Оюутны зөвлөлийн дүрэм


ОЮУТАНЫ ЗӨВЛӨЛ
Оюутны зөвлөлийн тухай
Оюутны зөвлөлийн дүрэм
Оюутны ёс зүйн дүрэм


ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургуулийн “Оюутны зөвлөл” нь тус сургуулийн суралцагсдын сайн дурын үндсэн дээр нэгдсэн, оюутны өөрөө удирдах бие даасан байгууллага мөн.

 Хоёр. “Оюутны зөвлөл”-ийн зорилго

 2.1 “Оюутны зөвлөл”-ийн үндсэн зорилго нь өөрийн сургуулийн оюутнуудын нийтлэг эрх ашгийг төлөөлөн хамгаалах, тэдний чөлөөтэй сурч боловсрох нөхцлийг бүрдүүлэх, оюутны эрхийн түгээмэл тунхаглал үзэл санааг хэрэгжүүлэх зорилгооор Монгол улсын үндсэн хууль, “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургуулийн /цаашид БДС гэх/ дүрэм, журмууд, бусад холбогдох хууль тогтоолын хүрээнд ажиллана.

2.2 “Гурван-Эрдэнэ” БДС-ийн “Оюутны зөвлөл” нь сургуулийнхаа оюутнуудын эв нэгдлийг эрхэмлэн, тэдний хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх, мэдээллээр хангах, санал бодлоо чөлөөтэй солилцох бүх бололцоог бүрдүүлэхээр ажиллахыг эрхэм зорилгоо болгоно.

 Гурав. “Оюутны зөвлөл”-ийн бүтэц зохион байгуулалт

 3.1 “Оюутны зөвлөл” нь дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.

3.2  “Оюутны зөвлөл”-ийн гишүүд нь бүх ангиудын төлөөллөөс бүрдэх бөгөөд ангийн бүх оюутны дийлэнх олны саналаар сонгогдоно.

3.3 “Оюутны зөвлөл”-ийн дарга, дэд дарга, нарийн бичгийн даргыг оюутны зөвлөлийн гишүүдийн хурлаар, нууц санал хураалтаар сонгоно. Сонгуулийг бүх гишүүдийн 80-аас дээш хувийн ирцтэйгээр зохион байгуулна.

3.4 “Оюутны зөвлөл”-ийн зөвлөх багшийг сургуулийн захиргаанаас томилно.

3.5 “Оюутны зөвлөл” дотоод зохион байгуулалт болон тухайн хичээлийн жилийн төлөвлөгөөг есдүгээр сарын эхний долоо хоногт багтаан нийт оюутнуудад мэдээлсэн байна.

 Дөрөв. “Оюутны зөвлөл”-ийн эрх

4.1  Суралцагчдын эрх ашгийг хамгаалах зорилготой уялдуулан сургалтын алба, мэргэжлийн тэнхим, сургуулийн захиргаанд санал хүсэлт оруулах

4.2 Оюутнуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, хөгжүүлэх, эв нэгдлийг бэхжүүлэх үүднээс  олон талт ажлуудыг бие даан олон хамтарч зохион байгуулах

4.3 Бусад сургуулийн  оюутны байгууллага болон олон нийтийн байгууллагуудтай хамтарч ажиллах

4.4 Сургуулийн төсөвт тусгагдсан зардлыг холбогдох үйл ажиллагаанд захиран зарцуулах

Тав. “Оюутны зөвлөл”-ийн үүрэг

 5.1 Сургуулийн захиргаанаас гаргасан шийдвэр, үйл ажиллагаанд идэвхтэй оролцох

5.2 Оюутнуудыг шаардлагатай мэдээллээр хангах

5.3 Оюутнуудын эрх ашгийг хамгаалах

5.4 Оюутнуудын эв нэгдлийг хангах

5.5 Оюутнуудыг сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд үлгэрлэн дагуулах

5.6 Оюутнуудын гадаад дотоод харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд  анхаарч ажиллах

5.7 Ажлаа жил, улирлаар төлөвлөж сургуулийн жилийн ажлын графикт тусгах

Зургаа. Санхүүжилт

6.1 Оюутны зөвлөл нь дараах эх сурвалжаар санхүүжнэ.

6.2 Оюутны зөвлөлийн үйл ажиллагаанд зориулан сургуулиас төсөвлөсөн хөрөнгө

6.3 Иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын хандив

6.4 Өөрийн үйл ажиллагаанаас оруулах орлого

 Төгсөв