Мэргэжил сурталчилах


БАКАЛАВР
Мэргэжлийн тодорхойлолт
Мэргэжлийн онцлог
Мэргэжил сурталчлах
Ангийн ажил бичих удирдамж  
Оюутны бүтээлийн сан хамгаалах журам
Багш мэргэжлийн дадлагын удирдамж
Төгсөлтийн шалгалтын журам, удирдамж
Шинэчилсэн хөтөлбөрийн чиг хандлага

СҮҮЛД НЭМЭГДСЭН МЭДЭЭ

  • Дүгнэлт Багш сургуулийн өмнөх боловсрол мэргэжил сурталчилах 7 хоног нь тус сургууль дээр анх удаа  2015 -2016 оны хичээлийн жилд зохион байгуулагдлаа.Ажлыг зохион байгуулахад Багш  Сургуулийн өмнөх боловсролын 2 дугаар ...
    Posted Nov 26, 2015, 8:19 PM by Ц ӨНӨР
  • “ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШИЙН БАХАРХАЛ” “Цэцэрлэгийн багшийн бахархал” буюу оюутан болон багш ажилчид нар цэцэрлэгийн багшийн талаар юуг гэж боддог болох, түүнчлэн энэ мэргэжлийн сайн зан чанарын талаар өөрийн сэтгэгдлээ бичнэ. Энэхүү сэтгэгдлийн самбарыг 2015 ...
    Posted Nov 26, 2015, 7:57 PM by Ц ӨНӨР
  • ҮСЭГЛЭЛИЙН ХААД” ТЭМЦЭЭН “Үсэглэлийн хаад” тэмцээнийг 2015 оны 11 дүгээр сарын 11 ны өдрийн 15.30 минутанд 210 тоот ангид зохион байгуулсан. Тус тэмцээнийг ГЭБДС-ийн гүйцэтгэх захирал Г.Буянтогтох, ангийн багш Ч ...
    Posted Nov 26, 2015, 7:50 PM by Ц ӨНӨР
Showing posts 1 - 3 of 10. View more »





Мэргэжил сурталчлах 7 хоногийн үйл ажиллагааны хөтөлбөр

Хугацаа: 2015-оны 11-р сарын 9 -13

Хамрах хүрээ: Гурван-Эрдэнэ багшийн дээд сургуулийн бүх оюутан, багш ажилчид

Зорилго:

  • Багш, сургуулийн өмнөх боловсрол мэргэжлийг сурталчлах
  • Мэдсэн сурсан зүйлээ бусадтай хуваалцах
  • Мэргэжлээрээ бахархах

Хийгдэх үйл ажиллагаа

Хугацаа

Хамрах хүрээ

Хариуцах эзэн

1

Багш, СӨБ мэргэжлийн номоор үзэсгэлэн гаргах

11.09

1-4 ангийн оюутнууд

Багш, СӨБ мэргэжлийн

4-р анги зохион байгуулах комис

“Хөгжилтэй агшин” тэмцээн

Багш, СӨБ мэргэжлийн 2-р ангийн зохион байгуулах комисс

2

Эцэг эхэд зориулсан зөвлөгөөгөөр үзэсгэлэн гаргах

11.10

1-4 ангийн оюутнууд

Багш, СӨБ мэргэжлийн

2-р анги зохион байгуулах комисс

Гарын жижиг булчин хөгжүүлэх тусгай материал болон цамц, цүнх хийх аргачлалын сургалт

 

Багш, СӨБ мэргэжлийн

4-р анги зохион байгуулах комисс

3

“Журамлагдсан үгийг үсэглэх” тэмцээн

11.11

1-4 ангийн оюутнууд, багш, ажилчид

Багш, СӨБ мэргэжлийн

4-р анги зохион байгуулах комисс

Гарын доорх материал ашиглаж хийсэн бүтээлийн үзэсгэлэн

Багш, СӨБ мэргэжлийн

2-р анги зохион байгуулах комисс

4

Эрүүл бие - Зөв хооллолт

 

11.12

1-4 ангийн оюутнууд, багш, ажилчид

Багш, СӨБ мэргэжлийн

3-р анги зохион байгуулах комисс

Хэн 4 бэрх буулгах вэ? тэмцээн

5

“Цэцэрлэгийн багшийн бахархал”

\сэтгэгдэл бичих\

11.13

1-4 ангийн оюутнууд, багш, ажилчид

Багш, СӨБ мэргэжлийн

4-р анги зохион байгуулах комисс

Цэцэрлэгтээ тавтай морил \нээлттэй үйл ажиллагаа\

Багш, СӨБ мэргэжлийн

2-р анги зохион байгуулах комисс

Төлөвлөгөө гаргасан: Багш, сургуулийн өмнөх боловсрол 2 – 4-р ангийн оюутнууд

                           Мэргэжил сурталчилах ажлыг зохион байгуулах комисс

Дүгнэлт

posted Nov 26, 2015, 8:19 PM by Ц ӨНӨР

Багш сургуулийн өмнөх боловсрол мэргэжил сурталчилах 7 хоног нь тус сургууль дээр анх удаа  2015 -2016 оны хичээлийн жилд зохион байгуулагдлаа.

Ажлыг зохион байгуулахад Багш  Сургуулийн өмнөх боловсролын 2 дугаар анги, 3 дугаар анги, 4-р ангиуд тус бүр идэвхтэй оролцлоо. Мэргэжлийн багш нар өөр өөрсдийн заадаг хичээлээр оюутнуудад мэдлэг чадвар олгож буй үйл ажиллагааг нээлттэй зохион байгууллаа.
Үүнд:

Ø  Багш М.Энхтүвшин өөрийн заадаг хичээлийн дуулах арга зүйн үйл ажиллагаа

Ø  Багш П.Булган хөдөлгөөн дасгалын үйл ажиллагааг тус тус зохион байгууллаа.

Цаашид энэ ажлыг жил бүр өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулж ажиллах болно.

Тайлан бичсэн:Багш Б.Түвшинжаргал

                           До.Ганцэцэг

“ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШИЙН БАХАРХАЛ”

posted Nov 26, 2015, 7:56 PM by Ц ӨНӨР   [ updated Nov 26, 2015, 7:57 PM ]

“Цэцэрлэгийн багшийн бахархал” буюу оюутан болон багш ажилчид нар цэцэрлэгийн багшийн талаар юуг гэж боддог болох, түүнчлэн энэ мэргэжлийн сайн зан чанарын талаар өөрийн сэтгэгдлээ бичнэ. Энэхүү сэтгэгдлийн самбарыг 2015 оны 11 дүгээр сарын 09 ны өдрөөс 11 дүгээр сарын 13 ныг хүртэлх хугацаанд сургуулийн 1,2,3 дугаар давхарын хананд байрлуулан тавьсан.












Энэхүү самбар дээр оюутнууд цэцэрлэгийн багшийн сайн талаар дурьдаж онцолж бичсэн байсан ба мөн

цэцэрлэгийн багшийн сул тал ба юуг гэж боддог талаараа нэг нэгэнгүй бичсэн байлаа. Оюутнуудын бичсэн сэтгэгдлээс дурьдвал:

  • Халуун дулаан тэврэлтийг өгч чаддаг.
  • Бусдын хүүхдийг өөрийн хүүхдээс дутуугүй хайрлаж, бүхнээ зориулж чаддаг.
  • Хүүхдийн насны минь хамгийн гэнэн оргилуун хүсэл мөрөөдлийг минь хуваалцдаг азтангууд
  • Өөдрөг үзэлтэй бодолтой, сэтгэлийн хадтай, ухаалаг, гэгээлэг, хүнд эерэг энерги өгдөг.
  •  Алдрай бяцхан үрсийн ээж болдог.
  •  Хүүхдэд аз жаргал бэлэглэгч
  • Хүүхдийн амьдралын суурийг тавьж өгдөг.
  •  100 хувь гэх зэрэг сэтгэгдлүүд бичсэн ба цэцэрлэгийн багш нь бүтээлч, өөдрөг, цоглог, авьяастай, чадвартай, сайн хүн гэх мэтчилэн зан чанарыг дийлэнх сэтгэгдэл нь эзэлж байлаа.

ҮСЭГЛЭЛИЙН ХААД” ТЭМЦЭЭН

posted Nov 26, 2015, 7:48 PM by Ц ӨНӨР   [ updated Nov 26, 2015, 7:50 PM ]

“Үсэглэлийн хаад” тэмцээнийг 2015 оны 11 дүгээр сарын 11 ны өдрийн 15.30 минутанд 210 тоот ангид зохион байгуулсан. Тус тэмцээнийг ГЭБДС-ийн гүйцэтгэх захирал Г.Буянтогтох, ангийн багш Ч.Одсүрэн нар шүүсэн.

Тэмцээнийг 3 үе шаттайгаар зохион байгууллаа.  

·         1 дүгээр үе шатанд оюутан бүр нэг нэгнээр журамласан үгийг үсэглэж хэлнэ. Алдсан оюутан хасагдах журмаар явагдана.

·         2 дугаар үе шатанд оюутан бүрт үсэг өгөх ба тус үсгийг бүгдийг нь ашиглан үйл үг бүтээнэ. Хамгийн түрүүнд бүтээсэн 3 хүүхэд дараагийн шатанд орно. 

·         3 дугаар үе шатанд оюутан бүр сугалсан үсгээрээ тэмдэг нэр бүтээнэ. Мөн бүтээсэн үгнийхээ утгыг тайлбарлана. Хамгийн түрүүнд үгээ бүтээж, зөв тайлбарласан оюутан Дэд байр эзэлнэ.

ДЭД байр оюутан Б.Содном

ТЭРГҮҮН байр Т.Нямноров

ГУТГААР байр Ө.Мөнхжаргал нар эзлэв.

 

СӨБ-ИЙН МЭРГЭЖЛИЙН “НОМЫН ҮЗЭСГЭЛЭН”

posted Nov 26, 2015, 7:43 PM by Ц ӨНӨР   [ updated Nov 26, 2015, 7:43 PM ]

Энэхүү үзэсгэлэнд нийт 82 ширхэг ном байсан ба багш нарт зориулсан гарын авлага, сурах бичиг, хууль дүрэм зааварын эмхтгэл, бага насны хүүхэд уншихад зориулсан сэтгүүлүүд багтсан.
“Номын үзэсгэлэн” нь 2015 оны 11 сарын 09-ны өдрийн 11.00 цагаас 15.30 минут хүртэл гаргасан.


СӨБ 4-р анги

posted Nov 26, 2015, 7:39 PM by Ц ӨНӨР

“ГУРВАН-ЭРДЭНЭ” БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН

БАГШ СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ МЭРГЭЖИЛ СУРТАЛЧИЛАХ

ДОЛОО ХОНОГТ ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН

4-Р АНГИ

2015 оны 11 дүгээр сарын 09

 

 

 

Зохион байгуулах ажил

 

 

Хамрах хүрээ

 

Хугацаа

 

Гарах үр дүн

 

 

 

1

 

 

СӨБ-ийн мэргэжлийн номоор үзэсгэлэн гаргах

 

 

1-4 ангийн оюутнууд

 

 

11 сарын 09

 

1-4 ангид ямар ямар ном үзэж судалдаг болохыг бусад ангийн оюутнууд мэдэх

 

 

 

2

 

 

“Үсэглэлийн хаад” тэмцээн

 

 

1-4 ангийн оюутнууд

 

 

11 сарын 11

 

Журамласан үгийг мэдэх, үгийг үсэглэж хэлж сурах, нэг нэгнээрээ бахархаж бие биенээ хүндэлж сурах

 

 

3

 

“Цэцэрлэгийн багшийн бахархал”

 

1-4 ангийн оюутнууд, багш ажилчид

 

 

11 сарын 13

 

Цэцэрлэгийн багшийн сайн зан чанарын талаар мэдэх, бусаддаа ойлгуулах

 

СӨБ-ийн 4  дүгээр анги

Цэцэрлэгтээ тавтай морил нээлттэй үйл ажиллагаа

posted Nov 26, 2015, 7:36 PM by Ц ӨНӨР   [ updated Nov 26, 2015, 7:37 PM ]

Цэцэрлэгийн орчин бүрдүүлж нийт оюутан сурагчдад цэцэрлэгийн үйл ажиллагааны тухай төсөөлөл олголоо.

“4 бэрх” аз сорих уралдаан

posted Nov 26, 2015, 7:28 PM by Ц ӨНӨР   [ updated Nov 26, 2015, 7:30 PM ]

Батлав: АУБ........................Б.Түвшинжаргал

“4 бэрх” аз сорих уралдааны удирдамж

Зорилго:

·         Ардын тоглоом наадмаараа тоглох өв уламжлалаа дээдлэх үзлийг дэмжих

·         Оюутнуудын оролцоог нэмэгдүүлэх

Хамрах хүрээ:ГЭБДС-ийн багш, оюутнууд

Хэзээ: 2015.11.11 өдөр 13.30

Хаана: Багш, Сургуулийн өмнөх боловсролын мэргэжлийн кабинет 210

Шалгаруулах журам:

1-р үе:

·         Оролцохыг хүссэн багш, оюутан нар 3 удаа “4 бэрх” хаях ба 1 удаа буулгасан нь цааш тоглоомыг үргэлжлүүлж буулгаж чадаагүй нь хасагдана.

2-р үе:

·         1-р үеэс шалгарсан оролцогч нар дахин “4 бэрх” 3 удаа хаяж түрүүлж буулгасан 5 оролцогч цааш тоглоно.

3-р үе:

·         Шалгарсан 5 оролцогч ээлжлэн “4 бэрх” хаях ба хэн түрүүлж

“4 бэрх” буулгасан нь азтан болно.

Азтанаар тодорсон 3 оролцогчийг дурсгалын зүйл дурсамжаар мялаана.

                                       Зохион байгуулах комисс

Багш, сургуулийн өмнөх боловсрол мэргэжлийн 3а анги

Тэмцээний үеэр



СӨБ 3-р анги

posted Nov 26, 2015, 7:16 PM by Ц ӨНӨР   [ updated Nov 26, 2015, 7:17 PM ]

Сургуулын өмнөх боловсролын 3-р ангийн оюутнууд өглөө бүр угтах үйл ажиллагаа зохион байгууллаа.

Бүтээлийн үзэсгэлэнгийн үеэр

posted Nov 26, 2015, 7:08 PM by Ц ӨНӨР   [ updated Nov 26, 2015, 7:10 PM ]



СӨБ 2-р анги

posted Nov 24, 2015, 5:55 AM by Ц ӨНӨР   [ updated Dec 1, 2015, 10:51 PM ]

“Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургуулийн оюутнуудын

дунд зохион явуулах “Хөгжилтэй агшин” тэмцээний удирдамж

Зорилго: Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлийг сурталчлах, мэргэжлийн онцлогийг таниулах

Агуулга: Хөгжим сонсонгоо хүүхдийн дууны шүлэг бичнэ. Ямар дууны шүлэг бичихээ сугална.

Хамрах хүрээ: 1-4 курсийн оюутнууд нэг ангиас 1 хүүхэд

Жич: Тэмцээн 2 шаттай.

1-р шат: Хөгжим сонсож, хүүхдийн дууны үг бичнэ.

2-р шат: Хөгжим сонсонгоо, бичсэн дууныхаа үгийг аятай болгож, дуулна.

 Шалгаруулах журам:

  • Хүүхдийн дууныхаа шүлгийг алдаагүй бичсэн байна.
  • Хүүхдийн дууныхаа шүлгийг 2 бадаг бичиж байж дараагийн шатанд оролцох боломжтой.

Хугацаа:11 сарын 9-нд 13 цагт

Шагнал:

  • 1-р байр Өргөмжлөл, дурсгалын зүйл
  • 2-байр Өргөмжлөл, дурсгалын зүйл
  • 3-р байр Өргөмжлөл, дурсгалын зүйл

                               Хэл бичгийн ухааны тэнхим

1-10 of 10