Захиргаа‎ > ‎

Хөтөлбөрийн алба


 Захиргаа
Удирдах зөвлөл
Эрдмийн зөвлөл
Хөтөлбөрийн алба
Тэнхим
Үйлчилгээний алба
Оюутанд үйлчлэх алба
Номын сан

ХӨТӨЛБӨРИЙН АЛБА

Хөтөлбөрийн алба нь хөтөлбөрийн албаны дарга, хөтөлбөрийн албаны ажилтан гэсэн 3 хүний орон тоотой ажилладаг бөгөөд мэргэжлийн тэнхимүүд болон номын сан, мэдээллийн баазыг шууд харьяалан ажилладаг.

Хөтөлбөрийн албанд:

     Б.Хашцэцэг

     Д.Ганцэцэг
     П.Булган нар ажиллаж байна

Хөтөлбөрийн алба нь :

  1. Сургалтын агуулга, аргазүй, чанар, үр дүнг дээшлүүлж боловсронгуй болгох бодлого, хөтөлбөр, арга хэмжээ төлөвлөн ажиллах, хичээл, шалгалтын хуваарь, цагийн графикийг тогтоон мөрдүүлж, хяналт тавих,
  2. Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг боловсронгуй болгон төгөлдөржүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, гүйцэтгэлд агуулгын хяналт тавих,
  3. Багшлах боловсон хүчний бүтэц, бүрэлдэхүүнийг чадваржуулах, мэргэжил мэргэшлийг нь дээшлүүлэх, давтан сургах талаар байнгын арга хэмжээ авч ажиллах, үндсэн багш нартай гэрээ хэлцэл байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавих,
  4. Холбогдох дүрэм, журам, тушаал, заавар, зөвлөмжийн төсөл боловсруулах, удирдлагыг өөрийн хариуцсан чиглэлийн мэдээлэл, тооцоо, судалгаагаар тогтмол хангах,
  5. Дадлага хийх бааз газруудтай гэрээ байгуулах, дадлагыг биечлэн зохион байгуулах, дүгнэх,
  6. Номын сангийн ажлыг удирдан чиглүүлж, хяналт тавих, номын фондыг өргөжүүлэх талаар байнгын арга хэмжээ авч ажиллах,
Элсэлтийн ажлыг гардан зохион байгуулах, тухайн хичээлийн жилд элсүүлэх оюутны тоо, элсүүлэх мэргэжлийн чиглэл, шалгалт авах арга хэлбэр, оюутны сургалтын төлбөрийн хэмжээний талаар тооцоо судалгаа гаргаж, санал боловсруулан шийдвэрлүүлэх асуудлуудыг хариуцан ажилладаг.