Багш, Сургуулийн өмнөх боловсрол


БАКАЛАВР
Мэргэжлийн тодорхойлолт
Мэргэжлийн онцлог
Мэргэжил сурталчлах
Ангийн ажил бичих удирдамж  
Оюутны бүтээлийн сан хамгаалах журам
Багш мэргэжлийн дадлагын удирдамж
Төгсөлтийн шалгалтын журам, удирдамж
Шинэчилсэн хөтөлбөрийн чиг хандлага

БАГШ, СУРГУУЛИЙН ӨМНӨХ НАСНЫ БОЛОВСРОЛ МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Мэргэжлийн индекс: 011201

Мэргэжлийн зориулалт
Сургуулийн өмнөх насны хүүхдийн багш” мэргэжлийн төгсөгч нь хүүхдийн цэцэрлэгийн болон хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдүүдтэй ажиллах багш бөгөөд төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийг хувилбарт сургалтанд /ээлжийн бүлгийн, явуулын багшийн, нүүдлийн бүлгийн/ хамруулан сургах ажлын зохион байгуулагчаар ажиллаж болно.

Мэргэжилтэнд тавигдах нийтлэг шаардлага
  • Хүмүүнлэгийн болон нийгэм –эдийн засгийн шинжлэх ухааны үндсэн сургаалиудтай танилцсан, нийгмийн шинжтэй үйл явдал, асуудлыг шинжлэх ухаанчаар задлан шинжлэх чадвартай, эдгээр шинжлэх ухааны аргуудыг мэргэжлийн болон нийгмийн төрөл бүрийн үйл ажиллагаанд хэрэглэж чаддах байх;
  • Байгаль,нийгэм,  хүний хоорондын харьцааг зохицуулдаг, ёс зүй, эрх зүйн хэм хэмжээг мэддэг, энэ мэдлэгээ амьдрал, үйл ажиллагаандаа хэрэглэх чадвартай байх;
  • Амьд болон амьгүй байгаль дахь үзэгдэл, үйл явцын тухай бүрэн дүүрэн төсөөлөлтэй, байгалийг танин мэдэх шинжлэх ухааны орчин үеийн аргуудын боломжийг ойлгосон, тэдгээрийг мэргэжлийн үүргээ биелүүлэхэд ашиглаж чаддаг байх;
  • Нэгээс доошгүй гадаад хэлийг өдөр тутмын болон мэргэжлийн үйл ажиллагаандаа ашиглах чадвартай байх;
  • Эрүүл аж төрөх ёсны талаар шинжлэх ухааны төсөөлөлтэй болсон, өөрийн бие бялдарыг хөгжүүлэх чадвар дадлыг эзэмшсэн байх;
  • Иргэний ардчилсан ёсны суурийг бүрдүүлэгч үнэт зүйлсийг мэддэг, бусад үндэстэн, бүс нутаг, өөрийн улс орны түүх, соёлын өвийг олон ургальч агуулгаар ойлгох, тайлбарлах, баяжуулах чадвартай, эх оронч үзэлтэй, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг байх;
  • Багаар ажиллах чадвартай, өөрийн хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулдаг, харилцааны соёлтой, монгол утга зохиолын хэлээр найруулан бичих, илтгэх, зөрчилтэй нөхцөлд бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж оновчтой шийдвэр гаргах, өөртөө болон бусдын өмнө хариуцлагаа хүлээх чадвартай байх;
  • Шинжлэх ухааны хөгжил, нийгмийн практик хурдацтай өөрчлөгдөж байгаа нөхцөлд өөрийн боломждоо дүн шинжилгээ хийх чадвартай, орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан шинэ мэдлэг олж авах, өөрийн мэргэжил, боловсролоо бүтээлчээр тасралтгүй дээшлүүлэх чадвартай байх;
  • Мэргэжлийн үүргээ биелүүлэхтэй холбоотой зорилгыг тавих, зорилтуудыг тодорхойлох чадвартай, тэдгээрийг шийдвэрлэхэд шинжлэх ухааны аргуудыг ашиглаж чаддаг байх;
  • Сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүй, бага насны хүүхдийг хөгжүүлэх арга технологи, боловсролын хөгжлийн үндсэн чиглэл, хэвийн төлөвийн талаар мэдлэг, чадвартай байх;
  • Сургалтын ажлыг оновчтой төлөвлөх, зохион байгуулах, үнэлэх, суралцагчдад боловсролын стандартын шаардлагад тохирсон мэдлэг, чадвар эзэмшүүлэх чадвартай байх;
  • Хүүхдийн авьяас чадвар, сониуч зан, танин мэдэх сонирхлыг хөгжүүлэх, чадвартай байх;

Мэргэжилтний эзэмшсэн байх мэдлэг

  • Бага насны хүүхэд боловсролын ямар үйлчилгээ авах ёстой тухай мэдлэг;
  • Ерөнхий сурган хүмүүжүүлэх зүй, сэтгэл судлалын орчин үеийн онол, арга зүйн мэдлэг;
  • Бага насны хүүхдийн хөгжлийн тухай онол, үзэл баримтлал;
  • Бага насны хүүхдийн хөгжил, түүний онцлог
  • Монгол Улсын үндсэн хууль, Боловсролын багц хууль, сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, сургуулийн өмнөх боловсрол I, II –Үндэсний хөтөлбөр, Засгийн газраас баталсан тогтоол шийдвэр, Хүүхдийн эрхийн конвенц зэрэг эрх зүйн мэдлэг
  • Хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй, сэтгэл судлалын шинжлэх ухааны мэдлэг;
  • Судалгааны арга зүйн мэдлэг;
  • Бага насны хүүхдийн нас, сэтгэцийн хөгжлийн онцлогт тулгуурлан тэднийг хөгжүүлэх арга, технологийн талаарх мэдлэг;
  • Боловсролын тогтолцоо, түүний удирдлагын үндсийн тухай мэдлэг;
  • Бага насны хүүхдийн дүрслэн зурах, урлан бүтээх чадварыг хөгжүүлэх мэдлэг;
  • Бага насны хүүхдэд дуулах, бүжиглэх, хөгжимдөх чадвар эзэмшүүлэх мэдлэг;
  • Бага насны хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчтай ажиллах арга барилын мэдлэг;
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог, хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдийг цэцэрлэгийн ердийн бүлгийн хүүхдүүдтэй хамт сургаж хөгжүүлэх онол, арга зүйн мэдлэг;

Мэргэжилтний эзэмшсэн байх чадвар

  • Холбогдох хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг , мөрдөх, хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч, иргэдэд сурталчлах;
  • Сургалтын арга барилын олон хувилбаруудаас оновчтойг сонгон авч сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх;
  •   Бага насны хүүхдийн мэдлэг, чадварыг үнэлэх;
  • Хүүхдийн хөгжлийн чиглэлээр судалгаа хийх, судалгааны үр дүнд боловсруулалт хийж үнэлэлт, дүгнэлт өгөх;
  •   Хувилбарт сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх;
  •   Хүүхдийн хэл яриа, сэтгэхүйг хөгжүүлэх;
  • Бага насны хүүхдийг бие бялдрын хувьд эрүүл чийрэг өсгөж хөгжүүлэх, ариун цэвэр эрүүл ахуйн дадал эзэмшүүлэх;
  • Хүүхэд өөрийгөө илэрхийлэх, бусдыг хүндэтгэн харилцах, ардын ёс заншлыг танин мэдэхэд нь туслах;
  • Хүүхдийн эрх ашгийг хамгаалахад эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах, тэдэнд мэргэжлийн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх;
  • Заах арга, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэх;
  •  Хүүхдийг хайрлан тэдэнтэй эв дүйтэй харьцах;
  • Сургалтын үйл ажиллагааны эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын шаардлагыг хангах;