“Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургуулийн “Багш нарын эрдэм шинжилгээний бага хурал”-ын удирдамж
Зорилго Багш нарын сургалт, судалгааны ажлыг дэмжих, нийтэд сурталчлах, хичээлийн үр өгөөжийг сайжруулах боломжийг эрэлхийлэх, багш хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тус хурлын зорилго оршино. Хамрах хүрээ “Гурван-Эрдэнэ” БДС-ийн багш нар, хуралд оролцохыг хүссэн их дээд сургуулийн багш нар Чиглэл: “Сургалтын чанарыг сайжруулах нь” Хугацаа 2018. 04.10-20-ны хооронд Тавигдах шаардлага ü Судалгааны ажлын боловсруулалт ü Шинэлэг байдал ü Онолын ба практик ач холбогдол ü Илтгэх чадвар ü Эшлэл, номзүйг тус сургуульд баримталж буй стандартын дагуу хэрэглэсэн байх зэргийг үндэслэн шалгаруулна. Анхаарах зүйл ü Илтгэлийг times new roman фондоор, үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай 1.5 байхаар бичнэ. ü Илтгэлийг 4.10-ны дотор багш Г.Даваажаргалд цаасаар болон файлаар (davaajargal@3erdene.edu.mn) хүлээлгэн өгнө. Жич: Хугацаа хоцорсон илтгэлийг хүлээн авахгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье. Шалгаруулалт: I шат: 04.12-нд Эрдэм шинжилгээний хуралд оролцохоор ирүүлсэн илтгэлүүдийг комисс уншин шалгаруулна. II шат: 04.20-нд Нэгдүгээр шатнаас шалгарсан илтгэлүүдийг хэлэлцүүлж байр эзлүүлнэ. Шагнал I байр 1, өргөмжлөл, мөнгөн шагнал II байр 1, өргөмжлөл, мөнгөн шагнал III байр 1, өргөмжлөл, мөнгөн шагнал “Гурван-Эрдэнэ” БДС-ийн Эрдмийн Зөвлөл 2018.02.26 |