Мэргэжил сурталчилах


БАКАЛАВР
Мэргэжлийн тодорхойлолт
Мэргэжлийн онцлог
Мэргэжил сурталчилах
Ангийн ажил бичих удирдамж  
Оюутны бүтээлийн сан хамгаалах журам
Багш мэргэжлийн дадлагын удирдамж
Төгсөлтийн шалгалтын журам, удирдамж
Шинэчилсэн хөтөлбөрийн чиг хандлага

Математик мэдээлэл зүйн багш, багш мэргэжлийг сурталчлах 7 хоног

Математик мэдээлэл зүйн багш, багш мэргэжилийг сурталчилах 7 хоног нь 2015 оны 12.7- 11ны өдрүүдэд тус сургууль дээр зохион байгуулагдлаа.

Ажлыг зохион байгуулахад ММЗ-4, ММЗ-3 ангийн оюутнууд тус бүр идэвхтэй оролцлоо. Тус үйл ажиллагааны үеэр дараах ажлуудыг зохион байгуулж амжилттай явагдаж өндөрлөлөө.

Үзэсгэлэн гаргав

posted Dec 15, 2015, 7:55 PM by Ц ӨНӨР   [ updated Dec 15, 2015, 7:55 PM ]

ММЗ ангийн оюутнууд өөрсдийн хийсэн зүйлээрээ үзэсгэлэн гаргаж, эвлүүлж бодож чадсан оюутанд
тоглоомоо бэлэглэсэн. Мөн үзэсгэлэнгийн үеэр сургалтын цахим хэрэглэгдэхүүнүүдийг оюутнуудад үзүүлж
сонирхуулав.
Мэргэжил сурталчилах 7 хоногийн хүрээнд Шатартай бодлого аян явуулсан ба энэхүү үйл ажиллагаа нь 4 хоногийн
хугацаатай явагдаж оюутнууд идэвхтэй оролцлоо.Тус тэмцээнд ТНС-ын ангийн оюутан Даваажав бүх бодлогыг
зөв бодож ялагч болсон.

10 хуруугаараа хэн хурдан бичиж чадах вэ? тэмцээнд МОХУЗ-ын ангийн 3-р курсын оюутан Ж.Доржнямбуу түрүүлсэн.


Эрдэмтэн багштай хийсэн уулзалт

posted Dec 15, 2015, 7:43 PM by Ц ӨНӨР   [ updated Dec 15, 2015, 7:43 PM ]

Эрдэмтэн багштай хийх уулзалтаар МУБИС-ийн Доктор ph.D Л. Мөнхтуяа багшийг урьж уулзалт зохион байгууллаа.
Л. Мөнхтуяа багш нь шинээр мөрдөж буй цөм хөтөлбөрийн дагуу 6-9р ангийн мэдээллийн технологи хичээлийн сурах
бичгийг боловсруулах багийн гишүүн ба манай оюутнуудад Сургалтын цөм хөтөлбөрийн зорилго зорилт, сурах бичиг
багшийн номын  уялдаа, үнэлгээ дүгнэлт гэх мэт сэдвүүдээр илтгэл тавьж үр өгөөжтэй сайхан сургалт боллоо.


Даамны тэмцээн

posted Dec 15, 2015, 7:16 PM by Ц ӨНӨР   [ updated Dec 15, 2015, 7:17 PM ]

Даамны тэмцээнд нийт 25 оюутан оролцож оюун ухаанаа сорилоо. Үүнээс
  • 1 -р байранд Ж.Доржнямбуу /МОХУЗ-ын ангийн 3-р курсын оюутан/
  • 2-р байранд Д.Нацагдорж /БАБ ангийн 3-р курсын оюутан/
  • 3-р байранд 1-р курсын оюутан Нямдаваа нар тус 2 тэргүүллээ






1-3 of 3