“Оны шилдэг оюутан”-д нэр дэвшигч

posted Dec 13, 2017, 1:27 AM by Д. Пүрэвсүрэн   [ updated Dec 14, 2017, 7:17 PM ]

                                                                            “Оны шилдэг оюутан”-д нэр дэвшигч “Сургуулийн өмнөх боловсрол” мэргэжлийн IY                                                                                                         
                                                                                            ангийн оюутан Өнөртогтох овогтой Саранчимэгийн тодорхойлолт
 
  

 

          




           Овог:Өнөртогтох 

Нэр: Саранчимэг

Төрсөн, он, сар, өдөр: 1997 оны 10 сарын 13

Орд: Жинлүүр

           Төгссөн сургууль: Булган аймаг П.Е.Щетинкиний нэрэмжит I-р арван жил

           Суралцаж буй мэргэжил: Сургуулийн өмнөх боловсролын багш

Гаргасан амжилтууд:

Үзүүлэлт

Биелэлт

1

Сургалтын үнэлгээний голч дүн 3.6 ба түүнээс дээш байна

 

2014-2015 оны хичээлийн жилд

 I-р улиралд 3.8

 II-р улиралд 3.7

2015-2016 оны хичээлийн жилд

 I-р улиралд 3.7

 II-р улиралд 3.9

2016-2017 оны хичээлийн жилд

 I-р улиралд 3.7

 II-р улиралд 3.9

 

2

Сургуулийн ЭШХ-д илтгэл хэлэлцүүлсэн байдал

   2016-2017 оны хичээлийн жилийн Оюутны эрдэм шинжилгээний бага хуралд  “Бага насны хүүхдийн үгийн нөөцийг судалсан нь” илтгэл хэлэлцүүлж гуравдугаар байр эзэлсэн

3

Бусад Их дээд сургуулийн ЭШХ-д илтгэл хэлэлцүүлсэн байдал

   Отгонтэнгэр их сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүүхдийн хөгжил, төлөвшил 2017” олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд “Бага насны хүүхдийн үгийн нөөцийг судалсан нь” илтгэл хэлэлцүүлсэн.

4

ЭШБ-т өгүүлэл хэвлүүлсэн байдал

   Д.Нацагдоржийн мэндэлсэний 110 жилийн ойд зориулсан Уншигчдын бага хуралд “Д.Нацагдоржийн хүүхдийн зохиолыг ажиглахад” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлсэн.

5

Заах арга зүйгээ сайжруулж хичээл сургалт зохион байгуулсан эсэх.

   Чингэлтэй дүүргийн 70-р цэцэрлэгт 3 долоо хоногийн “Сурган хүмүүжүүлэх” дадлага хийх хугацаанд 3 дүнтэй цаг зааж багш, арга зүйч, эрхлэгчээс зөвлөгөө авсан.

   Чингэлтэй дүүргийн 74-р цэцэрлэгт 4 долоо хоногийн хугацаатай багшлах дадлага хийсэн. Энэ хугацаанд 4 дүнтэй цаг мөн өдөр өдрийн хичээл үйл ажиллагааг зохион байгуулж байсан. Дүнтэй цаг болон бусад үйл ажиллагаанд арга зүйч, эрхлэгч, багш нар сууж багшлах арга зүй болон бусад ололттой, дутагдалтай талаа хэлэлцүүлж дараа дараагийн үйл ажиллагаандаа засан сайжруулж суралцсан.

   Баянзүрх дүүргийн “Дүүлэн” цэцэрлэгт багшлах дадлага хийх хугацаанд бие даан хичээлийн үйл ажиллагааг зохион байгуулж, баг хамт олноороо хөгжөөн баясах ажил зохион байгуулсан.  

   Орхон аймагт “Удирдах ажилтны” дадлага хийж байх хугацаанд хөтөлбөр төлөвлөгөөг хэрхэн боловсруулах, үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах гэх мэт арга туршлагаас суралцсан.

   2014 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Оюутны холбоо, Манлайллын Боловсролын Үндэсний төв, Илтгэх урлаг Мэтгэлцээний “Эйдос” клубээс зохион байгуулдаг “Манлайлагч” сургалтад хамрагдан сертификат.

   2016 онд “Үлгэрч өвөө эмээ” хэмээх үйл ажиллагаанд оролцож өвөө эмээ нараас туршлага судалсан.

   Сүхбаатар дүүргийн Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р бүрэн дунд сургуульд очин хүүхдүүдийг ажиглан, хүүхдүүдтэй ажиллах арга туршлага, хууль дүрмийн талаар танилцаж туршлага судалсан.  

6

Дугуйлан клубт хамрагдан үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцдог эсэх

  Жил бүрийн сургуулийн хичээлийн жилийн нээлт, шинэ жилийн үйл ажиллагаанд урлагийн номероор оролцдог.

7

Сургуулиас зохион байгуулсан тэмцээн уралдаанд амжилттай оролцсон байдал.

   2015 онд ХБУТ-ээс зохион байгуулсан Англи хэлний “Archievement Award” тэмцээнд оролцож гуравдугаар байр эзэлсэн.

   Уламжлал болгон зохион байгуулдаг “Шинэ нахиа яруу найргийн наадам”-д 2016 онд “Дурсамжийн бороо” бүтээлээр гуравдугаар байр      

8

Бусад сургууль, байгууллагаас зохион байгуулсан тэмцээн уралдаанд амжилттай оролцсон байдал.

   Чингэлтэй дүүргийн 50-р сургуулиас зохион байгуулсан “Эцэг эхийн гар бөмбөгийн тэмцээнд” оролцож алтан медаль хүртсэн.

9

Бусад оюутан суралцагчдад эерэг нөлөө үзүүлж, манлайлдаг эсэх.

   Тус сургуульд элсэн орсоноос хойш 4 жилийн хугацаанд анги хамт олноо манлайлан ангийн даргын үүрэгт ажлыг амжилттай хийж, анги хамт олноо удирдан сургуулиас зохион байгуулсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог.

   Сургуулиас зохион байгуулсан “Хүүхдийн дууг хэн сайн дуулах вэ? тэмцээнд хамт олноороо дэд байр эзэлсэн.

10

“Оюутны нийгмийн оролцооны хөтөлбөр”-т оролцсон байдал, үнэлгээ

   Монголын дауны холбооны “Эрт үеийн хөгжлийн төвд” очиж багш нарт тусалж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах үйл ажиллагаанд жил бүр оролцдог.

   Дуу хөгжим, хөгжөөн баясах арга зүй хичээлийн хүрээнд анги хамт олноор гарын доорх материалаар хэрэглэгдэхүүн хийн хөгжөөн баясах ажил зохион байгуулж байсан.

   Баянгол дүүргийн хот тохижилт үйлчилгээний байгууллагын үйлчлэгч нарт өдрийн хоол, халуун цайгаар үйлчлэх аяд гар бие оролцож байсан.

   Гарын доорх материал ашиглан сургалтын хэрэглэгдэхүүн хийж, хамтарсан үзэсгэлэн гаргасан.

   Сургуулийн анги тохижилт, цэвэрлэгээ, дулаалгын үйл ажиллагаанд оролцдог.

   Сургуулиас зохион байгуулсан тэмцээн уралдаан, урлагийн бага наадам зэрэг үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог.   

   Суманд жишиг болгох зорилгоор “Хоггүй сайхан эрүүл орчин” үйл ажиллагааны дагуу явагдсан 2 хоногийн сайн үйлсийн аянд гар бие оролцож байсан.

Үнэлгээ 100 А

11

Шинэ бүтээл, шинэ санаа гаргаж хэрэгжүүлсэн байдал.

   Хөгжимт хөдөлгөөн хичээлийн хүрээнд гарын доорх материал ашиглан хэрэглэгдэхүүн хийж хичээлийн үйл ажиллагаанд ашигладаг.

12

Гадаадын шилдэг их дээд сургуулийн оюутнуудын туршлагаас суралцсан байдал.

2015 оноос Yoon, Seok ryong багштай хамтран Солонгос хэлийг суралцаж байгаа.

13

Олон улсын болон улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд амжилт гаргасан эсэх.

   Багш бэлтгэдэг их дээд сургуулийн хүрээнд зохион байгуулдаг “Багшлахуйн ур чадварын XIV олимпад”-д амжилттай оролцож, багаараа тусгай байр эзэлсэн.   

 




                                                                          

Comments