Мэдээлэл‎ > ‎Зарлал‎ > ‎

“Оюутны эрдэм шинжилгээний бага хурал”-ын удирдамж

posted Jan 31, 2017, 7:34 PM by Ц ӨНӨР

“Гурван-Эрдэнэ” БДС-ийн

“Оюутны эрдэм шинжилгээний бага хурал”-ын удирдамж

 

Зорилго

 “Гурван-Эрдэнэ” БДС-д суралцаж буй оюутан залуусын мэргэжлийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, илтгэх чадварыг дээшлүүлэх, сурах арга барилыг хөгжүүлэх, оюутнуудын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тус хурлын зорилго оршино.

 

Хамрах хүрээ

“Гурван-Эрдэнэ” БДС-ийн 1-4-р ангийн оюутнууд

 

Чиглэл: “Сурах арга барил”

Хугацаа

2017.02.16

 

Тавигдах шаардлага

ü  Судалгааны ажлын боловсруулалт

ü  Шинэлэг байдал

ü  Онолын ба практик ач холбогдол

ü  Илтгэх чадвар

ü  Эшлэл, номзүйг тус сургуульд баримталж буй стандартын дагуу хэрэглэсэн байх зэргийг үндэслэн шалгаруулна.

 

Анхаарах зүйл

ü  Тус сургууль дээр мөрдөгдөж буй академик бичлэгийн стандартын дагуу бичнэ.

ü  Илтгэлийг 02.13-ныг дуустал багш Г.Даваажаргалд цаасаар болон файлаар (davaajargal@3erdene.edu.mn) хүлээлгэн өгнө. Жич: Хугацаа хоцорсон илтгэлийг хүлээн авахгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.

 

Шалгаруулалт:

I шат: 02.14-нд Эрдэм шинжилгээний хуралд оролцохоор ирүүлсэн

            илтгэлүүдийг комисс уншин шалгаруулна.

II шат: 12.16-нд Нэгдүгээр шатнаас шалгарсан илтгэлүүдийг хэлэлцүүлж

байр эзлүүлнэ.

 

Шагнал

I байр 1, өргөмжлөл, шагнал

II байр 1, өргөмжлөл, шагнал

III байр 1, өргөмжлөл, шагнал

 

 

“Гурван-Эрдэнэ” БДС-ийн Эрдмийн Зөвлөл

2017.01.30

 

Comments