ЕБС-ИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ  “MИНИЙ БАГШ” СЭДЭВТ  БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ


НЭГ. ЗОРИЛГО

Багшийн хариуцлага, нэр хүндийг дээшлүүлэх, багш мэргэжлийн онцлогийг тодруулах, үнэ цэнийг таниулах, сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх, зохион бичих сонирхлыг дэмжихэд оршино. Энэхүү уралдаан нь “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургуулийн 30 жилийн ойг угтан зохион байгуулагдаж байгаа бөгөөд цаашид жил бүр уламжлал болон үргэлжилнэ.

ХОЁР. ХАМРАХ ХҮРЭЭ

ЕБС-ийн Х-XII ангийн сурагчдын дунд зохион байгуулна. Нэг сурагч хэдэн ч төрлөөр оролцож болно.

ГУРАВ. БИЧЛЭГИЙН ТӨРӨЛ

•             Багшийн тухай дурсамж

•           Багшийн тухай шүлэг

•           Багшийн тухай эсээ

•           Багшдаа бичсэн захидал

ДӨРӨВ. БИЧЛЭГТ ТАВИГДАХ ШААРДЛАГА

•             Багш мэргэжлийн онцлогийг жишээ баримт, үндэслэл нотолгоонд тулгуурлан эргэцүүлэн бодож, үнэлж дүгнэн, бодол сэтгэлээ илэрхийлсэн бичлэгтэй байх

•           Эсээ 500-700 үгтэй байх

•           Аrial 12 фонтоор  шивсэн, мөр хоорондын зай Single байх

•           Өөрийн овог нэр, холбогдох утас, сургууль, ангиа дэлгэрэнгүй бичсэн байх

ТАВ. ХУГАЦАА

      Бичлэгийг 2018 оны 03 сарын 25-с 04 сарын 25-ны хооронд “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд   Сургуулийн  gurvanerdene@yahoo.com цахим хаягаар файлаар болон “Гурван- Эрдэнэ Багшийн дээд сургууль”  facebook хаягаар, мөн тус сургуулийн сургалтын албанд цаасаар авчирч өгч болно.

Уралдааны дүнг “Монгол бичиг соёлын өдөр” буюу 05-р сарын 03-нд танилцуулна. Цаашид жил бүр уламжлан болгон зохион байгуулах бөгөөд сурагчдын бүтээлийг жилийн туршид хүлээн авна.

ЗУРГАА. УРАЛДААНЫ ШАЛГАРУУЛАЛТ

     Бичлэгийг мэргэжлийн эрдэмтэд, монгол хэл-уран зохиолын багш нараас бүрдсэн тусгай багаар хэлэлцэн тэргүүн, дэд, гутгаар байрын эздийг тодруулна.

      Эхний 18 хүртэл байрт шалгарсан  бичлэгийг “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургуулийн веб сайт-д болон тус сургуулийн эрхлэн гаргадаг “Багшлах эрдэм” сэтгүүлд хэвлэн нийтэд сурталчилна. Радио нэвтрүүлэгт оролцуулна. Шавь нараа идэвхитэй оролцуулсан багш нарт номын цомгоор хишиг хүртээж дурсамж хадгалуулна.

УРАЛДААНЫ ШАГНАЛ

  • I байр  10 хүртэл сурагч. Өргөмжлөл, “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургуульд суралцах сургалтын төлбөрийн хөнгөлөлт 50%, Их зохиолчийн мэндэлсний 110 жилийн ойгоор гаргасан Д.Нацагдоржийн зохиолын цоморлог 2 боть, гэрэл зураг
  • II байр 5 хүртэл сурагч. Өргөмжлөл, “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургуульд суралцах сургалтын төлбөрийн хөнгөлөлт 30%, Их зохиолчийн мэндэлсний 110 жилийн ойгоор гаргасан Д.Нацагдоржийн зохиолын цоморлог 2 боть, гэрэл зураг
  • III байр 3 хүртэл сурагч. Өргөмжлөл, Их зохиолчийн мэндэлсний 110 жилийн ойгоор гаргасан Д.Нацагдоржийн зохиолын цоморлог 2 боть, гэрэл зураг

 

Уралдаантай холбоотой асууж лавлах зүйл гарвал 70111994, 99075739 утсаар холбогдоно уу!

Хаяг: УБ. БГД.17-р хороо, Амарсанаагийн гудамж-7 (баруун дөрвөн зам).

                                        Зохион байгуулагч: “ГУРВАН-ЭРДЭНЭ” БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

                                         Хамтран зохион байгуулагчид:            

                                                                            СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ                                                                                                                                                              МОНГОЛ БИЧГИЙН “ЕРТӨНЦ” ТӨВ