ГЭБДС-ийн “Оны шилдэг багш”-д нэр дэвшигч

posted Dec 9, 2015, 4:42 PM by Ц ӨНӨР   [ updated Dec 11, 2016, 6:57 AM ]

  

Боловсролын судалгаа арга зүйн тэнхимээс нэр дэвшигч

 

Овог нэр: Ханхармаа боржигон Даваасүрэнгийн Цогзолсүрэн

Боловсрол: Дээд, түүхийн ухааны магистр, докторант

1993 онд Хэнтий аймгийн 10 жилийн I дунд сургуулийг бүрэн дунд боловсролтойгоор дүүргэжээ.

1997 онд МУИС-ийг “түүхч- түүхийн багш” мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсгөжээ.

1999 онд МУИС-д "Монгол улсын ноёд язгууртны зэрэг дэв-төрийн ямбаны хувцас" (1911-1919) сэдвээр түүхийн ухааны магистрын зэрэг хамгаалав.

2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийг “Боловсрол нийгмийн удирдах ажилтан”-аар төгсгөжээ.

Эдүгээ МУИС-ийн түүхийн тэнхимийн докторантурт суралцаж, “Монгол Улсын ноёд түшмэдийн зэрэг дэв” (1911-1919) сэдвээр судалгаа хийж байна.

Мэргэжил : Түүхч-түүхийн багш, боловсрол нийгмийн удирдах ажилтан

Ажлын туршлага:

Байгууллага: 1997 оноос “Гурван – Эрдэнэ” БДС-д

Албан тушаал: Түүхийн багш, сургалтын албаны дарга, тэнхимийн эрхлэгч

Заадаг хичээл: Монгол Улсын түүх соёл, ёс заншил; Монгол Улсын түүх-I, II; мэргэжлийн сургалтын арга зүй, Монголын угсаатны зүй, өрнө дахины түүх, соёл судлал, намтар дуртгал судлал

Шагнал:       2006 онд БСШУЯ-ны жуух бичиг

2009 оны “шилдэг заах арга зүйч багш”

2011 онд Боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдэг

“Оны шилдэг багш”-д нэр дэвшүүлэх үндэслэл:

Үйл ажиллагааны төрөл

Үзүүлэлт

Гүйцэтгэл

Сургалт

Хичээлийн хөтөлбөр боловсруулсан

“Түүх нийгэм судлалын багш” мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулахад байнга идэвхтэй оролцож ирсэн бөгөөд түүх нийгэм судлалын багц хөтөлбөрт 8 хичээлийн хөтөлбөрийг боловсруулжээ.

Хичээлийн хөтөлбөр шинэчилсэн

Хөтөлбөрийг бодитой хэрэгжүүлэхэд анхаарч 2016 онд МУТ-2 (5кр), түүхийн дидактик (3кр) хичээлүүдийн хөтөлбөрийг шинэчилжээ. Мөн заадаг хичээл бүрээр үнэлгээний төлөвлөгөө (10 хичээл) боловсруулжээ.

Кейс боловсруулсан

Түүхийн хичээлд кейс хэрэглэх аргыг туршин хэрэгжүүлж, тодорхой үр дүнгээ тайлагнасан болно.

Багшлах ур чадварын уралдаанд оролцсон

МУБИС-аас зохион байгуулдаг “Багшлахуйн ур чадвар” олимпиадад багаа бэлтгэн оролцуулж, сургуулиасаа шалгарч, амжилттай оролцсон юм.

Цахим хичээл боловсруулсан (Тухайн хичээлийн багц цагийг харгалзан үзнэ)

2015-2016 оны хичээлийн жилд “Монголын түүх-I” (5кр) хичээлээр цахим хичээл боловсруулж, туршин зааж, цаашид сайжруулах дүгнэлт хийжээ. Мөн 2016-2017 оны хичээлийн жилийн I улиралд “Өрнө дахины түүх” (4кр) хичээлд “Хан” академиас гаргасан цахим хичээлүүдийг ашиглажээ.

Эрдэм шинжилгээ

Их дээд сургуулийн ЭШБ-т өгүүлэл хэвлүүлсэн

Сургуулийн эрдэм шинжилгээний бичигт “Хүннүгийн ноёд түшмэдийн зэрэг дэв” өгүүллийг хэвлүүлэхээр өгөөд байна.

Мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн

“Acta historica” сэтгүүлд “Нэмсэн, тэмдэглэсэн зэргийн дүрэм түүний хэрэгжилт” сэдэвт өгүүлэл хэвлүүлж байна.

Олон улсын хурлын эмхэтгэлд өгүүлэл хэвлүүлсэн

“Монголын сэргэн мандалтын эхэн” олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Монгол Улсын ноёдын зэрэг дэв (1911-1919)” сэдвээр илтгэл хэлэлцүүлжээ. Уг илтгэл тус хурлын эмхэтгэлд хэвлэгдэх юм.

ЭШХ-д илтгэл хэлэлцүүлж амжилттай оролцсон

МУИС-ийн НШУС-ийн эрдэм шинжилгээний хуралд “Монгол Улсын ноёд түшмэдийн зэрэг дэвийн судалгаа-түүх бичлэг”, МУБИС-ийн түүхийн тэнхимийн эрдэм шинжилгээний хуралд “Нэмсэн, тэмдэглэсэн зэргийн учир” зэрэг илтгэлүүдийг амжилттай хэлэлцүүлжээ.

Олон  нийтийн үйлчилгээ

Оюутны дугуйлан клуб хичээллүүлсэн, үйл ажиллагаанд оролцсон

2003 оноос түүхийн клубыг үүсгэн байгуулж, амжилттай ажиллаж байна. Тус клубын оюутнууд 2016 онд амжилттай ажиллажээ. Сургуулийн эрдэм шинжилгээний хуралд 3 оюутан амжилттай оролцож, 2 оюутан дэд байр эзлэж (ТНС-4 О.Акху, ТНС-3 Б.Даваажав), 1 оюутан бакалаврын ажил бичиж амжилттай хамгаалжээ. Мөн 4 оюутан багшлах ур чадварын олимпиадад оролцсон байна.

Ангийн зөвлөх багшаар амжилттай ажилласан (хамт олны төлөвшлийг харгалзана)

ТНС-4 ангийн зөвлөх багшаар ажиллаж байна. Тус анги нь сургуулиас уламжлал болгон зохион байгуулдаг гар бөмбөгийн тэмцээнд дэд байр эзэлжээ. Мөн багшлах ур чадварын олимпиадад 3 оюутан, сургуулийн эрдэм шинжилгээний хуралд 3 оюутан амжилттай оролцжээ.

Оюутнуудын дунд соёл олон нийтийн ажил зохион байгуулсан

Түүхийн клубын хамт олон хичээлийн жил бүр оюутнуудын дунд “соёл олон нийтийн ажил” тогтмол зохион байгуулж иржээ. 2016 онд зохиолч-эмэгтэйчүүдийн холбооны лекторуудын лекцийг цувралаар авахаар болжээ. Эхний ээлжинд яруу найрагч С.Оюунчимэгийг урьж, “Монголын эмэгтэйчүүдийн уламжлалт соёл-чадвар” лекцийг зохион байгуулжээ.

Шавилан суралцах гэрээгээр амжилттай ажилласан

Хичээлийн жил бүр 1-2 оюутантай шавилан суралцах гэрээ байгуулж, амжилттай ажиллаж байна. Шавь нараа эрдэм судлалын ажилд хөтлөхийн зэрэгцээ хичээл удирдан зохион байгуулах ур чадварыг нь дээшлүүлэхийн төлөө хамтран ажилласнаар шавь нар нь сайн багш болжээ. 2015-2016 оны хичээлийн жилд шавилан сургасан оюутан О.Акху нь Чингэлтэй дүүрэгт сургагч багшаар ажиллаж байна.

Оюутныг ЭШХ-д амжилттай оролцуулсан

ТНС-4 ангийн оюутан О.Акхугийн “Хайсан гүний монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг”, ТНС-3 ангийн оюутан Б.Нандинцэцэгийн “Галдан бошигт хааны тусгаар тогтнолын төлөөх тэмцэл” зэрэг илтгэлүүдийг удирдаж, сургуулийн болоод бусад сургуулийн эрдэм шинжилгээний хурлуудад оролцуулж, эхний шатнаас шалгарч, дэд байр эзэлжээ.

Бусад

Өөрийн блогоо хөгжүүлсэн байдал

Хөрвөх ангийн суралцагч нарт болон өдрийн ангийн оюутнуудад зориулан “3erdene-tuuh” блогийг тогтмол ажиллуулж, шавь нарынхаа суралцах үйлийг дэмжиж байна.

Цахим номын сангийн фондыг баяжуулсан байдал

Сургуулийн номын сантай хамтран хичээлийн жил бүр мэргэжлийн номын танилцуулга, судалгаа хийж байна. Мөн цахим номын санд заах арга зүйн болон судалгааны 20 гаруй бүтээлийг байршуулжээ.

Сургуулийн захиргаанаас даалгасан ажлын биелэлт

-“ТНС-ын багш” мэргэжлийн багийг ахалж дараах ажлуудыг хийжээ. Үүнд: Төгсгөгчдийн мэдлэг, чадвар, хийж гүйцэтгэх ажлын жагсаалт, төгсгөгчдийн судалгааны нэгдсэн ажлын сэдэв

-Түүх нийгэм судлалын мэргэжлийн танхим, номын санг хариуцан ажиллаж байна.

Сургалтын арга технологи шинээр нэвтрүүлсэн байдал (Нээлттэй хичээл заасан байдал)

-Хичээл сургалтаа үр дүнтэй зохион байгуулж түүнийхээ үр дүнг “нээлттэй семинар”-т тогтмол тайлагнаж, багш хамт олонтойгоо туршлага солилцож байна. Монголын түүх, соёл, ёс заншил хичээлээр “семинарын хичээл”-ийг үр дүнтэй зохион байгуулах аргыг олон жил туршсаны үр дүнд оюутнууд семинар хичээлийг үр дүнтэй боловсруулж, тайлбарлаж, газар зүйн зураг ашиглах чадварт суралцсан байна.

- Монголын угсаатны зүй хичээлийн “Монгол ястнуудын түүхэн газар нутаг” сэдвээр ТНС-II ангид нээлттэй хичээл заажээ.