Бакалавр


БАКАЛАВР
Багш, Сургуулийн өмнөх насны боловсрол
Багш, Бага ангийн боловсрол
Багш, Монгол хэл-уран зохиолын боловсрол
Багш, Гадаад хэлний боловсрол  
Багш, Нийгмийн ухааны боловсрол
Багш, Математикийн боловсрол

БАГШ, СУРГУУЛИЙН ӨМНӨХ НАСНЫ БОЛОВСРОЛ

Мэргэжлийн онцлог:

  • Цэцэрлэгийн багш /бакалавр/ нь хүүхдийн цэцэрлэгт багшлах, сургуулийн өмнөх боловсрол эзэмшигч суралцагч хүүхдүүдэд хичээл заах, судалгаа шинжилгээний болон удирдах ажил эрхлэхээр бэлтгэгдэнэ.
  • Сургуулийн өмнөх насны хүүхэдтэй ажиллах арга барил, Сургуулийн өмнөх насны хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй, бага насны хүүхдийн сэтгэл судлалын онолын мэдлэгтэй мэргэжилтэн болно.
  • Сургуулийн өмнөх боловсролын сургалтын онцлог, суралцагчдын сэтгэцийн хөгжлийн онцлог, зүй тогтлын талаар мэдлэгтэй болно.
  • Сургуулийн өмнөх насны хүүхдийн мэдлэг чадвар, хөгжлийн түвшинд судалгаа хийж цаашид хөгжүүлэх арга барилыг боловсруулах чадвартай болно

Багшийн орчин үеийн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрийгөө хөгжүүлэх бололцоо нөхцөлийг бүрдүүлнэ.