БАГШААС СУРАЛЦСАН ОН ЖИЛҮҮДИЙН БИЧЭЭС

posted Dec 9, 2015, 10:55 PM by Ц ӨНӨР   [ updated Jan 14, 2016, 6:04 AM ]
ЗОХИОГЧ: Ч.ЖАЧИН
НОМЫН НЭР: БАГШААС СУРАЛЦСАН ОН ЖИЛҮҮДИЙН БИЧЭЭС: БОТЬ 1

Доктор, профессор Чойжилсүрэнгийн Жачин багшийн энэ номонд өнөө үед боловсролын салбарт ажиллаж байгаа багш, сурган хүмүүжүүлэгч хэн бүхэнд санаа авах зүйлс багагүй байгаа бөгөөд эндээс та бүхэн боловсролын салбарын түүх, онол-арга зүйн практиктай холбоотой үнэ цэнэтэй мэдээ, баримтуудыг олж унших болно.

"Сургах аргыг сонгох нь", "Хүн болох ухааны эх сурвалж", "Асуудал, шийдэл, санал","Багшлах эрдэм","Дурсамж тэмдэглэл" гэсэн таван хэсгээс  бүрдэж байна.Үүнд, нэгдүгээр ангийн сурагчдын уншиж бичиж сурах, сургах арга зам, сургах тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн, боловсролын тулгамдсан асуудал, сурагчдын үг яриаг хөгжүүлэх болон ардын сурган хүмүүжүүлэх ухааны өвийг судалж тайлсан өгүүллүүд, үе үеийн тэргүүний багш нарын арга ажиллагааг сурвалжлан бичсэн өгүүллүүд орсон нь бага, дунд ангийн багш нарт чухал гарын авлага, шинийг бүтээхэд тус дэм болно. Ялангуяа, бага ангийн сурагчдын бичих үйлийг судалж, үсгийн зурлага, холбох аргыг тодорхойлсон нь бага ангийн багш, эцэг эхчүүдэд өдөр тутам мөрдөх зүйл юм.

Номд монголын сурган хүмүүжүүлэгчдийн намтар түүхтэй холбоотой гэрэл, зураг, дурсамж хавсаргасан нь боловсролын түүхийн судалгааны сонирхолтой хэрэглэгдэхүүн болж байна.

УБ, 2014
Хуудас: 253

Үнэ:15000