ҮСЭГЛЭЛИЙН ХААД” ТЭМЦЭЭН

posted Nov 26, 2015, 7:48 PM by Ц ӨНӨР   [ updated Nov 26, 2015, 7:50 PM ]

“Үсэглэлийн хаад” тэмцээнийг 2015 оны 11 дүгээр сарын 11 ны өдрийн 15.30 минутанд 210 тоот ангид зохион байгуулсан. Тус тэмцээнийг ГЭБДС-ийн гүйцэтгэх захирал Г.Буянтогтох, ангийн багш Ч.Одсүрэн нар шүүсэн.

Тэмцээнийг 3 үе шаттайгаар зохион байгууллаа.  

·         1 дүгээр үе шатанд оюутан бүр нэг нэгнээр журамласан үгийг үсэглэж хэлнэ. Алдсан оюутан хасагдах журмаар явагдана.

·         2 дугаар үе шатанд оюутан бүрт үсэг өгөх ба тус үсгийг бүгдийг нь ашиглан үйл үг бүтээнэ. Хамгийн түрүүнд бүтээсэн 3 хүүхэд дараагийн шатанд орно. 

·         3 дугаар үе шатанд оюутан бүр сугалсан үсгээрээ тэмдэг нэр бүтээнэ. Мөн бүтээсэн үгнийхээ утгыг тайлбарлана. Хамгийн түрүүнд үгээ бүтээж, зөв тайлбарласан оюутан Дэд байр эзэлнэ.

ДЭД байр оюутан Б.Содном

ТЭРГҮҮН байр Т.Нямноров

ГУТГААР байр Ө.Мөнхжаргал нар эзлэв.