөхцөлтэй /жилийн 5% хүүтэй/ зээлд шилжүүлэх зээлийг хүү бууруулах зээл гэнэ.

ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ
Нөхцөл: Хүү бууруулах
Хүү: 5%
Хэмжээ: Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөр
Давтамж: Жилд 2 хүртэл удаа
Хугацаа: / сараар/ Цалин, тэтгэвэр, малчны зээлийн дуусах хугацаагаар. / дээд хэмжээ 12 сар хүртэл/

ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

1. Эрх зүйн бүрэн чадамжтай байх;
2. Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх;
3. Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх;
4. Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх;
5. Үндсэн болон хамтран зээлдэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
6. Шинэ элсэгчийн хувьд ЭЕШ оноо 400≤, оюутан 2.0 ≤;
7. “Оюутны хөгжлийн зээл”-д оролцогч банкнаас зээлдэгчид орлого баталгаажуулахтай холбогдсон нэмэлт шаардлага тавьж болно.

ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ: 
 Өмнө олгосон зээлийн дуусах хугацаагаар, хамгийн ихдээ 12 сарын хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг хүүгийн хамт төлнө.

Богино хугацаатай зээл:

Сургалтын төлбөрийн зориулалтаар авсан, 12 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй зээлийг богино хугацааны зээл гэнэ.

Нөхцөл: Богино хугацаат
Хүү: 5%
Хэмжээ: Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөр
Давтамж: Жилд 2 хүртэл удаа
Хугацаа:/ сараар/ 12 сар хүртэл

ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

1. Эрх зүйн бүрэн чадамжтай байх;
2. Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх;
3. Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх;
4. Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх;
5. Үндсэн болон хамтран зээлдэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
6. Шинэ элсэгчийн хувьд ЭЕШ оноо 400≤, оюутан 2.0 ≤;
7. “Оюутны хөгжлийн зээл”-д оролцогч банкнаас зээлдэгчид орлого баталгаажуулахтай холбогдсон нэмэлт шаардлага тавьж болно.

ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ:

Энэхүү зээл нь үндсэн төлбөр болон зээлийн хүүг 12 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй.
Урт хугацаатай зээл:


Оюутан сургалтын төлбөрийн зориулалтаар авсан, сургуулиа төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлж дуусгах зээлийг урт хугацааны зээл гэнэ.

Нөхцөл: Урт хугацаат
Хүү 5%
Хэмжээ Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөр
Давтамж Жилд 2 хүртэл удаа
Хугацаа/ сараар/ 120 сар хүртэл

ЗЭЭЛИЙН ШААРДЛАГА:

1. Эрх зүйн бүрэн чадамжтай байх;
2. Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх;
3. Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх;
4. Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх;
5. Үндсэн болон хамтран зээлдэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
6. Шинэ элсэгчийн хувьд ЭЕШ оноо 650≤, оюутан 3.0≤ байна. Харин тэргүүлэх ач холбоглолтой мэргэжилээр суралцаж байгаа оюутны хувьд сурлагын голч дүн 2.3≤ тохиолдолд урт хугацааны зээлд хамрагдах боломжтой;
7. “Оюутны хөгжлийн зээл”-д оролцогч банкнаас зээлдэгчид орлого баталгаажуулахтай холбогдсон нэмэлт шаардлага тавьж болно.

ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ: 
 Энэхүү зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурилна. Сургуулиа төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлж дуусгана. Тухайн оюутан суралцаж байх хугацаандаа зөвхөн зээлийн хүүг төлнө.

Нэмэлт мэдээлэл:

• Зээлдэгч тухайн сонгосон банкны тавигдах шаардлагыг хангасан байна /Зээлдэгч харилцагч банкандаа хүсэлт гаргавал давуу талтай/;
• Банкны шаардлага хангасан зээл хүсэгч нь оршин суух харьяан дахь тус банкны дурын салбарт хандах боломжтой;
• Зээлийн хугацаа нь ОХЗээлийн сонгосон төрөлд заасан хугацаагаар олгогдоно
• Зээлээр хэмжээ нь тухайн сургуулийн удирдах зөвлөлөөс тогтоосон 1 жилийн сургалтын төлбөрийн дүнгээс хэтрэхгүй. Хичээлийн жилд 2 удаагийн давтамжтайгаар хэсэгчлэн олгож болно;
• Зээлийн материалыг ажлын 1-2 өдрийн дотор судална;
• “Оюутны хөгжлийн зээл”-ийг 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн сар бүр тогтмол олгоно.

Боловсролын зээлийн сан “Оюутны хөгжлийн зээл”-ийг дараах арилжааны 6 банкаар дамжуулан олгож байна. Үүнд:

Төрийн банк: 
Хаан банк: https://www.khanbank.com/mn/857 
Голомт банк: https://golomtbank.com/citizen/product/299?m=6
Хас банк: www.xacbank.mn/mn/555/personal-banking/loans/student-loan
Улаанбаатар банк: www.ubcbank.mn/index.php?con=view&id=1070
Капитрон банк:

“Багш нарын эрдэм шинжилгээний бага хурал”-ын удирдамж

posted Mar 15, 2017, 6:07 PM by Ц ӨНӨР   [ updated Mar 15, 2017, 6:13 PM ]

“Гурван-Эрдэнэ” БДС-ийн

Багш нарын эрдэм шинжилгээний бага хурал”-ын

удирдамж

 

Зорилго

Багш нарын сургалт, судалгааны ажлыг дэмжих, нийтэд сурталчлах, хичээлийн үр өгөөжийг сайжруулах боломжийг эрэлхийлэх, багш хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тус хурлын зорилго оршино.

 

Хамрах хүрээ

“Гурван-Эрдэнэ” БДС-ийн багш нар, хуралд оролцохыг хүссэн их дээд сургуулийн багш нар

 

Чиглэл: “Хичээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нь”

Хугацаа

2017. 04.10-14-ны хооронд

 

Тавигдах шаардлага

ü  Судалгааны ажлын боловсруулалт

ü  Шинэлэг байдал

ü  Онолын ба практик ач холбогдол

ü  Илтгэх чадвар

ü  Эшлэл, номзүйг тус сургуульд баримталж буй стандартын дагуу хэрэглэсэн байх зэргийг үндэслэн шалгаруулна.

 

Анхаарах зүйл

ü  Илтгэлийг times new roman  фондоор, үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай 1.5 байхаар бичнэ.

ü  Илтгэлийг 4.10ы дотор багш Г.Даваажаргалд цаасаар болон файлаар (davaajargal@3erdene.edu.mn) хүлээлгэн өгнө. Жич: Хугацаа хоцорсон илтгэлийг хүлээн авахгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.

 

Шалгаруулалт:

I шат: 04.12-нд Эрдэм шинжилгээний хуралд оролцохоор ирүүлсэн

            илтгэлүүдийг комисс уншин шалгаруулна.

II шат: 04.14-нд Нэгдүгээр шатнаас шалгарсан илтгэлүүдийг хэлэлцүүлж

 байр эзлүүлнэ.

Шагнал

I байр 1, өргөмжлөл, мөнгөн шагнал

II байр 1, өргөмжлөл, мөнгөн шагнал

III байр 1, өргөмжлөл, мөнгөн шагнал

 

 

“Гурван-Эрдэнэ” БДС-ийн Эрдмийн Зөвлөл

2017.03.13

Оюутны хөгжлийн зээл, тэтгэлэгт хөтөлбөр

posted Mar 13, 2017, 12:29 AM by Ц ӨНӨР   [ updated Mar 13, 2017, 12:30 AM ]

Боловсролын зээлийн сан

Оюутны хөгжлийн зээл, тэтгэлэгт хөтөлбөр


Боловсролын зээлийн сан нь дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад төрөөс сургалтын төлбөрийн тэтгэлэг, оюутны хөгжлийн зээл олгох ажлыг дараах холбогдох тогтоол, тушаалын дагуу хэрэгжүүлж  байна.

Үүнд :

1. Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 03 дугаар сарын 7-ны өдрийн 71 дүгээр тогтоол; / http://www.legalinfo.mn/law/details/9870 /

2. Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 10 сарын 05-ны өдрийн 111 дүгээр тогтоол; /www.legalinfo.mn/law/details/12193?lawid=12193 / 

 

Оюутны хөгжлийн зээл

 

Зээл нь дараах төрөлтэй байна. Үүнд:

1.      Хүү бууруулах зээл /12 сар/

2.      Богино хугацаатай зээл / 12 сар/

3.      Урт хугацаатай зээл / 120 сар хүртэл/

 

                  Хүү бууруулах зээл:


Оюутны сургалтын төлбөрт төлөхөд зориулж өмнө олгосон зээлийн үлдэгдлийг шинэ нөхцөлтэй /жилийн 5% хүүтэй/ зээлд шилжүүлэх зээлийг хүү бууруулах зээл гэнэ.

 

Зээлийн нөхцөл

Нөхцөл:

Хүү бууруулах

Хүү:

5%

Хэмжээ:

Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөр

Давтамж:

Жилд 2 хүртэл удаа

Хугацаа: / сараар/

Цалин, тэтгэвэр, малчны зээлийн дуусах хугацаагаар. / дээд хэмжээ 12 сар хүртэл/

 

Зээлийн ерөнхий шаардлага:

1.      Эрх зүйн бүрэн чадамжтай байх;

2.      Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн           батламжтай байх;

3.      Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх;

4.      Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх;

5.      Үндсэн болон хамтран зээлдэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;

6.      Шинэ элсэгчийн хувьд ЭЕШ оноо 400, оюутан 2.0 ≤;

7.      Оюутны хөгжлийн зээл-д оролцогч банкнаас зээлдэгчид орлого баталгаажуулахтай холбогдсон нэмэлт шаардлага тавьж болно.

 

Зээлийн эргэн төлөлт: 

Өмнө олгосон зээлийн дуусах хугацаагаар, хамгийн ихдээ 12 сарын хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг хүүгийн хамт төлнө.

 

 

 

 

 




хугацаатай зээл:


Сургалтын төлбөрийн зориулалтаар авсан, 12 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй зээлийг богино хугацааны зээл гэнэ.

 

Нөхцөл:

Богино хугацаат

Хүү:

5%

Хэмжээ:

Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөр

Давтамж:

Жилд 2 хүртэл удаа

Хугацаа:/ сараар/

12 сар хүртэл

 

Зээлийн ерөнхий шаардлага:

 

1.      Эрх зүйн бүрэн чадамжтай байх;

2.      Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн           батламжтай байх;

3.      Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх;

4.      Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх;

5.      Үндсэн болон хамтран зээлдэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;

6.      Шинэ элсэгчийн хувьд ЭЕШ оноо 400, оюутан 2.0 ≤;

7.      Оюутны хөгжлийн зээл-д оролцогч банкнаас зээлдэгчид орлого баталгаажуулахтай холбогдсон нэмэлт шаардлага тавьж болно.

 

Зээлийн эргэн төлөлт: 

 

Энэхүү зээл нь үндсэн төлбөр болон зээлийн хүүг 12 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй.








                                                                                                                                            Урт хугацаатай зээл:

                                                                                


 

Оюутан сургалтын төлбөрийн зориулалтаар авсан, сургуулиа төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлж дуусгах зээлийг урт хугацааны зээл гэнэ.

 

Нөхцөл:

Урт хугацаат

Хүү

5%

Хэмжээ

Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөр

Давтамж

Жилд 2 хүртэл удаа

Хугацаа/ сараар/

120 сар хүртэл

 

Зээлийн шаардлага:

 

1.      Эрх зүйн бүрэн чадамжтай байх;

2.      Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн           батламжтай байх;

3.      Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх;

4.      Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх;

5.      Үндсэн болон хамтран зээлдэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;

6.      Шинэ элсэгчийн хувьд ЭЕШ оноо 650, оюутан 3.0≤ байна. Харин тэргүүлэх ач холбоглолтой мэргэжилээр суралцаж байгаа оюутны хувьд сурлагын голч дүн 2.3≤ тохиолдолд урт хугацааны зээлд хамрагдах боломжтой;

7.      Оюутны хөгжлийн зээл-д оролцогч банкнаас зээлдэгчид орлого баталгаажуулахтай холбогдсон нэмэлт шаардлага тавьж болно.

 

Зээлийн эргэн төлөлт: 

Энэхүү зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурилна. Сургуулиа төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлж дуусгана. Тухайн оюутан суралцаж байх хугацаандаа зөвхөн зээлийн хүүг төлнө.

 

Нэмэлт мэдээлэл:

 

·         Зээлдэгч тухайн сонгосон банкны тавигдах шаардлагыг хангасан байна /Зээлдэгч харилцагч банкандаа хүсэлт гаргавал давуу талтай/;

·         Банкны шаардлага хангасан зээл хүсэгч нь оршин суух харьяан дахь тус банкны дурын салбарт хандах боломжтой;

·         Зээлийн хугацаа нь ОХЗээлийн сонгосон төрөлд заасан хугацаагаар олгогдоно

·         Зээлээр хэмжээ нь тухайн сургуулийн удирдах зөвлөлөөс тогтоосон 1 жилийн сургалтын төлбөрийн дүнгээс хэтрэхгүй. Хичээлийн жилд 2 удаагийн давтамжтайгаар хэсэгчлэн олгож болно;

·         Зээлийн материалыг ажлын 1-2 өдрийн дотор судална;

·         “Оюутны хөгжлийн зээл”-ийг 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн сар бүр тогтмол олгоно.

 

Боловсролын зээлийн сан Оюутны хөгжлийн зээл-ийг дараах арилжааны 6 банкаар дамжуулан олгож байна. Үүнд:

 

Төрийн банк:

Хаан банк: https://www.khanbank.com/mn/857

Голомт банк: https://golomtbank.com/citizen/product/299?m=6

Хас банк: www.xacbank.mn/mn/555/personal-banking/loans/student-loan

Улаанбаатар банк: www.ubcbank.mn/index.php?con=view&id=1070

Капитрон банк:

 

 

 

 

“Оюутны эрдэм шинжилгээний бага хурал”-ын удирдамж

posted Jan 31, 2017, 7:34 PM by Ц ӨНӨР

“Гурван-Эрдэнэ” БДС-ийн

“Оюутны эрдэм шинжилгээний бага хурал”-ын удирдамж

 

Зорилго

 “Гурван-Эрдэнэ” БДС-д суралцаж буй оюутан залуусын мэргэжлийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, илтгэх чадварыг дээшлүүлэх, сурах арга барилыг хөгжүүлэх, оюутнуудын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тус хурлын зорилго оршино.

 

Хамрах хүрээ

“Гурван-Эрдэнэ” БДС-ийн 1-4-р ангийн оюутнууд

 

Чиглэл: “Сурах арга барил”

Хугацаа

2017.02.16

 

Тавигдах шаардлага

ü  Судалгааны ажлын боловсруулалт

ü  Шинэлэг байдал

ü  Онолын ба практик ач холбогдол

ü  Илтгэх чадвар

ü  Эшлэл, номзүйг тус сургуульд баримталж буй стандартын дагуу хэрэглэсэн байх зэргийг үндэслэн шалгаруулна.

 

Анхаарах зүйл

ü  Тус сургууль дээр мөрдөгдөж буй академик бичлэгийн стандартын дагуу бичнэ.

ü  Илтгэлийг 02.13-ныг дуустал багш Г.Даваажаргалд цаасаар болон файлаар (davaajargal@3erdene.edu.mn) хүлээлгэн өгнө. Жич: Хугацаа хоцорсон илтгэлийг хүлээн авахгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.

 

Шалгаруулалт:

I шат: 02.14-нд Эрдэм шинжилгээний хуралд оролцохоор ирүүлсэн

            илтгэлүүдийг комисс уншин шалгаруулна.

II шат: 12.16-нд Нэгдүгээр шатнаас шалгарсан илтгэлүүдийг хэлэлцүүлж

байр эзлүүлнэ.

 

Шагнал

I байр 1, өргөмжлөл, шагнал

II байр 1, өргөмжлөл, шагнал

III байр 1, өргөмжлөл, шагнал

 

 

“Гурван-Эрдэнэ” БДС-ийн Эрдмийн Зөвлөл

2017.01.30

 

“Багш нарын нээлттэй семинар”-ын хөтөлбөр

posted Dec 25, 2016, 6:35 PM by Ц ӨНӨР   [ updated Dec 25, 2016, 6:36 PM ]

1000-1010

Нээлт

Нээлттэй семинарыг доктор (Ph.D) Ч.Жачин хөтлөн явуулна

1010-1020

Б.Баянаа

“Үнэлгээний даалгавар боловсруулах нь” (Уран зохиолын хичээлийн жишээн дээр)

1020-1030

Г.Даваажаргал

“Оюутнуудын мэдээлэлтэй ажиллах чадварыг нэмэгдүүлэх нь” (ОЦМХ-ний өгүүлбэрзүй хичээлийн жишээн дээр)

1030-1040

Д.Ганцэцэг

Д.Ганцэцэг “Оюутныг үнэлэх асуудалд” (ХХЯХАЗ хичээлийн жишээн дээр)

1040-1050

Б.Түвшинжаргал

“Оюутан онолын мэдлэгээ практик үйл ажиллагаатай холбон хэрэглэх чадварыг судалсан нь” (СӨБ технологи хичээлээр)

1050-1105

Сэдэвтэй холбоотой асуулт хариулт

1105-1115

Г.Гантогтох

“Түүхэн газрын зурагтай ажиллахад анхаарах зарим асуудал” (Түүхэн газарзүй хичээлийн жишээн дээр)

1115-1125

Д.Цогзолсүрэн

“Оюутнуудын, газрын зураг ашиглах чадварыг нэмэгдүүлэх нь” (МУТ хичээлийн жишээн дээр)

1125-1135

М.Ичинноров

“Оюутнуудын, хүснэгт, бүдүүвч дээр ажиллах чадварын судалгаа” (Сурган хүмүүжүүлэх зүй хичээлийн жишээн дээр)

1135-1145

Н.Ганцэцэг

“Оюутнуудын, сэтгэлзүйн судалгаа хийх арга барил эзэмшсэн байдал” (Сэтгэл судлалын хичээлийн жишээн дээр)

1145-1200

Сэдэвтэй холбоотой асуулт хариулт

1200-1300

Цайны цаг

1300-1310

Б.Мөнхцоож

 

“Оюутнуудын англиар ярих чадварыг эх дээр ажиллуулан сайжруулах нь” (АХЯБД хичээлийн жишээн дээр)

1310-1320

С.Ролмаа

“Оюутнуудын хэрэгцээ сонирхолд тулгуурлан хичээлийг төлөвлөх нь” (IY ангийн сонгох хичээлийн жишээн дээр)

1320-1330

Ц.Ганцэцэг

“Оюутанд иргэний боловсрол олгох аргазүй, үр дүн” (Хүн нийгэм хичээлийн жишээн дээр)

1330-1340

Ц.Энхцэцэг

“Оюутнуудад хичээнгүй бичих чадвар эзэмшүүлэх нь” (Хичээнгүй бичиг хичээлийн жишээн дээр)

1340-1355

Сэдэвтэй холбоотой асуулт хариулт

1355-1405

Д.Пүрэвсүрэн

“Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах аргазүй” (Элементар математик хичээлийн жишээн дээр)

1405-1415

П.Булган

“Семинарын хичээлийг үр дүнтэй зохион байгуулах нь” (Бага насны хүүхдийн анатоми физиологи хичээлийн жишээн дээр)

1415-1425

М.Энхтүвшин

 

“Оюутнуудын, цахилгаан хөгжим дээр хүүхдийн дууг тоглох чадварыг сайжруулах нь” (Хөгжмийн боловсрол хичээлийн жишээн дээр)

1425-1440

Сэдэвтэй холбоотой асуулт хариулт

1440-1500

Семинарыг хааж доктор (Ph.D) Ч.Жачин үг хэлнэ.

"Гурван-Эрдэнэ" БДС-ийн багш нарын судалгаа 2016

posted Nov 28, 2016, 7:33 PM by Ц ӨНӨР   [ updated Nov 28, 2016, 9:21 PM ]

1-10 of 24