ГЭБДС-ийн “Оны шилдэг багш”-д нэр дэвшигч

posted Dec 9, 2015, 11:49 PM by Д. Пүрэвсүрэн   [ updated Dec 13, 2017, 12:59 AM ]




 

Хэл бичгийн ухааны тэнхимээс нэр дэвшигч

 


Овог нэр: Должинсүрэн овогтой Ганцэцэг  

Боловсрол эзэмшсэн байдал

·         1999 онд Баянхонгор аймгийн “Номундалай” ахлах сургуулийг   бүрэн дунд боловсролтойгоор дүүргэсэн.

·         2003 онд МУБИС –ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг СӨНХ-ийн багш, арга зүйч” мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн.  

·         2014 онд МУБИС- ийн Боловсрол судлалын сургуулийг “Тусгай хэрэгцээт боловсролын багш” мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн.

·         2013 онд МУБИС-д “Боловсролын удирдлага”-аар магистр зэрэг хамгаалсан.

Мэргэжил: СӨНХ-ийн багш, арга зүйч

Ажлын туршлага:

               2003 2013 он Улаанбаатар хотын 147-р цэцэрлэгт багш, арга зүйч

               2013 –2014 он МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуульд цагийн багш

               2014 оноос одоог хүртэл “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуульд сургуулийн өмнөх боловсролын  дидактикийн багшаар ажиллаж байна.

Удирддаг хичээл:

               Бага насны хүүхдийн асаргаа сувилгаа

               Хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй

               Хүүхдийн хэл яриа хөгжүүлэх арга зүй

               Хүрээлэн буй орчинтой танилцуулах арга зүй

               Сургуулийн өмнөх боловсролын удирдлага

               Сургуулийн өмнөх боловсролын технологи

               Хүүхдийн хөгжлийн ажиглалт үнэлгээ

               Хөгжимт хөдөлгөөн

Шагнал:

               2005 онд НБГ –ын “Заах арга зүйч багш” цол, тэмдэг

               2007 онд НБГ –ын “Ахлах багш” цол, тэмдэг

               2007 онд Улсын ур чадварын уралдаанд “3-р байр”

               2008 онд Монголын эмэгтэйчүүдийн академийн “Хөдөлмөрийн хүндэт медаль”

               2008 онд НБГ –ын “Багш алдар” цол, тэмдэг

               2009 онд Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медаль

               2009 онд Нийслэлийн “Мэргэжлийн аварга багш”

               2010 онд Нийслэлийн Засаг Даргын нэрэмжит   “Нийслэлийн шилдэг залуу ” алтан медаль

               2017 онд БСШУЯ –ны “Хүндэт жуух бичиг


Үйл ажиллагааны төрөл

Үзүүлэлт

Гүйцэтгэл

 

 

 

 

 

Сургалт

 

 

 

Хичээлийн хөтөлбөр боловсруулсан байдал

 

“Багш, сургуулийн өмнөх насны боловсрол” мэргэжлийн өдрийн болон хөрвөх ангийн  мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлийн хөтөлбөрүүд, сургалтын төлөвлөгөөг өөрчлөн боловсруулсан.              

·         Сургалтын хөтөлбөр судлал

·         Хүүхдийн хөгжлийн ажиглалт үнэлгээ гэсэн  хичээлүүдийн  хөтөлбөрийг шинээр боловсруулсан.

Хүүхдийн хэл яриа хөгжүүлэх арга зүй, Хүрээлэн буй орчинтой танилцуулах арга зүй, Хүүхдийн сурган хүмүүжүүлэх  зүй, Сургалтын технологи,  Хөгжимт хөдөлгөөн зэрэг хичээлүүдийн үнэлгээний төлөвлөгөөг боловсруулсан.

 Төгссөлтийн шалгалтын хөтөлбөрийн “Арга зүйн боловсруулалт”-ын удирдамжийг бие даан боловсруулсан.

Багш, сургуулийн өмнөх насны боловсрол” мэргэжлээр төгсгөгчдийн эзэмших мэдлэг, чадвар, гүйцэтгэх ажлын жагсаалтыг  хичээл тус бүрээр гаргасан

2017 онд Цэцэрлэгийн туслах багшийн сургалт явуулах эрх авах ажлын хэсэгт сургалтын алба, СӨБ-ийн дидактикийн багш Б. Түвшинжаргалтай хамтран чадамжид суурилсан  хөтөлбөр боловсруулж батлуулсан.

 

 

 

Хичээлийн хөтөлбөр шинэчилсэн байдал

“Багш, сургуулийн өмнөх насны боловсрол” мэргэжлийн 3, 4 - р анги:

               Хүүхдийн хэл яриа хөгжүүлэх арга зүй

               Хүрээлэн буй орчинтой танилцуулах арга зүй

               Хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй

               Хөгжимт хөдөлгөөн хичээлүүдийн хөтөлбөрийг шинэчлэн  боловсруулсан.

Мэргэжлээрээ хөрвөх 3, 4-р анги:

               Хөгжимт хөдөлгөөн

               Сургуулийн өмнөх боловсролын удирдлага

               Сургалтын технологи хичээлийн хөтөлбөрүүдийг шинэчилсэн.

Кейс боловсруулсан

байдал

“Хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй” болон “Хүүхдийн сэтгэл судлал”-ын хичээлд ашиглах болон ярилцлага шалгалтад зориулж кейс боловсруулан хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн болно.

Багшлах ур чадварын уралдаанд оролцсон байдал

 

МУБИС-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Багшлахуйн ур чадвар” олимпиадад багаа бэлтгэн амжилттай оролцуулж тусгай байрт шалгарсан ба “Хавар” сэдэвт дүрслэх урлагийн хичээл нь шилдэг арга зүйтэй хичээлээр шалгарсан.

 

Цахим хичээл боловсруулсан (Тухайн хичээлийн багц цагийг харгалзан үзнэ)

Хүүхдийн хэл яриа хөгжүүлэх арга зүй (2 кр) , Хүрээлэн буй орчинтой танилцуулах арга зүй (2 кр), Хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй (3 кр) хичээлүүдийн оюутны хийж гүйцэтгэх бичгийн даалгавар, тест боловсруулж Classroom”-д байршуулан сургалтадаа ашиглан ажиллаж байна. Хичээлд ашиглагдах ном гарын авлагыг сургуулийн цахим номын санд байршуулсан.

 

 

Эрдэм шинжилгээ

 

. Хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл

 

 

 

Хэвлүүлсэн сургалтын материал, ном, гарын авлага

 

 

 

Мэргэжлийн түвшинд хянагддаг “Би өөрөө” арга зүйн сэтгүүлд цэцэрлэгийн багш, сургуулийн өмнөх насны хүүхэдтэй эцэг эхэд зориулсан өгүүлэл, зөвлөгөө, мэдээллийг тогмол хэвлүүдэг бөгөөд тус сэтгүүлийн зөвлөлд ажиллаж байна.

 

 

 

Багш, сургуулийн өмнөх насны боловсрол” мэргэжлээр суралцаж буй оюутан, цэцэрлэгийн багш, бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулж “Хүүхдэдээ уншиж өгөөрэй” ном, “Хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй”, “Хүүхдийн хэл яриа хөгжүүлэх арга зүй” хичээлд ашиглах семинар ажлын дэвтэр, Удирдах ажилтны дадлагын дэвтэр тус тус боловсруулан сургалтад ашиглаж байна. 

 

 

 

 

 

 

Оюутны эрдэм шинжилгээний ажлыг удирдсан байдал

 

- Отгонтэнгэр Их сургуулиас зохион байгуулсан “Хүүхдийн хөгжил төлөвшил-2017” сэдэвт оюутны илтгэлийн уралдаанд “Багш, сургуулийн өмнөх насны боловсрол” мэргэжлийн 3-р ангийн оюутан Г. Ганцэцэгийн “Бага насны   хүүхдийн авиан дуудлагыг судалсан нь” сэдэвт илтгэл удирдсан нь тусгай байр эзлэв.

- ГЭБДС-ийн оюутны эрдэм шинжилгээний хуралд “Багш, сургуулийн өмнөх насны боловсрол” мэргэжлийн 3-р ангийн оюутан Ө. Саранчимэгийн ”Бага насны хүүхдийн үгийн нөөцийг судалсан нь”  сэдэвт  илтгэл удирдсан нь 3-р байрт шалгарав.

- “Багш, сургуулийн өмнөх насны боловсрол” мэргэжлийн 4-р ангийн оюутан Б. Батчимэгийн

” Бэлтгэл бүлгийн хөгжүүлэх үйл ажиллагаанд “Алаг мэлхий тоглоомыг ашиглах нь” сэдэвт дипломын ажлыг удирдаж амжилттай хамгаалуулав.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Олон  нийтийн үйлчилгээ

 

 

Оюутны дугуйлан клуб хичээллүүлсэн, үйл ажиллагаанд оролцсон байдал

 

 

2016-2017 оны хичээлийн жилийн 2-р улиралд Багш, сургуулийн өмнөх насны боловсрол” мэргэжлийн 3-р ангийн оюутнуудад “Тоглоом сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх арга”  хичээлийн хүрээнд гарын доорх материал ашиглан сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх дугуйлан ажиллуулж тоглоомын үзэсгэлэн гаргасан.

Гарын доорх материал ашиглан хийсэн тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцдаг Монголын дауны холбооны дэргэдэх сургалтын төвд бэлэглэв.

 

 

 

 

 

 

 

 

Ангийн зөвлөх багшаар ажилласан байдал  (хамт олны төлөвшлийг харгалзана)

“Багш, сургуулийн өмнөх насны боловсрол” мэргэжлийн 4-р ангийг удирдан ажиллаж байна. Сургалтын төлбөр төлөлтийг сар бүр хянаж төлбөр төлүүлэх кредит нөхүүлэхэд анхаарч ажиллав. Удирдсан ангийн оюутнуудынхаа суралцах үйлд хяналт тавьж ажилладаг ба энэ ангид нийт 40 оюутан хичээл, сургуулиа орхилгүй суралцаж байна.

2017 онд Д. Ганцэцэгийн удирдсан  анги нь:

2017 оны 4-р сард: Урлагийн бага наадамд оролцож гоцлол дууны төрөлд 1-р байр

2017 оны 11-р сард Урлагийн бага наадамд оролцож ангиараа 3-р байр

Найрал дууны төрөлд ангиараа 1-р байр эзлэв.

МУБИС-ийн дадлагын оюутнуудын зохион байгуулсан “Дэвжээ” тэмцээнд амжилттай оролцож ангиараа 1-р байр

· 2017 оны 10 сард зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцов.

· 2017 оны 11-сарын 29 нд зохион байгуулсан “Дээлтэй Монгол” өдөрлөгт ангиараа амжилттай оролцож 2-р байрт шалгарав.

· Ангийн оюутнуудад амжилттай суралцах, гэрийн даалгавраа хэрхэн хийж гүйцэтгэх болон цахим хичээлийг хийх арга зүйн хүрээнд байнга зөвлөн тусалж ажиллаж байна

·  СӨБ 4-р ангийн 2017-2018 оны хичээлийн жилийн 1-р улирлын сургалтын төлбөр төлөлт 95% тай байна.

· 102 тоот танхимыг хариуцан ажиллаж байна.

· Мэргэжил сурталчлах 7 хоногийн хүрээнд анги бүлгээ зохион байгуулан амжилттай ажиллав.

· Ангидаа Багш, сургуулийн өмнөх насны боловсрол” мэргэжлийн ангийн оюутнуудад зориулсан номын сантай боллоо. Номын фондыг жил бүр 10 номоор баяжуулж хэвшлээ.

· Мэргэжлийн номын сангаар “Багш, сургуулийн өмнөх насны боловсрол“ мэргэжлийн 2, 3, 4-р ангийн нийт оюутнууд үйлчлүүлж байгаа нь сургуулийн номын санд байхгүй ном гарын авлага материалыг ашиглах боломжтой байна.

 

 

 

 

 

Оюутнуудын дунд соёл олон нийтийн ажил зохион байгуулсан байдал

 

 

 

 

 

· Оюутны нийгмийн оролцооны хүрээнд удирдсан ангийн оюутнууд “Сэтгэлийн үг” аяныг зохион байгуулсан ба мөн Туул голын ойр орчмын 1 км газрыг цэвэрлэсэн.

· Өдрийн 2, 3-р ангийн оюутнуудыг хамтран ажилладаг 129,  31, 74, 108, 37, 9-р цэцэрлэгүүдэд дадлага хийлгэв.

· Монголын Дауны холбоотой хамтран ажилладаг бөгөөд оюутнуудыг нийгмийн оролцооны хүрээнд гүйцэтгэх ажлаа зохион байгуулахад тусалж, боломж нөхцөлөөр ханган ажиллаж байна. 

· Мэргэжил сурталчлах 7 хоногт сургуулийн өмнөх насны хүүхдийн багш мэргэжлийн 2, 3, 4-р ангиудыг идэвхтэй оролцуулав.

 

Шавилан суралцах гэрээгээр ажилласан байдал

· Багш, сургуулийн өмнөх насны боловсрол” мэргэжлийн 4-р ангийн оюутан Г. Ганцэцэгтэй “Шавилан сургах” гэрээ байгуулан ажиллаж байна.

· Багш, сургуулийн өмнөх насны боловсрол” мэргэжлийн 3, 4-р ангийн оюутнууд болон хөрвөх ангийн оюутнуудад арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бусад

 

 

 

Өөрийн блогоо хөгжүүлсэн байдал

· Хүүхдийн хэл яриа хөгжүүлэх арга зүй хичээлд ашиглах цахим сургалтын хэрэгдэгдэхүүн бэлтгэж Classroom-д байрлуулсан.

· Хөгжимт хөдөлгөөн хичээлд ашиглах хүүхдийн бүжиг, өглөөний гимнастикийн бичлэгийг тус тус байршуулсан.

Цахим номын сангийн фондыг баяжуулсан байдал

· Цахим номын санд цэцэрлэгийн багш, эцэг эх, хөрвөх болон өдрийн ангийн оюутнуудад зориулж мэргэжлийн 20 гаруй  ном байршуулав.

 

 

Сургуулийн захиргаанаас даалгасан ажлын биелэлт

 

 

 

 

 

 

 

·  ГЭБДС болон Чингэлтэй дүүрэг, Баянгол дүүрэг, Налайх дүүргийн Боловсролын хэлтэс, СӨБ хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна.

·  Сургуулийн чанарын албанаас зохион байгуулсан багш нарын ажлыг үнэлэх үнэлгээгээр B үнэлгээтэй шалгагдлаа.

· Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Оюутны хавар” өдөрлөгт оролцов.

· Клиник цэцэрлэгүүдийн багш нарт арга зүйн чиглэлийн сургалтыг зохион байгуулж, сургууль сурталчлах ажлыг амжилттай зохион байгуулж байна. Үүний үр дүнд хөрвөх сургалтад оюутан элсэн суралцсан болно.

Сургалтын арга технологи шинээр нэвтрүүлсэн байдал (Нээлттэй хичээл заасан байдал)

· Сургалтын технологийг сайжруулахад анхаарч лекц болон семинарын хичээлд сургалтын шинэ арга технологийг нэврүүлэн ажиллаж байна. Тухайлбал:  Лекцийн хичээлийг амжилттай зохион байгуулах олон хувилбаруудаас “Эксемляр лекц зохион байгуулах” гэсэн хувилбарыг сонгон авч сургалтадаа ашиглаж байна.

·  Хичээл сургалтаа үр дүнтэй зохион байгуулахад анхаарч сургалтын шинэлэг арга барилуудыг сургалтадаа хэрэглэж байгаа бөгөөд түүнийхээ үр дүнг “Нээлттэй семинар”-т тогтмол тайлагнаж, багш нартайгаа туршлага солилцож байна. Удирддаг  хичээлээр “Семинарын хичээл”-ийг үр дүнтэй зохион байгуулах аргыг олон жил туршсаны үр дүнд оюутнууд семинар хичээлд идэвхтэй оролцож чөлөөтэй сэтгэх, багаар ажиллах, илтгэх чадварт суралцаж байна.