Оюутан‎ > ‎

Мэдээ, Мэдээлэл


“Бие бялдар хөгжүүлэх аргазүй” хичээлийн тайлан

posted May 17, 2016, 1:33 AM by Ц ӨНӨР   [ updated May 17, 2016, 1:35 AM ]

2016 оны 5 дугаар сарын 10 нд Гурван-Эрдэнэ Багшийн Дээд Сургуулийн Бага ангийн багшийн 3-р курсын оюутнууд Сургуулийн өмнөх насны боловсролын багшийн ангийн 2-р курсын оюутнууд “Биеийн тамир дидактик” “Бие бялдар хөгжүүлэх аргазүй” хичээл дээр үзсэн,  сурсан,  мэдсэн зүйлээ тайлагналаа.





















Багшлах ур чадварын олимпиадад амжилттай оролцлоо.

posted Apr 21, 2016, 8:52 AM by Ц ӨНӨР


МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль, Оюутны холбооноос хамтран зохион байгуулсан "Багшлах ур чадвар"-ын олимпиадад манай сургуулийн "Түүх нийгэм судлалын багш"-ийн 3,4-р ангийн оюутнууд амжилттай оролцлоо. Оюутнууддаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

Гар бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

posted Apr 4, 2016, 9:21 PM by Ц ӨНӨР

Өнгөрсөн амралтын өдрөөр Монгол Улсын Боловсролын Их Сургуулиас багшлах дадлагад гарч буй оюутнууд “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн оюутнуудын хооронд  “Гар бөмбөг”-ийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.












                                                   П.Булган багштай 1-р курс /Тэргүүн байр/                                        Г.Гантогтох багштай Түүх нийгмийн багшийн 2 курс /Дэд байр/

                                                  

Ц.Энхцэцэг багштай Бага ангийн багшийн 3 курс /Гуравдугаар байр/

Үйл явдал

posted Feb 25, 2016, 6:40 PM by Ц ӨНӨР

“Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургуулийн Сургуулийн өмнөх насны боловсролын багшийн ангийн 2-р курсын оюутнууд “Дүрслэн урлахуйг хөгжүүлэх арга зүй” хичээлээр хийж сурсан бүтээлээрээ үзэсгэлэн гаргалаа. Цаашдын сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье.

2016.2.24нд

Баяр хүргэе

posted Feb 18, 2016, 9:56 PM by Ц ӨНӨР   [ updated May 8, 2016, 9:33 PM ]

"Гурван-Эрдэнэ" БДС-ийн Монгол хэл, уран зохиолын ангийн оюутан Энхбатын Баттөмөр “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн шинийн нэгэнд “Монгол улсын морь цоллооч” хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртлээ. Баттөмөртөө цаашдынх нь сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе.

“Гурван-Эрдэнэ” БДС-ийн хамт олон

2016.02.18

Оюутны эрдэм шинжилгээний бага хурлын “Сурах арга барил” салбар хуралдаан амжилттай болж өндөрлөлөө

posted Dec 27, 2015, 9:29 PM by Ц ӨНӨР

   
“Гурван-Эрдэнэ” БДС-ийн Оюутны эрдэм шинжилгээний бага хурлын “Сурах

арга барил” салбар  хуралдаан 2015.12.25-нд амжилттай болж өндөрлөлөө. 2 үе

шаттай явагдсан тус хуралд ХБ-4 ангийн оюутан Б.Содном “Оюутны сурах арга

барил ба хандлага” сэдэвт илтгэлээрээ “Тэргүүн” байр, ТНС-3 ангийн оюутан

Б.Даваажав “Оюутны лекцийг бичиж, тэмдэглэх чадварт хийсэн судалгаа”

сэдэвт илтгэлээрээ “Дэд” байр, БАБ-3а ангийн оюутан С.Жаргалцэнгэл ““Гурван-

Эрдэнэ” БДС-д суралцагч оюутнуудын бэрхшээл” сэдэвт илтгэлээрээ “Гутгаар”

байр тус тус эзэллээ. Хуралд оролцсон нийт оюутандаа амжилт хүсэж, эрдэм

судлалын зам нь дардан байхын ерөөл өргөе!

“Гурван-Эрдэнэ” БДС-ийн Эрдмийн зөвлөл

                                                                                                                                                                    2015.12.25

Оюутны эрдэм шинжилгээний бага хурлын “Судалгаа, эрдэм шинжилгээ” салбар хуралдаан амжилттай явагдлаа.

posted Dec 24, 2015, 9:25 PM by Ц ӨНӨР   [ updated May 8, 2016, 9:33 PM ]

“Гурван-Эрдэнэ” БДС-ийн Оюутны эрдэм шинжилгээний бага хурлын “Судалгаа,  эрдэм шинжилгээ”

салбар хуралдаан 2015.12.24-нд амжилттай явагдлаа. Тус хуралд 11 оюутан илтгэл хэлэлцүүлснээс

СӨБ-ын II а ангийн оюутан Г.Нэргүй,  Б.Адьяасүрэн  нарын ““Гурван-Эрдэнэ” БДС-д суралцагч

оюутнуудын оюун ухааны цогц чадамжийг судалсан нь” сэдэвт илтгэл “Тэргүүн” байр, ТНС- IY

ангийн оюутан О.Акхугийн “Өвөрлөгч гүн Баянтөмөрийн Хайсангийн Монголын төлөөх зүтгэл, үнэлэмж”

сэдэвт илтгэл “Дэд” байр, ХБ-III ангийн оюутан Ч.Оюунцэцэгийн “Т.Галсан “Жирмийн сүлжээ” жигдэрмэл

дөрвөн мөрт шүлэгт монгол ахуй, ёс заншлыг дүрсэлсэн нь” сэдэвт илтгэл “Гутгаар” байр тус тус

эзэллээ. Амжилттай оролцсон нийт оюутандаа эрдэм судлалын зам нь дардан байхын ерөөл өргөе!

“Гурван-Эрдэнэ” БДС-ийн Эрдмийн зөвлөл

                                                                                                                                      2015.12.24

1-7 of 7