Цэцэрлэгийн туслах багш



СУРГАЛТ,ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
Сургалтын бодлого
Бакалавр
Магистр
Цэцэрлэгийн туслах багш
Эрдэм шинжилгээний ажил
Нээлттэй семинар

Гурван –Эрдэнэ багшийн дээд сургууль нь 2014 оны хичээлийн жилээс эхлэн “Хүүхдийн цэцэрлэгийн туслах багш”- ийн мэргэжил олгох сургалтыг 3 дах жилдээ зохион байгуулж байна.

Тус сургалтын давуу тал нь:

  •  DACUM” аргаар боловсруулж баталгаажуулсан сургалтын хөтөлбөр
  • Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад олон жил ажилласан дадлага туршлагатай багштай
  • Хотын төвд байрлалтай
  •  Дадлага хийх бааз цэцэрлэгтэй
  •  Цаг сонгох боломжтой
  • Номын сангаар үйлчлүүлэх
  •  Гарын авлага DVD, CD –ээр хангана.

Сургалтын эхлэх хугацаа:

  • Сар бүрийн 5 - нд

Үргэлжлэх хугацаа:

  • Ажлын 21 хоног

Манай сургалтанд хамрагдсанаар та дараах чадваруудыг эзэмшинэ.

Үүнд:

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйнн шаардлага хангаж ажиллах
  •  Бага насны хүүхдийн хөгжлийг ханган ажиллах
  • Багшид сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад туслах
  •  Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах
  •  Хүүхдийн цэцэрлэгийн сургалтын орчныг тохижуулах
  •  Хооллолтын эрүүл ахуйн дэглэмийг сахих
  •  Бичиг баримт боловсруулах
  • Цахилгаан техник хэрэгсэлийг ажиллуулах
  • Тоглоом тараах материалын аюулгүй байдлыг хангах

 

 ТУСЛАХ БАГШ ГЭЖ ХЭН БЭ?

Туслах багш гэж сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулахад багшид туслах үүрэгтэй,  мэргэжлийн сургалтад хамрагдсан ажилтныг хэлнэ.

            /Сургуулийн Өмнөх Боловсролын тухай хуулийн 4-р зүйлээс\

ТУСЛАХ БАГШИЙН ЭРХ, ҮҮРЭГ

  • Бүлгийн эрүүл ахуй, ариун цэврийн норм, нормативыг хангах
  • Хүүхэд бүрийг асран халамжлах, эрүүл мэнд, ариун цэврийн зөв дадал, хэвшилтэй болоход сургах
  • Хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ асрах хөгжүүлэхэд нь туслалцаа үзүүлэх
  • Хичээл, хүүхдийг хөгжүүлэх бусад үйл ажиллагаанд бэлтгэх, зохион байгуулах, хэрэгжүүлэхэд нь багшид туслах
  • Эрүүл мэндийн шинжилгээ үзлэгт хамрагдах
  • Мэргэжлийн сургалтанд хамрагдах нөхцөлөөр хангагдах
  • /Сургуулийн Өмнөх Боловсролын тухай хуулийн 13-р зүйлээс\

Мэргэжлийн суурь чадамжийн нэгж

Чадамжийн нэгжийн тодорхойлолт: Өрөө тасалгааг цэвэрлэх, багшийн сургалт зохион байгуулах үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллах, хамгаалах хувцас хэрэгслийг зааврын дагуу хэрэглэх болон холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар мэдлэг, чадвар, хандлага эзэмшинэ.

Чадамжийн нэгж:

Элемент

1

ХАБ, ЭА-г мөрдөж ажиллах

1.1   Холбогдох хууль тогтоомжийг мөрдөн ажиллах

1.2   Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ерөнхий зааварчилгаа авах

1.3   ХАБ, ЭА-н ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл зааврын дагуу хэрэглэх

1.4   Ажлын байрны ХАБ, ЭА-г зохих шаардлагын дагуу хангах

1.5   Осол гэмтлийн үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх

2

Хүүхдийн бие бялдарыг хөгжүүлэх

2.1 Дасгал хөдөлгөөний эрүүл ахуйн дүрмийг мөрдөж ажиллах

2.2 Хөдөлгөөнт тоглоомоор хүүхдийн бие бялдарыг хөгжүүлэх

2.3 Нар, ус, агаараар хүүхдийг чийрэгжүүлэх

2.4 Хүүхдийн ам, хамрын хөндийн ариун цэврийг ханган ажиллах, асаргаа сувилгаа арга ажиллагаанд суралцана.

2.5 Үндсэн хөдөлгөөнөөр хөдөлгөөний эвсэлийг хөгжүүлэх

3

Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэхэд туслах

3.1 Хүүхдийн оюун ухааны хөгжлийн онцлог, хүүхдийг хөгжүүлэх арга хөгжлийг түвшинг тодорхойлох чадвар, судалгааны арга

3.3 Сургалтын технологи арга зүйд суралцах

3.2 Хэл ярианы хөгжлийг хангахад туслах

3.3 Математик сэтгэлгээг хөгжүүлэх дасгал тоглоом хийх, ашиглах

3.4 Дуулах, бүжиглэх, шүлэг уншихад туслах

3.5 Зурах, барих, наах, хайчлах үйлийг хийхэд туслах

3.6 Зурагт үзүүлэн, тараах материалыг бэлтгэх

4

Орчны эрүүл ахуйн шаардлагыг хангах

4.1 Хичээлийн өрөө тасалгааны ариун цэвэр, агааржуулалтыг хангах

4.2 Хүүхдийн тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүний аюулгүй байдлыг хангах

4.3 Хичээлийн хэрэглэл материалыг хадгалах хамгаалах

4.4 Ширээ сандал, тавиур, самбарыг аюулгүй байрлуулах

4.5 Сургалтын тоног төхөөрөмж болон ахуйн цахилгаан хэрэгсэлийг

      ашиглах

5

Хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах

5.1 Хүүхдийн хоол тэжээлийн тухай мэдлэг эзэмших

5.2 Хүүхдийн амны хөндий, хамрын хөндийн ариун цэврийг хангах

5.3 Гарын ариун цэврийг хангах

5.4 Зөв бие засахад туслах

Өвчлөлүүд, халдварт ба халдварт өвчний үед авах арга хэмжээ

5.5 Ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг хүүхдээс хол байлгах

5.6 Зөвлөгөө зөвлөмж бичих

6

Ажлын байрандаа хөгжих

6.1 Туслах багшийн ажлын баримт бичгийг боловсруулах

6.2 Интернэт ашиглах

6.3 Мэргэжил нэгт нөхөдтэй хамтран ажиллах

6.4 Мэргэжлийн уралдаан тэмцээнд оролцох

6.5 Гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх

6.6 Эцэг эхтэй ажиллах

Эзэмшсэн байвал зохих чадамж:

Мэдлэг:

  • Ариун цэвэр эрүүл ахуйн дүрэм
  • Бага насны хүүхдийн сэтгэл судлал
  • Бага насны хүүхдийн сурган хүмүүжүүлэх ухаан
  • Сургалтын орчны стандарт
  • Хоол тэжээл, амин дэм
  • Бага насны хүүхдийн асаргаа, сувилгаа

Чадвар:

  • Харилцааны ур чадвар
  • Бага насны хүүхэдтэй ажиллах  эв дүй
  • Ажлын байрны эмх цэгц зохион байгуулалт
  • Ажлын ачаалал
  • Багаар ажиллах
  • Хариуцлага хүлээх

Хандлага:

·         Нягт нямбай

·         Өрөвч нинжин сэтгэлтэй

·         Өөртөө итгэлтэй

·         Мэдрэмжтэй

·         Санаачлагатай

·         Идэвхтэй

·         Цаг баримталдаг

·         Үнэнч шударга