Сургалтын бодлого



СУРГАЛТ,ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
Сургалтын бодлого
Бакалавр
Магистр
Цэцэрлэгийн туслах багш
Эрдэм шинжилгээний ажил
Нээлттэй семинар

"ГУРВАН-ЭРДЭНЭ" БДС-ИЙН СУРГАЛТЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО

Чадварт суурилсан сургалт

Гэгээрэлд чиглэсэн хамтын ажиллагаа

Нэг. Ерөнхий зүйл

    Манай сургуулийн сургалтын бодлого нь боловсрол, сургалтын чанарыг сайжруулах тасралтгүй үйл ажиллагааны нэгдлээр тодорхойлогдох ба  боловсрол, үйлчилгээ бүрийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, үр ашгийг сайжруулахад чиглэсэн олон талт арга хэмжээг үе шат, эрэмбэ дараатай авч хэрэгжүүлнэ.

Монгол улсын Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Дээд боловсролын тухай хууль, Багш боловсролын стандартын үзэл баримтлалын дагуу Хүмүүнлэгийн ухаан, Математик, байгалийн ухаан, Нийгмийн ухааны чиглэлээр   багш-мэргэжилтэн бэлтгэхдээ мэргэжлийн тодорхойлолтыг үндэслэн мэргэжилтний зайлшгүй эзэмших наад захын чадвар бүхий бүтээлч хариуцлагатай, тасралтгүй хөгжих чадвартай  багш нарыг бэлтгэн гаргахад чиглэгдэнэ.

Хоёр. Сургалтын зорилго

ГЭБДС-ийн сургалтын зорилго нь оюутан-багш нарын хөгжлийг хангах, багш мэргэжлийн стандартыг хэрэгжүүлэхэд оршино.

Гурав. Сургалтад баримтлах зарчим

  • Оюутны сурч хөгжих, сонирхол хэрэгцээг харгалзах

  • Оюутан нэг бүрийн чадварт суурилах

  • Оюутны суралцах боломжийг адил тэгш олгох

  • Оюутны бие даасан бүтээлч үйл ажиллагаан дээр тулгуурлах

  • Багш мэргэжлийн боловсрол эзэмших, таатай орчин нөхцөл бүрдүүлэх

  • Харилцан хамтран ажиллах


                              Дөрөв.Сургалтын агуулга, хэлбэр


Их дээд сургуулийн сургалтын үйл ажиллагаа оюутныг хөгжүүлэх болон дээд боловсролын стандарт (Ерөнхий боловсролын сургуулийн багш)-ыг хэрэгжүүлэхэд чиглэнэ. Сургалтын агуулга нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх, сурган хүмүүжүүлэх дадлага гэсэн агуулгын хүрээгээр тодорхойлогдоно.

1-р ангийн сургалтын агуулгыг зөв бичих чадвар эзэмших, гадаад хэлний мэдлэгээ гүнзгийрүүлэх, сурах арга барил төлөвших, бие даан суралцах чадвартай болох, 2-р ангийн сургалтын агуулгыг оюутан багшийн бичих чадвар, ярих, мэтгэлцээнд суралцахад, судалгаа хийх,  3-р ангийн агуулгыг  дагалдан багшлах ажлын арга зүйд суралцах, ангийн ажил бичиж хамгаалах, хичээлийн хөтөлбөр боловсруулахад, 4-р ангийн агуулгыг диплом бичиж хамгаалах, сургууль багш нартай холбоотой хууль дүрэм судлах, ойлгох чадвар эзэмшихэд нь түлхүү чиглүүлнэ.

       

Тав. Сургалтын зохион байгуулалт

Сургалтын ажлын нэгдсэн графикийг гарган мөрдөх бөгөөд 8-р сарын сүүлийн 7 хоногт хичээл эхэлнэ. Хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа 32 долоо хоног.

  • Сургалтыг мэргэжлийн тэнхим (профессорын баг)-д төвлөрүүлнэ.

  • Хяналт шинжилгээг сургалт судалгааны алба(баг)-д төвлөрүүлнэ.

  • Нэгдүгээр дамжааны сургалтын асуудлыг Хэл бичгийн ухааны тэнхим, хоёрдугаар дамжааны сургалтын асуудлыг Боловсрол судлал, арга  тэнхим, гуравдугаар дамжааны сургалтын асуудлыг Математик-Түүх нийгмийн ухааны тэнхим, дөрөвдүгээр дамжааны сургалтын асуудлыг Сургалтын алба тус тус хариуцна.


Зургаа. Сургалтын төлөвлөгөө

Мэргэжил тус бүрээр сургалтын төлөвлөгөөг боловсруулан  хэрэгжүүлнэ. Үүнд: Монгол хэл-Уранзохиолын багш, Түүх-Нийгмийн ухааны багш, Математик-Мэдээлэл зүйн багш, Монгол-Англи хэлний багш мэргэжлийн сургалтын төлөвлөгөө байна.

Сургалтын төлөвлөгөө нь оюутны 4 жилийн хугацаанд Багш мэргэжил эзэмших сургалтын агуулгыг кредитээр тодорхойлж оюутны танхимд судлах болон бие даан судлах цагийг нарийвчлан авч үзнэ. Мэргэшүүлэх хичээлийг оюутан өөрөө сонгон судлах боломжийг олгосон байна. Сургалтын төлөвлөгөөний дагуу багш бүр заадаг хичээл тус бүрээр нэгж ба, ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.

Хичээлийн төгсгөлд сургалтын  хөтөлбөрийн шалгуурын дагуу хэрэгжилтэд  дүн шинжилгээ хийж, цаашид засаж сайжруулах, боловсронгуй болгох чиглэлээр ажиллана.   

Долоо. Сургалтын хөтөлбөр

Сургалтын хөтөлбөр нь тодорхой хугацаанд тухайн хичээлийн агуулгыг хэрэгжүүлэх оюутны зайлшгүй эзэмших наад захын мэдлэг чадварыг тодорхойлж үр дүн, чадварт хүрэх дидактик шийдлийг илэрхийлсэн арга зүйн, үнэлэгдэх баримт бичиг тул багш бүхэн сургалтын хөтөлбөрийг бие даан боловсруулж хэрэгжүүлэх байдлыг бүрэн дэмжинэ.

Сургалтын хөтөлбөр нь багш мэргэжлийн стандартыг хэрэгжүүлэхэд чиглэнэ. Хөтөлбөр бүрт  оюутны зайлшгүй эзэмших чадварыг тусгасан байна.

Найм.Сургалтын үнэлгээ

Сургалтын үнэлгээг  хөтөлбөрт тодорхойлсон оюутны зайлшгүй эзэмших  чадварт нийцүүлэн тодорхой үнэлгээний шалгуур үзүүлэлтээр үнэлнэ.

Үнэлгээ нь  “SOLO taxonomy”-д тулгуурласан чанарын үнэлгээ байна.

Оюутны эзэмших чадвар (мэргэжил бүрээр)

Багшлахуйн ерөнхий чадварууд

Чадварууд

Хөтөлбөр, үйл ажиллагаа


Хүүхэд судлах

СХЗүй, ХХСС, ХБХСХЗүйн хичээлүүдээр


Хүүхдийг үнэлж дүгнэх, хүүхдийг нээх, хөгжүүлэх

СХЗүй, ХХСС, ХБХСХЗүйн хичээлүүдээр


Сургалтын үе шат бүрт сургах, сурах аргыг зөв сонгон хэрэгжүүлэх

СЗЗүй болон дидактикийн хичээлүүдээр


Сургалтын хөтөлбөр боловсруулах  

СХЗүйн хичээлээр


Сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулах, бэлтгэх

СХЗүйн болон дидактикийн хичээл, багшлах дадлага


Багшийн ярих, тайлбарлах, зөвлөх чадвар

СХЗүй, ХХСС болон дидактикийн хичээл, багшлах дадлага


Багшийн болон сургалтын  бичиг баримт хөтлөх

“Сурган хүмүүжүүлэх зүй”, “Дидактик”-ын хичээлээр болон Ажиглах, Багшлах, Төгсөлтийн өмнөх дадлагаар


Багшийн ёс зүйг эрхэмлэх


СХЗүй, ХХСС болон дидактикийн  хичээлүүдээр


Судалгааны арга зүйг боловсруулах, хийх, боловсруулах

Сурган, сэтгэл судлалын хичээлээр


Анги, сурагчын хамт олныг удирдах, судлах


Сурган хүмүүжүүлэх зүйн хичээл, багшлах дадлага


Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлийн

оюутны эзэмших чадвар


Эзэмших чадвар

Хөтөлбөр, үйл ажиллагаа


Бийрээр бичих

Дугуйлангаар


Магтаал хэлэх

“Монгол ардын аман зохиол” хичээлээр


Үлгэр ярих

“Монгол ардын аман зохиол” хичээлээр


Зөв бичих

“Эсээ, найруулгазүй”, “Авиазүй”, “Үгзүй”, “Өгүүлбэрзүй”, “МХДидактик”, “УЗД”  хичээлээр


Цэвэр бичих

Бие даалтаар


Самбарт сайхан бичих

Бие даалтаар


Монгол бичгээр зөв бичих, хурдан унших

“Монгол бичиг” хичээлээр болон бие даалтаар


Мэргэжлийн чиглэлээр реферат  болон илтгэл бичих, эрдэм шинжилгээний ажил хийх

Бие даалтаар


Мэргэжлийн үг хэллэг ашиглан ярих чадвар, онолын бүтээлүүдэд анализ хийх

“Хэл шинжлэлийн удиртгал”, “Авиазүй”, “Үгзүй”, “Өгүүлбэрзүй”, “Найруулгазүй”, “Ерөнхий хэл шинжлэл”, ”МУЗ”, “УЗЕО”хичээлээр


Монгол хэл, уран зохиолын хичээлийг төлөвлөх, хөтөлж явуулах

МХУЗ-ын Дидактик”,   хичээлээр болон Ажиглах, Багшлах, Төгсөлтийн өмнөх дадлагаар


Зөв сайхан найруулан бичих

“Эсээ найруулгазүй”, “Найруулгазүй” хичээлээр


Эх задлан тайлбарлах

“УЗЕО”, “МУЗ”, “ӨДУЗ”, “ДДУЗ”, “Эх судлал” хичээлээр


Уран сайхны эхийг задлан шинжилж, шүүмж бичих

“МУЗ”, “Судлал шүүмжлэл” хичээлээр


Математик, мэдээлэл зүйн багшийн ангийн

оюутны эзэмших чадвар


Эзэмших чадварууд

Хөтөлбөр үйл ажиллагаа

- Сурах арга барил эзэмшиж, бие даан суралцаж, өөрийн үзэл, бодлоо чөлөөтэй илэрхийлэх

Монголын түүх , Улс төр судлал,  Экологийн хичээлээр

- Бичиж, боловсруулах  

Мэргэжлийн суурь хичээлүүд  

- Техник хэрэгсэл дээр чөлөөтэй ажиллах ө.х Компьютер, принтер, видеопроектор, кодоскоп, сканнер зэргийг ашиглаж сурах , тэдгээр хэрэгсэлтэй аюулгүйн ба мэргэжлийн талаас ажиллаж сурах

Мэдээллийн технологи болон ерөнхий физик хичээлээр


- Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах

Хэрэглээний программын сан, Компьютерийн интернет ба сүлжээ, Үйлдлийн системийн үндэс хичээлээр

-Самбартай ажиллаж сурах, самбар ашиглах, гоё сайхан зөв бичих

Математикийн мэргэжлийн бүх хичээлээр энэ дадал чадварыг эзэмшсэн байна.

-Математикийн өгүүлбэр, теором, үг хэллэг, баталгаа, томьёо, бичиглэлийг  зөв дэс дараалалтай өгч сурах, хэрэглэх

Математик логикийн хичээлээр  

Математикийн шинжлэх ухааны суурь боловсролын дараагийн шатны ухагдахуунуудыг ангилан ялгаж учир зүйн үндэслэлтэй  ойлгох

Математик анализ, дээд алгерь  хичээлээр


Түүх, нийгэм судлалын  багшийн ангийн

оюутны эзэмших чадвар


Эзэмших чадвар

Хөтөлбөр, үйл ажиллагаа

1

Ном зохиол унших, ойлгох  

Хичээл болон бие даалтаар

2

Түүхэн үйл явдалд түүхэн зүйн зарчимд тулгуурлан үнэлэлт дүгнэлт өгөх

Монголын болон дэлхийн түүхийн хичээлүүд, түүхийн философийн хичээлээр

3

Мэргэжлийн  нэр томъёог ашиглах

Мэргэжлийн суурь хичээлүүдээр

4

Түүх, нийгмийн ухааны сурвалж болон судалгааны ном зохиолуудыг ашиглах

ЭШ-ний дугуйлан болон семинарийн хичээлүүдээр

5

Архивийн баримт бичиг уншиж хөрвүүлэх, судалгаанд ашиглах

Архивийн үндэс, монголын түүх хичээлүүд

6

Самбарт сайхан бичих

Дидакткийн хичээл, бие даан суралцах замаар

7

Улс төрийн болон түүхэн газарзүйн зураг уншиж ойлгох

Монголын түүх, дэлхийн түүх, түүхэн газар зүйн хичээлээр болон бие дааж

8

Мэргэжлийн чиглэлээр реферат  болон илтгэл бичих, эрдэм шинжилгээний ажил хийх

Бие даалтаар

12

Түүх, нийгмийн хичээлийг төлөвлөх, хөтөлж явуулах

ТНСДидактик”,   хичээлээр болон Ажиглах, Багшлах, Төгсөлтийн өмнөх дадлагаар

13

Зөв сайхан найруулан бичих

Эсээ , найруулгазүйн хичээлээр


   

Монгол англи хэлний багш мэргэжлийн

оюутны эзэмших чадвар




Эзэмших яадвар

Хөтөлбөр, үйл ажиллагаа


Сонсох

Өдөр тутмын жижиг харилцан яриа сонсож ойлгох

Оновчтой хариултыг сонгох

Асуултанд хариулах


ЯБД хичээлээр


Ярих       


Өдөр тутмын энгийн харилцан ярианд оролцох

Өгөгдсөн сэдвүүдийн дагуу ярих, асуултанд хариулах

Богино хэмжээний онигоо, өгүүлэл цээжээр яр

ЯБД хичээлээр

Бие даалт

Дугуйлангаар


Унших     

Уншиж ойлгох /асуултанд хариулах/ сонгох, бичих

Үгийн утгыг тайлбараас уншиж ойлгох

Уншсан сэдвээс заасан өгүүлбэр, хэсгийг орчуулах

1-3 хүртэл англи дуу, шүлэг цээжээр унших              

Орчуулгын дадлага хичээл

Бие даалтаар

Орчуулгын дадлага хичээл

Дугуйлангаар


Бичих

Цэвэр, гаргацтай бичих

Хэлзүйн болон үсгийн алдаагүй бичих

Самбар ашиглаж гаргацтай бичих

Тодохой сэдвүүдийн дагуу 150-200 үгтэй эссээ бичих

ЯБД хичээлээр

Хэлзүй хичээлээр

Англи хэлний дидактик

ЯБД хичээлээр

   

Заах арга   зүйн чадвар        

Англи хэлний ичээл төлөвлөх, ээлжит болон нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулах.

Сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх

Хичээлийн 60-80%  англи хэл дээр заах

СХЗүй,  Хүүхдийн хөгжлийн хичээл

Англи хэлний дидактик

Багшлах  дадлага


Байгал орчин, боловсрол, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, эдийн засаг, түүх нийгэм гэх мэт салбаруудад тогтмол хэрэглэгддэг 120-200 хүртэлх үгийг мэдэхийн зэрэгцээ мөн салбаруудын 150-200 үгтэй эх сэдвийг сонсоод багцалж ойгох, 8-10 минутанд уншиж орчуулаад тойм мэдээлэл өгөх зорилгоор 3-4 минутанд товчлон ярих, бичих чадварыг эзэмшсэн байна.  Энэ чадваруудыг бүтээлийн сан дээр толь хийх мөн ангийн ажил бичих явцдаа олж авна.  


Бага ангийн багшийн ангийн

оюутны эзэмших чадвар


Эзэмших чадвар

Хөтөлбөр, үйл ажиллагаа

Хичээнгүй бичих

Хичээнгүй бичиг  хичээл

Зөв бичих

Эсээ, найруулга зүй

Самбарт бичих


  • Дидактикийн хичээл

  • Ажиглах дадлага

  • Багшлах дадлага

  • Бие дааж суралцах


Бичиг баримт боловсруулах

Бага ангийн хичээлийн хөтөлбөр боловсруулах, хичээл заах

Гарын доорх материалаар сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх


Дугуйлангаар

Товшуур хөгжим, аман хуур тоглох

Бодлого бодох, бодолтоо хамгаалах

Математикийн онол, дидактикийн хичээл

Үзэл бодлоо илэрхийлэх, илтгэх

Хүн нийгмийн дидактикийн хичээл