Шинэчилсэн хөтөлбөрийн чиг хандлага


БАКАЛАВР
Мэргэжлийн тодорхойлолт
Мэргэжлийн онцлог
Мэргэжил сурталчилах
Ангийн ажил бичих удирдамж  
Оюутны бүтээлийн сан хамгаалах журам
Багш мэргэжлийн дадлагын удирдамж
Төгсөлтийн шалгалтын журам, удирдамж
Шинэчилсэн хөтөлбөрийн чиг хандлага
МАТЕМАТИКИЙН БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА

    Математик нь хүний өдөр тутмын амьдралын олон салбартай нягт холбоотой байдаг. Математикийн хичээл   нь  математикийн мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлэхийн  зэрэгцээ түүнийг ахуйн амьдралын асуудалтай холбох учиртай.Математикийн хичээл дээр математик сэтгэлгээг өдөр тутмын амьдралын сэтгэлгээтэй, математик  үйлдлийг  практик амьдралын үйлдэлтэй холбох замаар математикийн хичээлийн агуулга нь бидний амьдралд чухал хэрэгтэй юм  байна гэдгийг сурагчдад ухааруулж чаддаг байх ёстой.Орчин цагийн ерөнхий боловсролд математикийн боловсрол ямар хувь нэмэр оруулах вэ? Гэдгийг  тодорхойлохдоо дараах чадваруудыг уялдаа холбоонд нь авч үзэх хандлага давамгайлж байна.Үүнд:
  • Техник, байгаль, нийгэм ба соёлын үзэгдэл, үйл явцыг математикийн тусламжтайгаар мэдэрч, ойлгож, математикийн үүднээс үнэлгээ хийж чадах
  • Математикийн болон математикийн бус салбарт дэвшигдэж буй асуудлуудыг танин мэдэж ухаарах, эдгээр, асуудлыг илэрхийлэх болон шийдэхдээ математикийн хэл, тэмдэг дүрслэл, томьёог зориулалтын дагуу хэрэглэх.
  • Математик ашиглан асуудал шийдэх явцдаа аливаа асуудлыг шийдвэрлэх ерөнхий чадвар эзэмших зэрэг болно.
Сүүлийн жилүүдэд ихэнх улс орны хувьд математикийн боловсролын шинэчлэл эрчимтэй хийгдэж, математик боловсролын үзэл баримтлал шинэчлэгдсэн. Математик боловсролын үзэл баримтлал шинэчлэгдэж байгаа нь дараах асуудлуудаар тодорхойлогдож байна. Үүнд:
  • Математик боловсролын стандартын хувьд: Бага дунд боловсролын стандартуудыг сургалтын оролтод төвлөрөхөөс сургалтын гаралтад төвлөрөн шинэчлэх үйл явц дэлхийн түвшинд явагдах болсон.
  • Математикийн цөм хөтөлбөрийн хувьд: Математик боловсрол олгох агуулгань зөвхөн математикийн шинжлэх ухааны уламжлалт бүлгүүдийн хүрээн дэх логик дэс дараатай сэдвүүдэд төвлөрдөг байсанд өөрчлөлт орж байна. Математикийн боловсролын стандартад тусгагдсан цогц чадамжууд, түүнд харгалзах оюуны болон социал чадваруудыг эзэмшүүлэхэд зохиомжтой агуулгыг сонгох замаар математик боловсрол олгох сургалтын цөм хөтөлбөрийг боловсруулах болсон.
  • Математикийн багшийн арга зүйн хувьд: Математикийн боловсролын стандарт ба сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд багшийн арга зүйд эрс өөрчлөлт гарч байна. Тухайлбал хичээл дээр үзэх агуулгыг багш өөрөө боловсруулан мэдлэг дамжуулах аргыг голчилдог байсан арга зүй, суралцахуйг тайлбарладаг онолп парадигмийн өөрчлөлт орсонтой уялдан эрс шинэчлэгдэх болсон. Сурагчид өөрийн  зохицуулалттай, хариуцлагатай суралцан мэдлэгээ бүтээх үйлийн, сэтгэл зүйн, материаллаг орчин бүрдүүлэх шинэ арга зүйд багш нар суралцах болсон.
  • Математикийн хичээлийн соёлын хөгжил. Математик дидактикт “Хичээлийн соёл ” гэсэн ухагдахууны дор ерөнхийдөө хичээлийн үйл явцад нөлөө үзүүлж байгаа эерэг өөрчлөлтүүдийг ойлгож байна. Нийгмийн хөгжил болон математикийн хичээл нь харилцан хамааралтай байдгаас математикийн хичээлийг маш нарийн нийлмэл систем гэж үздэг. Математикийн шинжлэх ухаан, математик дидактик, сурган хүмүүжүүлэх ухаан, арга судлалын хөгжил болон суралцагчдын нийгэм- сэтгэл зүйн байдал ч хичээлд нөлөө үзүүлж байна.