ГЭБДС-ийн "Оны шилдэг багш"-д нэр дэвшигч

posted Dec 10, 2015, 9:44 PM by Ц ӨНӨР   [ updated Dec 13, 2017, 1:28 AM ]
 

“Оны шилдэг багш”-д нэр дэвшигч  БСАЗ-н тэнхимийн багш

Дамиран овогтой Пүрэвсүрэнгийн тодорхойлолт


Товч намтар    

Төрсөн газар:  1981 онд Дархан-Уул аймгийн Дархан суманд

     Төгссөн сургууль:

                ·         1988-1996 онд Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р сургууль

                ·          1996-1998 онд Дархан-Уул аймгийн Дархан сумын ТИС-ийн лицей сургууль

                ·         1998-2002 онд УБИС-ийн Математик Статистикийн сургуулийг Математикийн багш мэргэжлээр

               ·         2004 онд МУБИС-ийн магистрантур

     Ажилласан байдал:

·         2005-2011 онд Засагт хандээд сургуульд математикийн багш

·         2011 оноос одоог хүртэл “Гурван-Эрдэнэ” БДС-д математикийн багш

Судалгааны ажлын чиглэл:

1.    МУИС-ын багш Р.Энхбат багшийн удирдлагаар “Тоглоомын онолын зарим бодлогыг тооцон бодох арга зүй ” сэдэвт бүтээлээр магистрын зэрэг хамгаалсан

2.    Докторантурт- Хичээлийн судалгааны хүрээнд  “Чадамжид суурилсан үнэлгээний арга”

Хамтарч ажилладаг байгууллага: МУБИС-ийн Математик Байгалийн Ухааны сургуулийн  Хичээлийн судалгаа-ны төвд судлаач-докторант

    ХИЧЭЭЛ СУРГАЛТ

·        Мэргэжлийн математикийн хичээлүүд болон Мэдээлэл харилцааны технологийн хичээлүүдийн хөтөлбөр, төлөвлөгөөг шинэчлэн сайжруулж сургалт зохион байгуулж байна.

·        2017-2018 оны хичээлийн жилээс Бага боловсролын математикийн дидактикийн багшаар хөрвөж ажиллаж байна.

·         “Чадамжид суурилсан үнэлгээний арга”-ыг сургалтад хэрэгжүүлэн туршиж эхэлсэн. 

·     2017 онд Математик-мэдээлэл зүйн багш мэргэжлээр төгсөгч оюутнуудын төгсөлтийн өмнөх бие даасан ажилд зөвлөн тусалж, мэргэжлийн мэдээлэл зүйн болон математикийн  хичээлийн бие даах ажлыг амжилттай хамгаалуулж сургуулийн захиргаанаас өндөр үнэлгээ авч байсан.

 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ:

 Оролцож хэлэлцүүлсэн илтгэлүүд 

·         2017 оны 10-р сарын 19-нд МУБИС-ийн Эрдэм Шинжилгээ Инновацийн алба, Боловсролын удирдлагын тэнхим, ГХЗАЗ сэтгүүлийн редакци хамтран Багшлахуйн менежмент, өнөөгийн чиг хандлага сэдэвт эрдэм шинжилгээний семинарт Боловсролын судалгаанд математик статистик аргыг тусгах менежмент сэдэвт илтгэл

·         2017-оны 11-р сарын 24-27 хооронд Япон улсын Нагоя их сургуульд зохион байгуулсан  Хичээлийн судалгаа-ны олон улсын хуралд МУБИС-ийн Боловсрол судлал-ын төвийн профессор багш Д.Нямжав, МУБИС-ийн Лицей сургуулийн багш Ц.Оюунбат багш нарын хамтаар Чадамжид суурилсан үнэлгээний аргыг Монгол улсад туршсан нь сэдвээр илтгэл

     Хамтран зохион байгуулсан ЭШ-ний хурал:

·      2017 оны 5-р сарын 8-нд Улаанбаатар хотод МУБИС, Нагоя Их сургуулийн профессор багш нарын хамтарсан Орон нутгийн онцлогт харгалзсан  сургуулийн менежмент сэдэвт Олон улсын семинарт зохион байгуулагч

Хэвлүүлсэн илтгэл, өгүүлэл

·      МУБИС-ийн “Гадаад хэл заах арга зүй” сэтгүүлд Боловсролын судалгаанд математик статистик аргыг тусгах менежмент” сэдэвт илтгэл. 2017. №49

 

БУСАД АЖИЛ:

 1.   Сургуулийн интернет, цахим орчинг хөгжүүлэхэд мэдээлэл зүйн багшийн хувьд сургуулийн захиргаатай хамтран ажиллалаа. Тодруулбал:

-       Сургуулийн вэб, фэйсбүүк хуудсын админаар

-    Classroom-ийн орчинд оюутан, багш нарыг байршуулах, classroom-д хэрхэн ажиллах талаар зөвлөгөө өгч тус тус ажиллаж байна.

2.   Япон улсын Нагоя, Айчи-Бинкью их сургуулийн багш нарыг урьж, сургуулийн үйл ажиллагаатай танилцууллаа.

3. "БАБ-1" ангийн хөгжил төлөвшилд анхаарч, зөвлөх багшаар ажиллаж байна

4.  2017-оноос Боловсрол Судалгаа арга зүй-н тэнхимийн  эрхлэгчээр ажиллаж байна.

 

ГАВЬЯА ШАГНАЛ:

-2012 онд “Гурван-Эрдэнэ” БДС-ийн “Багш нарын ур чадварын уралдаан”-д “Дэд байр”

-2012 онд Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” медаль

-2014  онд “Гурван-Эрдэнэ” БДС-ийн “Багш нарын эрдэм шинжилгээний хурал”-д Гутгаар байр

-2017 онд    БСШУСЯ-ны “Жуух бичиг”-ээр тус тус шагнагдсан байна.

-2017 онд  “Гурван-Эрдэнэ” БДС-ийн “Ахлах багш” зэргийг  хүртлээ

 

 

БОЛОВСРОЛЫН СУДАЛГАА АРГА ЗҮЙН ТЭНХИМ