Мэдээлэл‎ > ‎

Шинэ ном


Шинэ ном худалдаанд гарлаа.

posted Apr 25, 2017, 8:34 PM by Ц ӨНӨР   [ updated Apr 25, 2017, 8:37 PM ]


 


   


ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ “ЗОХИОЛЫН ЦОМОРЛОГ” ХОЁР БОТЬ НОМЫН ТАНИЛЦУУЛГА

posted Sep 22, 2016, 4:54 AM by Ц ӨНӨР   [ updated Sep 22, 2016, 7:11 PM ]

                                               I боть /38,2 х.х/

         

Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан түүний зохиолын хоёр боть түүвэр хэвлэгдэн гарлаа.

Д.Нацагдоржийн бичиж туурвисан, орчуулсан зохиолуудын гар бичмэлийг судлаач Ч.Жачин үг нэг бүрээр нь нарийвчлан судалж, удиртгал тайлбар бичиж хэвлэлд бэлтгэсэн байна.                                              

 

 

I боть /38,2 х.х/







II боть /36 х.х    

    








Энэхүү хоёр боть түүвэрт Д.Нацагдоржийн бичсэн шүлэг найраглал, өгүүллэг, тууж, тэмдэглэл, өгүүлэл 150 шахам зохиол, жүжгийн зохиол 7, түүхийн зохиол 2, орчуулгын зохиол 10, зохиолын төлөвлөгөө 5-ыг тус тус багтаажээ. Үүнээс гадна Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн холбогдолтой ховор баримтууд болон хөрөг зураг 20, дүрслэх урлагийн бүтээл 49, гэрэл зураг 77-г оруулжээ. Эдгээр нь судлаач Ч.Жачингийн дөч шахам жил цуглуулж судалж тодруулсан эх хэрэглэгдэхүүнүүд юм.

Хоёр боть номын үнэ 50000 төгрөг. Ном худалдаж авсан сургууль багш нарт номд орсон зургийн дотроос 20 зургийг File хэлбэрээр бэлэглэх болно.

 

ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭН

“ГУРВАН-ЭРДЭНЭ” БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Утас: 99096178, 70111994

 

 

Утга зохиол судлалын унших бичиг-II

posted Sep 22, 2016, 4:33 AM by Ц ӨНӨР   [ updated Sep 22, 2016, 7:23 PM ]

   

“Гурван Эрдэнэ” БДС-ийн Хэл бичгийн ухааны тэнхимээс үгийн урлагийн үндсэн салбарыг бүрдүүлдэг утга зохиолын онол, түүх /монголын сонгодог уран зохиол, орчин үеийн уран зохиол, дэлхийн уран зохиол/, шүүмж судлалын чиглэлээр унших бичиг гаргаж, оюутан суралцагчдынхаа  оюуны үүдийг нээх нэгэн зорилго тавьжээ.Үүний анхных нь 1996 онд эрхлэн гаргасан “Утга зохиол судлалын унших бичиг” хэмээх  утга зохиолын онолын салбар ухаантай шууд холбогдох унших бичиг юм.

 Уг эмхэтгэлд өөрийн утга зохиолын онол судлалын гол чухал бүтээлүүдэд зүй ёсоор тооцогдох Аристотель, З.Фрейд нарын тухайн цагтаа олдоход ховор байсан зарим бүтээл, мөн Ч.Билигсайхан, Ц.Хасбаатар,С.Дулам, Д.Галбаатар, Л.Хүрэлбаатар, Ч. Жачин, Я.Баатар,С. Энхбаяр зэрэг онолч судлаачдын шилдэг бүтээлүүдийг түүвэрлэн эмхэтгэсэн нь оюутан суралцагчдад чухал хэрэгцээтэй, үнэ цэнэтэй хэрэглэгдэхүүн болсон юм.

                Харин энэ удаа дээрхийн үргэлжлэл болгон дахин нэг унших бичгийг хэл бичиг, уран зохиолын багш мэргэжилтэн бэлтгэх их, дээд сургуулийн оюутан болон, монгол хэл, уран зохиолын багш нар, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан, судалгааны хэрэглэгдэхүүний хэмжээнд боловсруулан гаргаж  байна

ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ ХҮҮХДИЙН НААДАХ МОНГОЛ АРДЫН ТОГЛООМ НААДАМ

posted May 5, 2016, 7:07 PM by Ц ӨНӨР   [ updated May 5, 2016, 7:08 PM ]

ЗОХИОГЧ: Ч.ЖАЧИН, С.ЦЭНД

НОМЫН НЭР: ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ ХҮҮХДИЙН НААДАХ МОНГОЛ АРДЫН ТОГЛООМ НААДАМ

Ардын тоглоом наадам бол сургуулийн өмнөх насны хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэх голлох үйл ажиллагаа төдийгүй хүүхдийн амьралыг зохион байгуулах хэлбэр тэднийг ард түмний ёс заншил, амьдрах арга ухаанд сургах арга хэрэглүүр болдог билээ.Тус ном дараах бүтэцтэй:

Үүнд:

· Ардын сурган хүмүүжүүлэх зүй, ардын тоглоом наадмын судлагдсан байдал

· Наадмын төрөл ба удирдан наадуулах арга зүй

· Цэцэрлэгийн насны хүүхдийн наадах монгол ардын тоглоом

· Хүүхдийн насны онцлогт тохируулан тоглоом наадмыг сонгож наадуулах нь

· Монгол ардын наадмыг хүүхдийн насны онцлогт тохируулан ашиглах товч аргачлал зэрэг болно.

Үнэ:5000

МОНГОЛ ХЭЛНИЙ ӨГҮҮЛБЭРИЙН ОНОЛ, ДАДЛАГА

posted May 5, 2016, 7:02 PM by Ц ӨНӨР   [ updated May 5, 2016, 7:04 PM ]

ЗОХИОГЧ: Г.ДАВААЖАРГАЛ

НОМЫН НЭР: МОНГОЛ ХЭЛНИЙ ӨГҮҮЛБЭРИЙН ОНОЛ, ДАДЛАГА

Тус номыг монгол хэлний мэргэжлээр суралцаж буй оюутан болон, мэргэжлийн багш нарт зориулсан байна. Өгүүлбэрзүйн холбогдолтой онолын суурь ойлголтыг өгөхийн зэрэгцээ холбогдох дасгалыг эхийн түвшинд, эх, өгүүлбэр зэрэг хэлний бусад нэгжүүдийг тодорхойлох, тайлбарлах байдлаар оруулсан байна.

Тус номыг үзэж судалснаар хэлний нэгж, тэр дундаа өгүүлбэрийг ялгах, тодорхойлох, задлан шинжлэх, өгүүлбэрийн гишүүдийг тодорхойлох, тайлбарлах, өгүүлбэрийг хувиргах, өгүүлбэрийн санааг тайлбарлах зэрэг мэдлэг чадварыг эзэмшинэ.

 

Үнэ: 6000

ХИЧЭЭНГҮЙ БИЧИГ

posted Jan 14, 2016, 6:00 AM by Ц ӨНӨР   [ updated Jan 14, 2016, 6:13 AM ]

ЗОХИОГЧ: Ч.ЖАЧИН, Ц.ЭНХЦЭЦЭГ
НОМЫН НЭР: ХИЧЭЭНГҮЙ БИЧИГ


Энэхүү гарын авлага нь хичээнгүй бичигт суралцаж буй сурагчид болон Бага ангийн багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад зориулагдсан бөгөөд үндсэн агуулга нь хичээнгүй бичгийн арга, хичээнгүй бичиж сургах дотоод, гадаад хүчин зүйл, үсэг бүтээх зурлага, цагаан толгойн үсэг тус бүрийг бичих арга зүйг тусгажээ.  

УБ, 2016
Хуудас: 64


Үнэ:3500

Боловсрол судлалын судалгааны ажлын арга техник

posted Jan 6, 2016, 1:34 AM by Ц ӨНӨР   [ updated Jan 14, 2016, 6:03 AM ]

ЗОХИОГЧ: С.БАТХУЯГ, Б.ТӨРТОГТОХ, Н.ЦОГЗОЛМАА
НОМЫН НЭР: БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН СУДАЛГААНЫ АЖЛЫН АРГА ТЕХНИК

“Боловсрол судлалын судалгааны ажлын арга техник” хэмээх энэхүү бүтээл нь боловсрол судлалын шинжлэх ухааны мөн чанар, онцлог судалгааны ажлын ерөнхий арга барил (судалгааны үе шатууд), судалгааны аргуудын үүрэг зорилго, онцлогийг тодруулахын зэрэгцээ тодорхой аргыг хэрэглэх арга зүйг хэрхэн боловсруулах аргачлалыг дэлгэрэнгүй авч үзжээ. Мөн эрдэм шинжилгээний бүтээл түүний төрөл,  бүтээл дээр ажиллах  онцлог, туурвих арга барил хийгээд судлаачийн ёс зүй, бүтээлд хандах хандлагын талаар өгүүлжээ.  Энэ ном нь багш, залуу судлаачдад судалгааныхаа ажлыг шинжлэх
ухааны үндэстэй  боловсруулж, хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг болох юм. 

УБ, 2015
Хуудас: 277

Үнэ: 15000

СЭТГЭЛ СУДЛАЛЫН ҮНДЭС

posted Jan 4, 2016, 6:42 PM by Ц ӨНӨР   [ updated Jan 14, 2016, 6:03 AM ]

ЗОХИОГЧ: Ч.ОДСҮРЭН
НОМЫН НЭР: СЭТГЭЛ СУДЛАЛЫН ҮНДЭС

“Сэтгэл судлалын үндэс” хичээл нь багш мэргэжлийн ангид суралцаж буй оюутнуудад тухайн шинжлэх ухааны онол, хэрэглээний үндсэн мэдлэг олгох, хүүхдийн сэтгэцийн дотоод ертөнцийг танин мэдэх, сэтгэцийн хөгжлийн онцлогийг судлан тодорхойлох, тэдэнтэй ажиллах арга барилыг эзэмших чадвартай болгох зорилготой мэргэжлийн суурь хичээл юм.“Сэтгэл судлалын үндэс” энэхүү гарын авлага нь 3 бүлэг, 12 зүйлээс бүрдэх бөгөөд сэтгэл судлалын ухааны үндсэн ойлголт, үзэл баримтлал, хүүхдийг судлах судалгааны арга, баримтлах зарчим, хүүхдийн сэтгэцийн хөгжлийн мөн чанар, зүй тогтол, сэтгэцийн хөгжлийн хувийн онцлог зэрэг тулгуур ойлголтыг өгөхөөс гадна оюутан бие даан ажиллан мэдлэгээ  бататгах 170 тестийг багтаасан болно.
УБ, 2016
Хуудас:124

Үнэ:6000

УРАН УНШЛАГА

posted Dec 9, 2015, 11:12 PM by Ц ӨНӨР   [ updated Jan 14, 2016, 6:03 AM ]

ЗОХИОГЧ: Ч.ЖАЧИН, С.ЦЭНД

НОМЫН НЭР: УРАН УНШЛАГА

Өсвөр залуу үеийг зөв өгүүлж ярих‚ уран яруу уншихад сургах нь тэдэнд хэл ярианы соёл эзэмшүүлэх‚ эх хэлний яруу тансгийг мэдрүүлэн‚ улмаар эх хэлэндээ хайртай болгоход ихээхэн чухал юм. Иймээс хүүхдийн цэцэрлэг‚ бага‚ дунд сургуулиудад зөв дуудах дүрэм‚ уран уншлагыг ихээхэн чухалчилдаг билээ. Оросын холбооны улс зэрэг зарим орны дунд сургуулиудад «Илтгэх урлаг» гэдэг хичээл орж байна.

            Энэ чухал зорилгыг амжилттай хэрэгжүүлэхэд нь багш нарт тус дэм болох гэсэн санаагаар энэхүү “Уран уншлага” хэмээх өчүүхэн номыг нэлээд хэдэн жилийн өмнө бичсэн юм. Эдүгээ хэрэг тус нь багасаагүй‚ харин нэмэгдсэн болов уу гэж үзэж байна.

            Монгол хэлний аялга‚ зөв дуудах зүйг бүрэн гүйцэд судлаагүй нь зохиолын хэлийг уншихад өргөлт‚ зогсоц‚ хурд‚ хэм өнгийг хэрхэн тохируулах тухай ул үндэстэй тайлбарлахад ихээхэн бэрхшээлтэй байсан боловч зарим туршлагатай уран уншигчийн туршлагад ажиглалт хийх замаар цөөн зүйлийг чадан ядан тодруулсан маань эндүү ташаа байвал залруулах эрхийг уншигчдад өгч байна. Гэхдээ багш нараас зохиолын эхийг уран уншихад зохих ёсоор бэлтгэх‚ өөрөөр хэлбэл зохиолын эхийн утга агуулгыг зөв ухаарах‚ түүний гол хэсэг‚ гол санаа зэргийг илрүүлэх арга барил эзэмшихэд нь тус болно гэж үзсэн зүйлүүдийг л дурдсан гэдгийг тэмдэглэе.

УБ, 2014 он
Хуудас:104

Үнэ: 5000

ЭХ-ЭСЭЭ

posted Dec 9, 2015, 11:05 PM by Ц ӨНӨР   [ updated Jan 14, 2016, 6:03 AM ]

ЗОХИОГЧ: Г.ДАВААЖАРГАЛ, Б.МӨНГӨНЦЭЦЭГ
НОМЫН НЭР: ЭХ-ЭСЭЭ

Г.Даваажаргал, Б.Мөнгөнцэцэг нарын “Эх-Эсээ” ном 2015 онд хэвлэгдсэн. Монгол хэл, уран зохиолын багш нар, мэргэжлийн ангийн оюутнууд, эх хэлний боловсролоо дээшлүүлэхийг хүссэн хэн бүхэнд зориулсан уг ном нь “Эхийг уншиж ойлгох нь”, “Эхийг задлан тайлбарлах нь”, “Эхийг зохион найруулах нь”, “Эсээ” гэсэн дөрвөн үндсэн бүлэгтэй.

УБ, 2015
Хуудас: 108

Үнэ: 8000

1-10 of 22