|
“Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн “Хэл бичгийн
ухааны тэнхим” нь 1995 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 16 тоот тушаалаар байгуулагдаж эдүгээ 21 дэх жилдээ үйл
ажиллагаагаа явуулж байна. Тус тэнхим нь
- 1992
оноос “Багш, Монгол хэл-уран зохиолын боловсрол”
- 2000
оноос “Багш, гадаад хэлний боловсрол”
- 2012 оноос
“Багш, сургуулийн өмнөх насны боловсрол” мэргэжлээр багш бэлтгэх сургалтын
хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна.
Тэнхимийн багш нар:
Монгол хэл- уран зохиолын мэргэжлийн багш нар
- Б.Баянаа /доктор. Ph.D/
- Г.Буянтогтох /доктор. Ph.D/
- Г.Даваажаргал /доктор. Ph.D/
- Б.Чимэг-Эрдэнэ /магистр/
Гадаад хэлний
мэргэжлийн багш нар
- Б.Мөнхцоож /докторант/
- С.Ролмаа /магистр/
- Т.Сайнбаяр /магистр/
Сургуулийн өмнөх насны боловсролын мэргэжлийн багш нар
- Д.Ганцэцэг /магистр/
- Б.Түвшинжаргал /магистр/
- М.Энхтүвшин /магистр/
Тэнхимийн зорилго:
Хэл, сэтгэлгээ, соёлын цогц чадамжтай, бүтээлч чадавхтай
мэргэжилтэн бэлтгэх
Тэнхимийн үйл ажиллагааны чиглэл:
- “Багш, Монгол
хэл-уран
зохиолын
боловсрол”, “Багш, гадаад
хэлний боловсрол”, “Багш, сургуулийн өмнөх насны боловсрол” мэргэжлийн
хөтөлбөр, сургалтын стандартыг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангах
- Сургалтын арга технологийг боловсронгуй болгох
- Багш, оюутны эрдэм шинжилгээний ажлын цар хүрээ, ач
холбогдлыг нэмэгдүүлэх
- Төгсөлтийн дараах сургалт семинарыг зохион байгуулах
Тэнхимээс уламжлал болгон зохион байгуулдаг дугуйлан, клуб:
Оюутны авьяас чадвар, бие даасан бүтээлч сэтгэлгээг
хөгжүүлэх зорилготой
- Бийрийн
бичлэгийн дугуйлан
- Англи
хэлний “Talk Now” клуб
- Бүжгийн
дугуйлангийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж байна.
Тэнхимээс уламжлал болгон зохион байгуулдаг ажлууд
- “Багш, Монгол
хэл-уран зохиолын боловсрол” мэргэжил сурталчлах 7 хоног
- “Багш,
гадаад хэлний боловсрол” мэргэжил сурталчлах 7 хоног
- “Багш,
сургуулийн өмнөх насны боловсрол” мэргэжил сурталчлах 7 хоног
- Багш,
оюутны эрдэм шинжилгээний хурал
Оюутанд үзүүлэх тэтгэлэг, хөнгөлөлт
Манай тэнхимээс
- Мэргэжлийн
эрдэм шинжилгээ судалгааны ажлын чиглэлээр амжилт гаргасан оюутнуудад утга
зохиол судлаач, шүүмжлэгч, зохиолч Ц.Мөнхийн нэрэмжит цалин
- Англи
хэлний мэдлэг чадвараа богино хугацаанд дээшлүүлж тэмцээн уралдаанд өндөр
амжилт гаргасан оюутнуудад англи хэлний сургалтыг дэмжих “Daniel” сангийн
нэрэмжит тэтгэлэгүүдийг тус тус олгодог.
|