Мэргэжил сурталчилах


БАКАЛАВР
Мэргэжлийн тодорхойлолт
Мэргэжлийн онцлог
Мэргэжил сурталчилах
Ангийн ажил бичих удирдамж  
Оюутны бүтээлийн сан хамгаалах журам
Багш мэргэжлийн дадлагын удирдамж
Төгсөлтийн шалгалтын журам, удирдамж
Шинэчилсэн хөтөлбөрийн чиг хандлага

Монгол хэл-уран зохиол "Мэргэжил сурталчлах" аян

Хэл бичгийн оюутнууд номын санчидтай хамтран Хэл бичгийн холбогдолтой номыг таниулах, сурталчлах өдөрлөг зохиолоо. Өдөрлөгийн хүрээнд Багш нарын бүтээлийг таниулахаас гадна сургалтанд хэрэглэж болох ном, гарын авлагыг дэлгэн танилцуулсан. Мөн Монгол бичгийн бийрийн бичлэгийг оюутнуудад таниулан, бичүүлж, сонирхуулсан юм.

Монгол хэл-уран зохиол "Мэргэжил сурталчлах" аян

posted Nov 26, 2015, 10:31 PM by Ц ӨНӨР   [ updated Nov 26, 2015, 10:32 PM ]

Хэл бичгийн дөрөвдүгээр ангийн оюутнууд "Мэргэжил сурталчлах" аяны хүрээнд нэгдүгээр ангийн дүү нартаа Монгол хэлний зөв бичгийн дүрэм болоод утга найруулгын талаар зөвлөгөө өгсөн хичээлийг зохиолоо. Энэ хичээлийн зорилго зөв алдаагүй бичдэг, сайхан найруулдаг, өөрийгөө илэрхийлдэг багшийг бий болгох зорилготой билээ.

"Миний мэргэжил-Миний бахархал" сэдэвт эсээ бичлэгийн уралдаан

posted Nov 26, 2015, 10:29 PM by Ц ӨНӨР   [ updated Nov 26, 2015, 10:30 PM ]

Хэл бичгийн ухааны "Монгол хэл-Уран зохиол"-ын мэргэжлийг сурталчлах аяны нэг ажил нь "Миний мэргэжил-Миний бахархал" сэдэвт эсээ бичлэгийн уралдаан байлаа.
Энэ уралдаанд Хэл бичгийн дөрөвдүгээр ангийн оюутан Б.Содном түрүүлсэн юм. Түүний эсээг доор танилцуулж байна. Алдаа оноог нь шүүн, зөвлөгөө өгөөрэй. Оюутнуудаа !

 

“МИНИЙ МЭРГЭЖИЛ - МИНИЙ БАХАРХАЛ”

Хэлбичгийн дөрөвдүгээр ангийн оюутан Б.Содном

“Аль зогсоол уруу хөвж яваагаа мэдэхгүй хөлөг онгоцны дарвуулыг ямар ч салхи үлээгээд нэмэргүй” гэж гүн ухаантан Сенека хэлсэн байдаг. Үүнийг оюутан бүр сонсоод “Би юуны төлөө алтан цагаа гарздаж, аав ээжийнхээ хүч хөдөлмөрийг шавхан энд байгаа билээ?” гэдгийг тунгаан бодмоор. Өөрийн хүсэл сонирхлоороо хүрэх газраа зөв тодорхойлж чадвал бусдын шахалт шаардлага хэрэггүйгээр амжилттай сурч, сонгосон мэргэжилдээ манлайлагч болоод зогсохгүй өөрийнхөө мэргэжлээр бахархах болно.

Миний бие Монгол хэл-Уран зохиолын багшийн 4-р ангийн оюутан. Одоогоор ачит багш нарынхаа тусламжаар сонгосон мэргэжлээрээ суралцаад дөрөв дэх жилдээ оржээ. Энэ хугацаанд алдаж онож, чадах чадахгүй олон зүйл тулгарч байсан ч 3 жилийг ардаа орхиж, өөрийн хүссэн мэргэжлээ эзэмшиж, багш хэмээх эрхэм алдрыг хүртэхэд богинохон хугацаа үлдээд байна. Ингэж  үр дүнтэй суралцаж байгаагийн гол шалтгаан нь өөрийн мэргэжилдээ дурлаж, түүнийхээ төлөө өчүүхэн ч гэсэн хичээл зүтгэл гаргаж байсантай холбоотой байх гэж боддог.

Би  анхнаасаа л багш болохыг  мөрөөддөг байсан, арван жилд ангийн багшаа харж үлгэр дуурайлал авч, багшийн тусламжаар уран зохиолын ертөнцөөр аялаж, дүрдээ ороод уйлах цагтаа уйлж, баярлах үед нь хамт хөөрч, монгол хэл минь ямар уран яруу болох, нэг зүйлийг ямар олон янзаар мэдэрч, түүнийгээ хэрхэн яаж уран яруу илэрхийлж болдгийг гайхдаг байлаа.

“Дэлхийд үгийн урлагаар нааддаг, түүнийгээ ард түмэн  нь үзээд  баясан цэнгэдэг ганцхан л улс байдаг” гэж “Монгол туурагтны зуун эрхэм” нэвтрүүлгийн нэгэн дугаарт ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай ярьж байсныг ойлгоод тийм сайхан уран яруу, тансаг, өнө удаан жилийн  түүхтэй, үндэснийхээ эх хэлийг сонгон судалж, улмаар ирээдүй болсон хүүхэд багачуудаа өвлүүлэн үлдээдэг энэ сайхан мэргэжлийг сонгон суралцаж байгаадаа үнэхээр их баярлаж, бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байснаа нуух юун.  Энэ мэтчилэн олон хүмүүс эх хэлээ сонирхон судалж, өөр өөрийн салбартаа хувь нэмрээ оруулж  байгаа билээ.

Иймээс  эх хэл, өв соёл, уламжлалаа  судалж, хойч үедээ үлдээх явдал нь  миний хүрэх зогсоол бол өдөр тутмын хичээл зүтгэл, сурч байгаа үйл, хүсэл тэмүүлэл маань намайг хөдөлгөгч салхины хүч гэж ухаарч болмоор. Эцэст нь улс үндэстэн оршин тогтнох үндэс нь эх хэл бөгөөд энэ чухал мэргэжлийг сонгох судалж байгаа нь миний бахархал юм.  Бахархахаас ч аргагүй гайхамшиг юм. 

1 Оюун-Эрдэнэ.Л “Алсын хараа”.Уб.,2010.,80-р тал 
 

"Уран уншлага" -ын тэмцээн амжилттай боллоо.

posted Nov 26, 2015, 10:27 PM by Ц ӨНӨР   [ updated Nov 26, 2015, 10:28 PM ]

"Монгол хэл-Уран зохиолын мэргэжил"  сурталчлах аяны хүрээнд зохиосон "Уран уншлага" -ын тэмцээн амжилттай боллоо.

1-3 of 3