Захиргаа‎ > ‎

Оюутанд үйлчлэх алба


 Захиргаа
Удирдах зөвлөл
Эрдмийн зөвлөл
Хөтөлбөрийн алба
Тэнхим
Үйлчилгээний алба
Оюутанд үйлчлэх алба
Номын сан

Оюутанд үйлчлэх алба

Оюутны элсэлт, бие даан суралцах үйл ажиллагааг дэмжих, бүх төрлийн тэтгэлэг, хөдөлмөр зуучлал, ур чадвар эзэмших дадлага ажил, сургалтын хүрээний аялал, оюутны хөгжил, төлөвшлийг дэмжих зэрэг үйл ажиллагааг удирдан зохион байгуулах алба.

Оюутанд үйлчлэх албаны үндсэн чиг үүрэг

1.        Сургалтын үйл ажиллагаа, эзэмших мэдлэг, чадварынх нь талаар оюутны сэтгэл ханамжийн байдалд үнэлгээ хийж, дүгнэлт гаргана.

2.      Суралцагчийн бие даасан төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг удирдлагаар хангаж хяналт тавина.

3.      Оюутны хөгжил төлөвшил, бүх төрлийн тэтгэлэг, хөдөлмөр эрхлэлттэй холбоо бүхий ажлыг зохион байгуулна.

4.      Оюутны бүртгэл, тэтгэлгийн тооцоо, хуваарилалт, зарцуулалт болон оюутны судалгааг дэмжих санхүүжилт, тэтгэлгийн сан бий болох зэрэг үйл ажиллагааг санаачилж, шийдвэрлүүлнэ.

5.      Оюутны сурах үйл ажиллагааг дэмжсэн таатай орчин бүрдүүлэх, мэдээлэл хүргэх, оюутанд холбоотой мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг ажлыг зохион байгуулж хяналт тавина.

6.      Оюутанд сурах арга барил эзэмшихэд чиглэсэн үйл ажиллагааг мэргэжлийн тэнхимтэй хамтран зохион байгуулж, тэдэнд анги танхим, орчин үеийн сургалтын техник хэрэгслээр үйлчилнэ.

7.      Оюутанд үйлчлэх ажилтан нв хөтөлбөрийн албаны хамтын удирдлагаар ажиллах ба ойролцоогоор 600 оюутан 4-өөс доошгүй анги танхим хариуцаж, Оюутанд үйлчлэх албаны чиг үүргийг голлон хэрэгжүүлнэ.