Оюутны ёс зүйн дүрэм


ОЮУТАНЫ ЗӨВЛӨЛ
Оюутны зөвлөлийн тухай
Оюутны зөвлөлийн дүрэм
Оюутны ёс зүйн дүрэм


ОЮУТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Удирдах зөвлөлийн 2007 оны 12  дугаар

сарын 25-ны өдрийн 05  дугаар тогтоолын

08  дугаар хавсралт

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1       “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургуулийн оюутны үүргийг  баталгаажуулах, сургууль хамт олны доторх  харилцааг зохицуулах, хариуцлагын тогтолцоог бий болгоход энэхүү дүрмийн зорилго оршино.

Хоёр. Оюутны үүрэг хариуцлага

2.1       “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургуулийн оюутан нь дараах үүргийг хүлээнэ.

  • 2.1.1 Сургуулийн дүрэм журмын заалтууд болон сургалтын гэрээгээр хүлээсэн үүргээ чанд сахин биелүүлнэ.
  • 2.1.2 Идэвхи чармайлт гарган суралцаж, сургуулиас төлөвлөн зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхитэй оролцоно.
  • 2.1.3 Бусдын эрх ашгийг хүндэтгэнэ.

 

2.2 Оюутан нь гэмт хэрэг үйлдсэн бол хуулийн дагуу шийтгэл хүлээх бөгөөд хэрэв энэ үйлдэл нь сургуулийн болон хамт олны эсрэг чиглэгдсэн байвал энэ дүрмийн дагуу давхар хариуцлага хүлээнэ.

2.3 Сахилгын зөрчил гаргасан оюутанд сургуулийн зүгээс  дараах хариуцлага хүлээлгэнэ.

  • 2.3.1 Бусдын өмчийг зөвшөөрөлгүй ашигласан.
  • 2.3.2 Шалгалтын материалтай урьдчилан танилцсан.
  • 2.3.3 Шалгалтын явцад хуулсан.
  • 2.3.4 Сурлагын дүнгийн үнэлгээнд зүй бусаар нөлөөлсөн.
  • 2.3.5 Хууль бус аргаар дүн, шагнал, урамшуулал, тэтгэлэг, гэрчилгээ, диплом авсан, хуурамчаар үйлдсэн, үр дүн тайланг буруу мэдээлсэн.
  • 2.3.6 Сургалтын төлөвлөгөө, хичээл, дадлагын үйл ажиллагаанд саад учруулсан.
  • 2.3.7 Сургуулийн захиргаа, сургалтын алба, багш нарын талаар хуурамч материал үйлдсэн, буруу мэдээлэл өгсөн, зөвшөөрөлгүйгээр дүн тайлан бичиг баримтад засвар хийсэн, сургуулиас олгосон биеийн байцаалтыг буруу зорилгоор ашигласан.
  • 2.3.8 Сургуулийн удирдлага, багш нараас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй.
  • 2.3.9 Сургуулийн нутаг дэвсгэрт бусдын эрүүл мэнд аюулгүй байдалд нөлөөлсөн зохисгүй үйлдэл гаргасан.
  • 2.3.10 Сургуулийн дотоод журмыг ноцтойгоор зөрчсөн, бусдыг доромжилон заналхийлсэн, эрх чөлөө болон хувийн нууцад нь халдсан, амгалан тайван байдлыг алдагдуулсан, эрдэм шинжилгээ захиргаа, олон нийтийн ажлыг үймүүлсэн, тасалдуулсан.
  • 2.3.11Сургуулийн нутаг дэвсгэрт хар тамхи, архидан согтууруулах ундаа биедээ авч явсан буюу хэрэглэсэн.
  • 2.3.12 Сургуулийн өмчид хамаарах хөрөнгө, ном сурах бичиг, эд зүйлс, тоног төхөөрөмжийг зориулалтын бус байдлаар ашигласан гэмтээсэн.
  • 2.3.13 Сургуулийн байр, эзэмшилд нэвтрэн орох түлхүүр, карт, кодыг зөвшөөрөлгүйгээр ашигласан бусдад дамжуулсан.
  • 2.3.14 Сургалтын гэрээ болон сургуулийн дүрэм, журмын заалтыг зөрчсөн, тэдгээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

Гурав. Зөрчил гаргасан оюутанд хүлээлгэх хариуцлага

3.1 Оюутны зөвлөл болон ёс зүйн хорооны хурлаар хэлэлцэж анхааруулах. Анхааруулсан сануулгыг бичгээр үйлдэх.

3.2 Оюутны дотуур байранд зөрчил гаргасан тохиолдолд эхний удаа сануулах, хоёр дахь удаа дотуур байрнаас гаргах.

3.3 Сургууль болон бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх

3.4 Хоёр дахь удаагийн зөрчилд тодорхой хугацаагаар суралцах эрхийг хасах

Төгсөв