Оюутан‎ > ‎

Оюутны зөвлөл


ОЮУТАН
Оюутны зөвлөлийн тухай
Оюутны зөвлөлийн дүрэм
Оюутны ёс зүйн дүрэм
Мэдээ, Мэдээлэл

Гурван-Эрдэнэ багшийн дээд сургуулийн оюутны зөвлөлийн товч танилцуулга

“Гурван - Эрдэнэ” багшийн дээд сургуулийн оюутны зөвлөл нь оюутан залуусынхаа эрх ашгийн төлөө 2000 онд оюутны зөвлөл нэртэй байгуулагдаж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа амжилттай явуулж ирсэн.

Оюутны зөвлөлийн эрхэм зорилго:

            Эв нэгдлийг нь эрхэмлэн
            Эрх ашгийг нь хамгаалж

            Сурч боловсрохыг нь дэмжин

            Тэднийг хөгжүүлэхэд оршино.

Оюутны уриа: 

            Эрдмийн жолоог “Гурван - Эрдэнэ” – ээс
            
Ирээдүйн жолоог эрдэм боловсролоос.....

Оюутны зөвлөлийн хамт олны уриа:

            Шимтэн суралцаж
            Шилдгийг эрэлхийлж

            Шинэчлэн оролцож

            Шинийг мэдээллэнэ.

Оюутны зөвлөл нь дараах үйл ажиллагаанд идэвхтэй оролцон,  хамтран ажилладаг. Үүнд:

·         Оюутны нийтийн тээврийн цахим картны захиалга

·         Урлаг, спортын уралдаан тэмцээн

·         Эрдэм шинжилгээний хурал

·         МОХ – ны үйл ажиллагаа, мэдээ мэдээллийг оюутнуудад хүргэх

·         Сургалтын албаны үйл ажиллагааг оюутнуудад дамжуулах гэх мэт.

Оюутны зөвлөлийн бүрэлдэхүүн:

Гурван-Эрдэнэ багшийн дээд сургуулийн оюутны зөвлөлийн тэргүүн:

Б.Даваажав ТНС-3-р ангийн оюутан.






Оюутны зөвлөлийн дэд дарга: М. Энхжаргал

Оюутны зөвлөлийн нарийн бичиг:
Б. Мөнхзул
  БАБ 1-р   ангийн оюутан.






Оюутны зөвлөлийн гишүүн:

н.Мөнгөнцэцэг  БАБ 1-р ангийн оюутан.





Оюутны зөвлөлийн гишүүн:

Н.Бүдгэрэл  БАБ 1-р ангийн оюутан.








Оюутны зөвлөл хариуцсан багш: П.Булган

Батлав................... ГЭБДС-ийн захирал Ч.Жачин


“Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургуулийн  “Оюутны зөвлөл”-ийн 2015-2016 оны хичээлийн жилд хийх ажлын төлөвлөгөө

Зохиогдох ажлууд

Хугацаа

Хамрах хүрээ

Зорилго

1

Оюутны тангараг өргөх  үйл ажиллагаа

 

9 сард

1-р курсын нийт оюутнууд

Оюутнууд өөрсдийн үүрэг, хариуцлагаа ухамсарлах, тангараг өргөх

2

Их цэвэрлэгээ

4 сард

1-4 курс

2 дахь гэр болох сургууль, орчин тойрно цэвэрхэн байлгах

3

Эрүүл мэндийн үзлэг

9 сард

1-4 курс

Эмчийн үзлэгт хамрагдах, эрүүл мэнддээ анхаарах

4

Бохины эсрэг аян

Сар бүр

1-4 курс

2 дахь гэр болох сургуулиа цэвэрхэн байлгах, бохины хорыг мэдэх

5

Сургуулийн аварга шалгаруулах “Гар бөмбөг”-ийн тэмцээн

10 сард

1-4 курс

Оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг нь хөгжүүлэх

6

Дээлтэй монгол

11 сард

1-4 курс

Үндэсний соёл, ёс заншилаа дээдлэх, бахархах, түгээх

7

Урлагийн бага наадам

 11 сард

1-4 курс

Оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, урлагийн мэдлэгийг нэмэгдүүлэх

8

Шинэ жил

 12 сард

1-4 курс

Оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, танилцан үзэл бодлоо чөлөөтэй солилцон нөхөрлөх

9

Монголын түүх хэн сайн мэдэх вэ? АХА тэмцээн

 4 сард

1-4 курс

Түүх соёлоо таньж мэдэх мэдлэгээ нэмэгдүүлэх

10

Шүлэг унших, бичих

3 сард

1-4 курс

Оюутнуудын авъяас чадварыг нээж хөгжүүлэх

11

А,Т,Б-гээс татгалзах өдөр

Сар бүр

1-4 курс

Хорт зуршлын хор хөнөөлийн тухай ойлгох, тэдгээрээс татгалзах

12

Сургуулийн аварга шалгаруулах “Ширээний теннис “ тэмцээн

4 сард

1-4 курс

Оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг нь хөгжүүлэх

13

“Хүн байх ухаан”-ы лекц

Сар бүр 1 удаа

1-4 курс

Ёс суртахуун болон хүн байхын утга учрыг ойлгуулах

14

“Багшийн ёс зүй, гоо зүй” лекц

Сар бүр 1 удаа

1-4 курс

Багшийн ёс зүйн мэдлэг олгох

15

Төгсөлтийн хонхны баяр

6 сард

1-4 курс

Төгсөгчдөдөө зориулж төгсөлтийн баярыг зохион байгуулах, тэдэнд ажлын амжилт хүсэх