Эрдмийн зөвлөлийн дүрэм


 Эрдмийн зөвлөл
Эрдмийн зөвлөлийн тухай
Эрдмийн зөвлөлийн дүрэм




"ГУРВАН-ЭРДЭНЭ" БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

Удирдах зөвлөлийн 2007 оны 12  дугаар
сарын 25-ны өдрийн 05  дугаар тогтоолын
04  дүгээр хавсралт

"ГУРВАН-ЭРДЭНЭ" БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН
 ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.6 “Гурван-Эрдэнэ” БДС-ийн “Эрдмийн зөвлөл”-ийн чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны нийтлэг зарчим, бүрэн эрх, үйл ажиллагааны хэм хэмжээг тодорхойлж, зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.
1.7 “Гурван-Эрдэнэ” БДС-ийн Эрдмийн зөвлөл нь сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний чиглэлийг тогтоож, үр дүнг тооцон, эрдэм судлалын ажлыг ерөнхий удирдлагаар хангах хамтын удирдлагын тогтолцоо мөн.
1.8 Эрдмийн зөвлөл нь хуулийн этгээдийн эрх эдлэхгүй бөгөөд зөвлөлийн тогтоол‚ хурлын тэмдэглэлийн хэвлэмэл хуудастай байна. Эрдмийн зөвлөлийн албан хэрэгт сургуулийн тэмдгийг хэрэглэнэ.
1.9 Эрдмийн зөвлөл нь төрөөс боловсролын талаар баримтлах бодлого‚ Боловсролын тухай багц хууль‚ бусад хууль тогтоомж болон энэхүү дүрмийг мөрдлөгө болгоно.

 

Хоёр. Эрдмийн зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт

2.1 Эрдмийн зөвлөл нь сургуулийн үндсэн нэгжүүдийн багш нарын хурлаас сонгогдсон төлөөллөөс бүрдэнэ.
2.2 Эрдмийн зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.

2.1.1 “Гурван-Эрдэнэ” БДС-ийн захирал нь Эрдмийн зөвлөлийн дарга байна.
2.1.2 Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга нь сургалт-эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал байна.

2.2 Сургуулийн Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг захирал батална.

Гурав. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагаа

3.1 Эрдмийн зөвлөл нь ажлаа жилээр төлөвлөж , тайланг хичээлийн жил бүрээр гаргаж  ажиллана.
3.2 Эрдмийн зөвлөлийн дотоод ажлыг зөвлөлийн нарийн бичгийн дарга хариуцна.
3.3 Эрдмийн зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.3.1 Сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тогтоох
3.3.2 Сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын онол аргазүйн төвшин, үр дүнг хэлэлцэж, санал дүгнэлт гарах
3.3.3 Сургуулийг эрдэм судлалын ажлыг ерөнхий удирдлагаар хангах

3.4 Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь нийт гишүүдийн хуралдаан байна. Бүх гишүүдийн  2/3 нь ирсэн бол хурлыг хүчинтэйд тооцно.
3.5 Эрдмийн зөвлөл хагас жилд 1-ээс доошгүй удаа хуралдах ба шуурхай асуудал  шийдэх бол тухай бүр нь зарлан хуралдана.
3.6 Эрдмийн зөвлөлийн хуралд холбогдох хүмүүсийг оролцуулж болно.
3.7 Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудал тус бүрийг цөөнхийн санаа бодлыг хүндэтгэх зарчмыг баримталж, олонхийн саналаар  шийдвэрлэж, тэмдэглэл үйлдэх ба шаардлагатай бол тогтоол гаргаж батална.
3.8 Эрдмийн зөвлөл нь дараах чиглэлийн асуудлыг хэлэлцэж шийднэ.

3.8.1 Сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний  ажлын ерөнхий бодлого, үйл ажиллагааны чиглэл, журам
3.8.2 Сургалтын стандарт, төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн шинжлэх ухааны үндэслэл, агуулгын багтаамж, залгамж холбоо, технологийн хандлага, шинэчлэл
3.8.3 Монголын утга соёл, боловсрол судлалаар  эрдэм шинжилгээний ажил хийх хүмүүсийн судалгааны  сэдэв, арга зүй, эрдэм шинжилгээний бүтээл
3.8.4 Сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний бичиг
3.8.5 Багш нарт дээд боловсролын ба эрдмийн зэрэг, цол олгуулах, эрдэм шинжилгээний бүтээлийг нь шагналд дэвшүүлэх
3.8.6 Гадаад, дотоодын бусад байгууллагатай хамтарч хийх судалгаа, боловсролын шинэчлэл, өөрчлөлтийн туршилт  явуулах чиглэл, арга зүй
3.8.7 Тэнхим, багш нарын сургалт, эрдэм шинжилгээний ажлын үр дүн, тайлан зэрэг болно.

3.9 Эрдмийн зөвлөлийн ажиллах журмыг захирлын тушаалаар батална.

Дөрөв. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн эрх

4.1 Эрдмийн зөвлөлийн төлөвлөгөө, бусад асуудал хэлэлцэхэд санал дүгнэлтээ оруулах
4.2 Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж байгаа аливаа асуудлаар шийдвэр гаргах үед дэмжих, татгалзах, түдгэлзэх
4.3 Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж байгаа асуудлыг хойшлуулах, дахин хянан үзэх санал гаргах
4.4 Өөрийн саналаар зайлшгүй шаардлагатай асуудлыг ажлын төлөвлөгөөнөөс гадуур хэлэлцүүлэх

Тав. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн үүрэг

5.1 Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэх материалтай урьдчилан танилцаж, санал дүгнэлтээ бэлтгэх
5.2 Эрдмийн зөвлөлийн хуралд хүндэтгэх шалтгаангүй бол заавал оролцох
5.3 Эрдмийн зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэх

Зургаа. Эрдмийн зөвлөлийн гишүүдийг урамшуулах

6.1 Эрдмийн зөвлөлийн гишүүдэд  хуралд оролцсон байдлыг харгалзан дор дурдсан урамшууллыг хагас жилд нэг удаа олгоно.

6.1.1  Сургуулиас оролцсон хүмүүст 3000 хүртэл төгрөг
6.1.2 Гадны байгууллагаас оролцож буй хүмүүст 6000 хүртэл төгрөг


Долоо. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах ба
 хүчин төгөлдөр болох

7.1 Эрдмийн зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг үүсгэн байгуулагч болон эрдмийн зөвлөлийн гишүүд гаргаж болно.
7.2 Эрдмийн зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж батлах бөгөөд баталсан тухай шийдвэр гаргаснаар хүчин төгөлдөр болно.

Төгсөв.